sonin.mn
Өнгөрсөн Лхагва гарагт  болсон Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий хүмүүс тодорхой оронд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцжээ. Гэсэн ч энэ тухай мэдээллийг Засгийн газрын Хэвлэл, Мэдээллийн алба албан ёсоор мэдээлээгүй ажээ. Эдгээр нэр дэвшигчид нь хэн бэ? гэдэг нь бүр хачирхалтай. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Швейцарийн Холбооны Улсад, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Франц улсад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын шадар хүн ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат ХНБГУ-д тус тус суух элчин сайдад нэр дэвшжээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь Канад улсад суух элчин сайдад нэр дэвшсэн байна. Уг асуудлыг ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх бололтой.
 
П.Мандах