sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын 2017.04.21-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гарлаа.
 
Уг тушаалыг Боловсролын тухай хуулийн заалтуудыг тус тус үндэслэн бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор гаргажээ. 
 
Тушаалд “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон байна.
 
Энэхүү тушаал, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлжээ.
 
Уг тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг