sonin.mn

МАХН өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт боломж олголоо. Энэ мэдээ Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ба АН-ын удирдлагуудад маш хүнд тусав. Учир нь сонгуулийн дүн яаж гарахыг урьдчилан таахад эрт ч Х.Баттулга, С.Ганбаатар хоёр бол нийгэмд буй болгосон эх орончийн имиж, үйл ажиллагаа, улс төрийн замналаараа ч яах аргагүй ойролцооны хүрээний дэмжигчидтэй хүмүүс. Өөрөөр хэлбэл саналаа хуваалцах нь бараг тодорхой гэсэн үг. Уг нь АН-ынхан МАХН-аас Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нарын нэгийг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшиж, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын саналыг хуваах  болов уу? гэсэн хүлээлттэй байжээ. Энэ бүхэн талаар өнгөрсөн шалтгааны тухайд ч улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна. Шулуухан хэлэхэд өршөөлд хамрагдана, шадар сайд болгоно, УИХ-ын 2016 оны сонгуульд нэг эвсэл болж оролцоно гэх зэргээр З.Энхболд, Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ынханд байнга шахам хууртаж ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хариугаа авч буй нь л энэ ажээ.

С.Сарнай