sonin.mn
ТОКИО. /Nikkei/. Франц улс Их Британийн адил Европын Холбооноос /ЕХ/ гарч магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлол түгшүүрийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн намжааснаар өнөөдөр Токиогийн хөрөнгийн бирж дээр Азийн улс орнуудын валютын ам.доллартай харьцах ханш ялимгүй чангарчээ.
 
Өчигдөр болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд төвийг сахигч Эммануэль Макрон ялсан бөгөөд тэрбээр ирэх сарын 5-нд болох сонгуулийн II шатанд хэт барууны төвч үзэлт Марин Ле Пентэй өрсөлдөх юм. Ле Пений хувьд Францыг ЕХ-ноос гаргах уриа дэвшүүлжээ.
 
Хэрвээ сонгуульд хэт барууны үзэлт Ле Пен ялбал еврогийн ирээдүй бүрхэг болно гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байв. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Францыг ЕХ-ноос гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа Макрон хоёр дахь шатны сонгуульд ялах магадлал өндөр байна.
 
Өмнөд Солонгосын вон, Сингапурын доллар болон Тайванийн доллар зэрэг Азийн улс орнуудын валютын ам.доллартай харьцах ханш өнөө өглөө чангарчээ. Мөн Японы иенийн ам.доллартай харьцах ханш 109.07 байсан бол 110 болж чангарчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг