sonin.mn
ВАШИНГТОН./VOA/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ Мөнгө, санхүүгийн хорооны гишүүд протекционизмын бодлого буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлогын бүхий л хэлбэрийг эсэргүүцнэ гэсэн амлалтаасаа ухарлаа.
 
ОУВС-гийн гишүүн улс орнуудын Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хоёр өдөр хуралдсаны эцэст өнгөрсөн бямба гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ.
 
Уг мэдэгдэлд “дэлхийн эдийн засаг сэргэж байгаа хэдий ч улс төрийн тодорхойгүй байдлын улмаас эрсдэл нүүрлэсэн хэвээр байна” гэжээ.
 
"Ивээх бодлого" хэрэгжүүлэхээс татгалзахыг ОУВС-гийн Мөнгө, санхүүгийн хороо өнгөрсөн оны 10 дугаар сард хуралдсаныхаа дараа улс орнуудад уриалж байв.
 
Харин тус хороо саяхан хуралдсаныхаа дараа “одоо улс орнууд дэлхийн худалдааны хэт тэнцвэргүй байдлыг багасгахын төлөө ажиллаж, дотоод руу чиглэсэн бодлогоос зайлсхийх бодлого баримтална” гэж мэдэгдсэн байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах тухай нэг бус удаа ярьж байсан билээ.
 
Г. Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг