sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 16 компанийн 27 мянга 374 ширхэг хувьцаа арилжсанаас дөрвөн компанийн хувьцааны ханш өсчээ.
 
 
 
Харин долоон компанийн хувьцааны ханш буурч, таван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур"  компанийн хувьцааны ханш 1841 төгрөгөөс 1961 төгрөг болж 6.52 хувийн өсөлт үзүүлсэн байна. Харин “Адуунчулуун” компанийн ханш 16.82 хувь буюу 377 төгрөгөөр буурчээ.
 
Мөн өдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8907 ширхэг үнэт цаасыг 888 сая 305 мянга 550 төгрөгөөр боруулсан байна.
 
Ингэснээр "MSE ALL" индекс 835.61 нэгж болж 0.39 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 489 тэрбум 755 сая 220 мянга 586 төгрөг боллоо.
 
Ч.Ариунболд 
Эх сурвалж :Монцамэ агентлаг