sonin.mn
МОСКВА./TASS/. Египет улс энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн жуулчдад цахим виз олгож эхэлнэ. Энэ тухай лхагва гарагт тус улсын Аялал жуулчлалын сайд Мухаммед Яхья Рашид Дубай хотод болсон Арабын аялал жуулчлалын чуулга уулзалтын үеэр мэдэгджээ.
 
“Визийн шинэ систем нэвтэрснээр жуулчид дэлхийн аль ч цэгээс цахим виз хүссэн өргөдөл гаргах боломжтой болох юм” гэж сайд хэлснийг "Egypt Independent" сонин иш татжээ. Энэ арга хэмжээ нь Египетийн нисэх онгоцны буудлуудад үзлэг шалгалт хийх ажиллагааг хөнгөвчилж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой юм. Египетийн Аялал жуулчлалын яамны таамаглаж байгаагаар, энэ онд тус улсад 8-10 сая жуулчин ирэх төлөвтэй байна. Визийн шинэ систем нь аюулаас хамгаалах албаныхны ачааллыг ихээхэн бууруулах юм.
 
3 дугаар сарын эхээр Египетийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Ясер аль-Кади ярихдаа "виз авахын тулд жуулчид ердөө цахим маягтыг бөглөхөд л хангалттай, эрх баригчид зөвшөөрсний дараа хилээр нэвтрэх зөвшөөрлийн хуулбарыг танд цахим шуудангаар илгээх болно" гэж байв.
 
О.Барс 
Эх сурвалж : Монцамэ агентлаг