sonin.mn
Улсын Дээд Шүүх шийдвэр гарган, эрүүгийн хэрэгт шалгагдан, эрэн сурвалжлагдаж буй Ц.Баянбилэгийг Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын даргаар баталж, Г.Уянгыг чөлөөлсөн билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
 
 
Монголын гэмт хэрэгтнүүдэд зиндаа байдаггүйг мэдлээ. Өөрийг нь огцруулах асуудлыг тууштай тавьсны хариуг Ерөнхийлөгч 200 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Ц.Баянбилэгтэй нийлж авлаа. Өнөөдөр УДШ хуралдаж, намын дарга, генсек нь мэдээгүй, оролцоогүй хууль бус хурлаар намайг сольсныг бүртгэж ёсчилжээ.
 
Миний бие 9 долоо хоногтой бие давхар байсан бөгөөд ачаалал, хямрал нэрвэж хүүхэд минь амьгүй болж, улмаар их хэмжээний цус алдаж эмнэлэгт байсан учраас үнэндээ шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Шүүх хуралдаанд биеэр оролцож хууль ёсны учрыг тайлбарлах чухал шаардлагатай гэж үзэж байсан учраас эл учраа хэлж хойшлуулж өгөхийг хүссэн ч шүүх хэрэгссэнгүй.
 
Хууль ёсны хурлаа хуралдуулж намын удирдлага солилцохын төлөө би байсан. Эд арай л хүнлэг биш байлаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэмт хэрэгтнүүдтэй нийлэн миний хүүхдийн амиар наадаж улстөрөө хийж байгааг жигшиж байна.
 
Шүүхийн шийдвэрийг гар дээр хүлээн авсны дараа энэ асуудлаар албан ёсоор хэвлэлийн хурал хийж мэдээлэх болно.
 
Гантөмөрийн Уянга