sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гудамж талбай, гэрэлтүүлгийн шон зэрэгт зарлал наасан тохиолдолд баривчлах хүртэл арга хэмжээ авах болсныг Улаанбаатар хотын цагдаагийн газрын тасгийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн өнөөдөр мэдээлэв.
 
Иргэд хотын зам талбай, гэрэлтүүлгийн шон болон бусад нийтийн эзэмшлийн хана, хашаа, хайсан дээр их хэмжээний цаасан зарлал нааж, орчныг бохирдуулдаг байна. Энэ оны эхний гурван сард Улаанбаатар хотын гудамж талбайд наасан 8000 гаруй зарлал, хуудсыг хураасан хэмээн дэд хурандаа Л.Амармөрөн хэллээ.
 
Тэрбээр, Хотын гудамжид зарлал наасан 108 иргэнийг утасны дугаараар нь илрүүлж, нийт 600 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид хариуцлагыг чангаруулнах. Гулгаа массаж, саун зэрэг зарыг гудамж талбайд ил байрлуулсан тохиолдолд холбогдох дугаараар нь илрүүлж, баривчлах хүртэл арга хэмжээ авна” хэмээв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж : Монцамэ агентлаг