Ерөнхий сайдын айлчлал олон жил гацаанд байсан асуудлыг урагшлуулав

Нийтэлсэн: 2017-05-16 16:42:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлал 5 сарын 12-15-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
 
Ерөнхий сайдын хувиар анхны айлчлалаа эдийн  засгийн хүндрэлтэй үед хийж байгаагаараа энэ удаагийн айлчлал онцлогтой болсон төдийгүй ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эгзэгтэй цагт давхцаж буй нь айлчлалын ач холбогдлыг нэмэгдүүлэв.
 
Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Ши Жинпинд бараалхаж, тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хэлэлцээ хийж, нийт 21 төрлийн хамтран ажиллах санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурснаас гадна Бээжин хотноо болсон “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож үг хэлсэн юм.
 
 БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Хятадын тал Монгол Улсад тулгарч буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, тус улсаас олгосон нэг тэрбум ам.долларын зээлийг Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэв.
 
Түүнчлэн  БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирлоо. Мөн үеэр дуулгасан бас нэгэн сайн мэдээ нь  БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгохоос гадна  ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлсэн явдал юм. Хятадын өдрийн сонинд “БНХАУ-ын дарга Ши Жинпин  Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авахдаа  боломжийг бүрэн дүүрэн ашиглах, “алхаагаа түргэсгэх”  хоёр орны харилцааны зөв замаас гарахгүй байхыг” онцолжээ.
 
Дээр дурдсанчилан, Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзахдаа, 21 төрлийн санамж бичиг, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар авч хэлэцсэн БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр шинээр барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, мөн БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн тусгайлсан зээлийн хоёр чухал хэлэлцээрийг байгуулснаар төвийн эрчим хүчний хангамжийг сайжруулах гэх мэтчилэн бодлогын чанарын чухал баримт бичигт гарын үсэг зурснаар  тамир тэнхээгүй болсон эдийн засгийг түргэн сэргээж, ажлын байрыг бий болгож, иргэдийн орлого нэмэгдэх найдварыг төрүүллээ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд олон жилийн турш гацаанд байсан асуудал урагшлах эхлэлийг тавьсан ганзага дүүрэн айлчлал байлаа гэж дүгнэж болохоор байна.  
 
Хаяа залган оршдог, Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хүчирхэг орны дэмжлэг туслалцааг хэрэгтэй үед нь оновчтой хувилбараар авах нь зүйтэй гэдгийг эдийн засагчид дүгнэж буй юм.
 
Б.Мөнхтуул
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

11 сэтгэгдэл харуулж байна        

  1. 21 bhdaa yahavdee, 3-5 asuudal bhad boooshd, olon um ugaasaa hudlaa shdee

    Зочин, 2017-05-16 19:37:19, 103.229.122.106Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. хятадтай хийсэн хэлэлцээр монголд ашиггүй

    Зочин, 2017-05-16 20:31:32, 202.9.43.172Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. uuh ugsun huntei ufluu bosood zargaldana gegch bolj baina uu teneg mal

    zochin , 2017-05-17 08:15:06, 202.9.43.6Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Орос ах нар маань эгийн голын усан цахилгаан станцыг маань барих зөвшөөрөл өгчөөсэй. Бас арай хямд эрчим хүч өгчөөсэй. Өгөлгүй 25 жил боллло доо. Харин хятадууд туслая гж бна. Үхэр монгол нь өндөр шар орос ах нараа их харах юм даанч юуч хилаалгаагүй. Харин ч хааж боох юм да.

    Орос хятад монгол, 2017-05-17 09:17:50, 182.239.72.145Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Мундаг байна. Ерөнхий сайддаа амжилт хүсье

    Мундаг, 2017-05-17 12:17:33, 43.242.242.122Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. сайн байна эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй энэ үед олон асуудлыг урагшлуулсан байна баг хамт олонд нь амжилт хүсье ээ

    залуу хүн, 2017-05-17 16:37:47, 202.131.227.134Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Манай энэ еронхий сайд маш их чадварлаг Омнох Еронхий сайдуудын хийж чадаагуй ажлуудыг шуурхай хийж байгаа хун.

    Зочин, 2017-05-17 21:23:39, 173.73.149.210Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. gar deeree odoogoor uy ch avaagui l bndaa bugd l yariad irdeg gatsaad l baidag sdee

    aaa, 2017-05-18 01:30:39, 66.181.181.167Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Эх орон эрх чөлөөгөө хэдэн халтар цаасаар худалдчихаад түүнийгээ юун ч айхтар дөвийлгөдөг юм бэ дээ. Монголд ямар ч ашиггүй зүйлсээ сайрхаад л...

    Зочин, 2017-05-18 03:22:57, 103.212.118.61Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Umegui hool zovhon havhand bg

    Зочин, 2017-05-19 16:12:18, 94.14.150.125Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Mash sain baina eronhii saidaa amjil husie

    Nrgen, 2017-05-20 22:51:41, 103.229.122.225Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: