Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Баяжуулсан хүнсний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус хэлэлцэх юм.
Зөрчлийн тухай хуулийн төсөлд “гүтгэвэл иргэнийг 10 сая, түүнийг хэвлэн нийтэлсэн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох” санал яригдаж буй. Энэхүү саналаас болж өчигдөр телевизүүд эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэвлэлийнхэн анхааралтай ажиглаж байна.
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
МАН ингэх гэж, мөн баахан уяаны нохдоо тэжээх гэж л ард түмний нэр барьж, Нямдорж мэтийн хасар басарууд нь амнаасаа цагаан хөөс сахруулан орилсоор Эрдэнэтийг улаан цагаандаа гарч хувийн хэвшлээс булааж төрийн мэдэлд авсан. Одоо үнэн нүүр нь энэ. Төрд авлаа гээд ард түмэнд юм нялзав уу, МАН-ын хасар басаруудад олз оров уу гэдэг нь маш тодорхой ш дээ