"Эрдэнэт" үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах асуудлыг дэмжсэнгүй

Нийтэлсэн: 2017-05-19 13:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд "Цааш үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагагүй" гэж үзлээ.
 
"Эрдэнэт" хот нь анх 1974 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах боловсон хүчнүүд илгээлтээр очиж, улмаар тус үйлдвэрийг дагаж хот болон хөгжсөн түүхтэй бөгөөд Монгол Улсын гурав дахь том хот юм. Тус хотын хүн амын 50-аас дээш хувь нь "Эрдэнэт" үйлдвэрт шууд болон хамааралтай ажил хөдөлмөр эрхлэн, орлого олдог тул уг үйлдвэр хаагдсаны дараа хотын эдийн засаг, нийгмийн хувьд оршин тогтноход тун хүнд байдалд орно.
 
Үйлдвэр хаагдахын цагт Эрдэнэт хотын хүн амыг нийгэм, эдийн засгийн хүндрэлээс хамгаалах, экологийн доройтолд оруулахгүйн тулд хөгжлийн сан байгуулж, тус үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах хэрэгтэй гэж тогтоолын төслийн үзэл баримтлалд дурджээ.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, "40 жилийн түүхтэй энэ хот өнөөдөр 100 мянган хүн амтай. Улс орны хөгжилд маш их нэмэр болсон. Ялангуяа зах зээлийн шилжилтийн үед улс орныг нуруун дээрээ авч гарсан үйлдвэр. Өнөөдөр энэ үйлдвэрийн хаалтын тухай ярих нь эртдэж байна. Эрдэнэтийг 1978 онд ашиглалтад орж байхад ажилд орж байсан 20 настай залуус өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа тул тэдгээр ажилтнуудын тэтгэврийн асуудлыг түлхүү анхаарах нь зүйтэй" гэсэн саналтай байв.
 
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй. Ингэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг саналтай санал нэг биш байгаагаа илэрхийлээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн.
 
Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-05-19 14:34:49, 202.179.25.35Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. UURHAIN ASHIGLALTIIN NOOTSIIG DELHII DAYAR YAG ONODOGGUI TAAJ BODDOJ GARGADAG YUM

    Зочин, 2017-05-20 19:16:01, 202.179.31.242Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. TANII TOLGOI JOOVON BAINA MONGOLIIG HULHIDAJ BAINA

    Зочин, 2017-05-20 19:16:22, 202.179.31.242Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: