sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
 
Хуралдаанаар энэ 7 хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Гэхдээ бүлгийн зүгээс хуулийн төслүүд дээр ямар байр суурь үзүүлэхээр тогтсон гэдгээ мэдээлсэнгүй. Ирэх лхагва гарагт сэтгүүлчдэд энэ талаараа мэдээлэл хийхээр болжээ.
 
Харин УИХ дахь МАН-ын бүлэг одоо ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж. Хуралдааны дараа хэвлэлийн бага хурал хийхээр тогтжээ.
 
Б.Туул 
Эх сурвалж : Монцамэ агентлаг