sonin.mn
СИДНЕЙ. /theguardian/. Эрдэс баялгийн салбарын тэргүүлэх компани болох "Рио Тинто"-гийн Кимберли муж дахь "Argyle" уурхайгаас байгалийн хамгийн том үнэт чулууг олж, түүнд  "Argyle Pink Jubilee" гэдэг нэр өгчээ.
 
Энэ алмааз дор хаяж 7 сая фунт стерлингийн үнэд хүрнэ гэж таамаглаж байна.
 
Уг алмааз нь Английн хатан хаан Элизабет II хуримын бэлгэндээ авч титэм зүүх ёслолын ажиллагааны үеэр энгэртээ зүүн гоёж байсан "The Williamson Pink" гэдэг 24 каратын очир эрдэнийн өнгөтэй адилхан ажээ. 1947 онд "The Williamson Pink" гэдэг нэртэй очир эрдэнийг /алмааз/ Танзанид олж байсан бөгөөд тухайн үедээ хамгийн сайн чанарын шижир алмааз гэж тооцогдож байжээ.
 
2010 онд 24.78 каратын маш ховор ягаан алмаазыг 29 сая фунт стерлингээр зарсан нь түүхэн дэх хамгийн өндөр үнэ байлаа. 60 жилийн турш хувийн цуглуулгад байсан уг эрдэнийн чулууг Женевт болсон дуудлага худалдаагаар Их Британийн нэгэн худалдаачин худалдан авсан байна. 
 
"Рио-Тинто"-гийн уурхайгаас олдсон маш сайн чанарын ягаан алмааз нь карат тутамдаа нэг сая ам. доллароос давсан үнэд хүрч магадгүй юм.
 
Үнэ хаялцуулах худалдаа эрхэлдэг "Christie's" компани  244 жилийн түүхэнд 10 каратаас илүү жинтэй ердөө 18 ширхэг өнгөлсөн ягаан очир эрдэнийг дуудлагаар худалдаж байсан аж.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг