УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Өнөөдрийн Монгол: Төрх, давуу тал, улс төр”

Нийтэлсэн: 2017-04-21 13:11:24

Парламентын ардчиллыг нэвтрүүлсэн анхны улс 
 
АНУ-ын Нээлттэй дэлхийн манлайлал хөтөлбөр нь тус улсын хамгийн үр дүнтэй солилцооны хөтөлбөрүүдийн нэг юм. Тус хөтөлбөрт дэлхийн улс, орнуудын 25000 гаруй одоогийн болон ирээдүйн лидерүүд хамрагдахаас гадна, АНУ-ын конгрессын гишүүд, ажилтнууд оролцдог байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдснаар тухайн улс орны лидерүүд өөрийн эх орноо сурталчлах боломжтой ажээ. Энэ удаагийн хөтөлбөрт  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож “Өнөөдрийн Монгол: Төрх, давуу тал, улс төр” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсныг тус улсын олон хэвлэлүүд онцлон хүргэснийг орчуулан хүргэж байна. 
 
Бид өнөөдөр  Аляскийн  баярын өдрийг хамтдаа тэмдэглэж байна.  Энэ сайхан тэмдэглэлт өдөр та бүхэн  Монгол нутгийн минь талаар  илүү ихийг мэдэхээр энд цугларсанд  багийнхаа нэрийн өмнөөс болон хувийн зүгээсээ баярлаж  байгаагаа   хэлмээр байна.
 
Монгол Улс  өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй, Азид оршдог тал нутгийн орон юм. Энд миний  хэлэх гэсэн зүйл бол тал нутгийн Монгол ухааны тухай дэлхий нийт мэдэж, үүнээс суралцаасай гэж хүсч байна.
 
 Учир нь юу гэвэл цөөн хүн амтай Монгол Улсын   хувьд олон  бэрхшээлийг гэтлэн туулж, хүн ам, соёлын нөлөөгөөр харьцангуй илүү хөршүүдтэйгээ байгаль, цаг ууртаа зохицон амьдрах зайлшгүй шаардлагатай.  Өөрөөр хэлбэл, энэ орчинд өөрийн онцлог соёлыг хадгалж,  өөрийнхөөрөө оршин тогтноход дасан зохицох, уялдаа, шүтэлцээтэй амьдрахад  тал нутгийн Монгол ухаан хэрэгтэй. Иймээс тал нутгаас урган гарсан энэ арга ухааны талаар Та бүхэнд ойлголт өгөхийг зорьсон юм.
 
Өнөөдөр Монгол Улс соёл, уламжлал, шашин, улс төрийн үзэл баримтлал огтолцох уулзвар дээр оршиж  байна.  Тухайлбал, барууны улс төрийн үзэл суртал Оросоор дамжин Монголд ирж дорнын соёлд тулж очсон байна. Үүнээс цааш өмнө зүгт дорнын соёлыг  харж болох юм. Өмнө зүгт дорнын соёл, сэтгэлгээ Монголд  хүрч, Европын нөлөөтэй холилдож улмаар цаашаа Европын соёл, улс төрийн уламжлалтай холилдож байна.
 
Эндээс коммунизмын жишээг татъя. Монгол Улс дэлхийн хоёр дахь коммунист улс байв. Коммунизмд  дорнын санаа байгаагүй, Азийн орнуудаас гараагүй,  харин Герман, Англид үүссэн, зүүн Европын Орост хэрэгжүүлсэн барууны зүйл байсан.  Бидний зүгээс харахад коммунизм дорнын санаа биш, Монголд ирсэн баруунаас эхтэй. Гэхдээ энд сонирхолтой нэг зүйл бий. Коммунизм хэдийгээр үр өгөөжгүй, дарангуйллын шинж чанартай тогтолцоо байсан ч Монголд нэвтэрсэн.
 
Монгол Улс Азийн анхны коммунист улс болж байв. Үүнээс хойш Хятад, зүүн өмнөд Азид тархаж, олон орон коммунист улс болсон. Өөрөөр хэлбэл,  энд юуг хэлэх  гээд байна вэ гэвэл манай улс зөвхөн уулзвар байгаагүй. Харин Монгол Улс дараагийн зуунд бүс нутгийн хэмжээнд давамгайлах үзэл баримтлалыг тунхаглан зарладаг улс байв. Ардчиллаар жишээ авъя.
Монгол Улс коммунизмаар замнасныхаа дараа ЗХУ-ын дагуул гэгдэх орнууд дундаас анх удаа ардчиллыг жинхэнэ утгаар нь нэвтрүүлсэн улс болж байв. Төв Азидаа парламентын ардчиллыг нэвтрүүлсэн анхны улс.  Бусад бүх төв Азийн орнууд Ерөнхийлөгчийн тогтолцоотой болсон байдаг. Энэ нь  Монгол  Улс хүн ам цөөтэй  хэдий ч  үүнээс үл хамаарч,  бусад орнуудын  улс төрийн үзэл санаанд нөлөө үзүүлж чаддаг том улс билээ. 
 
 
Дэлхийн түүхийг өөрчилсөн үе Монголд бий
 
Христийн шашин баруунаас ирж  хувиран өөрчлөгддөг бол, зүүнд буддизм болон дао, күнзийн сургаал зэрэг улс төрийн гүн ухаан, шашны шинжтэй үзэл суртлууд бий. Энэ үзэл санаанууд Монголын газар нутгаас хувиран өөрчлөгдөж байдаг.  Мөн Лалын шашин  баруунаас үргэлжилж,  Монголд хүрээд зогс­сон. Мөн Буддизм Энэтхэгээс эхлэн Төвдөөр дамжиж  Монголд ирсэн түүхтэй. Товчхондоо,  Монгол Улс шинэ үзэл санааг бусад орнуудад  түгээдэг, нөлөө бүхий чадавхтай улсын нэг юм. Ялангуяа 800 жилийн өмнөхийг эргэн сөхвөл, Монгол Улс дэлхийн түүхийг өөрчилж байсан удаатай.  Энэ  их гүрний үлдээсэн ул мөр орчин үеийн нийгэмд одоог хүртэл нөлөөлсөн хэвээр.  Тодруулбал, дипломат халдашгүй эрхийн тухай ойлголт Чингис хааны ордонд үүссэн байдаг.  Уг нь янз  бүрийн шашны урсгалыг  ХIII  зууны үед хүлээн зөвшөөрсөн байдаг.  Гэтэл бид өнөөдрийн  ХХI  зуунд шашны мөргөлдөөн үүсгэсэн хэвээр л. Тухайн үед Чингис хаан төрөл бүрийн шашныг ялгаварлан гадуурхахгүй байх бодлого баримталж байсан юм.
 
Холын хүнээс үг сонс
 
Энэ  бол Монгол ардын цэцэн үг. Бидний  багаасаа сонсч, өссөн зүйр  үгийн тайлал нь өвөг дээдэс маань философи, амьдрах ухааныг хураангуйлан дамжуулж буй сургаал юм. Үеэс үе дамжин ирсэн энэ ухаан анзаараагүй байхад минь бидний соёл болчихсон. Тал нутгийн амьдралд тулгарах хүндрэл бэрхшээлийг даван туулахад эдгээр сургаалиудын   ач тус их. Холын хүний үгийг сонс гэсэн нь  нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлог үзэл санаа юм. Тиймээс бид хоёр хөршдөө  болж буй үйл явдал, үзэл санааг байнга сонсч ирсэн. Хятад бол дао, күнзийн соёлтой улс. Манай өвөг дээдэс үндэсний онцлогийг хадгалах, уусахаас  сэргийлэх үүднээс Хятадын цаана байгаа Энэтхэгээс буддын шашин  авсан байдаг. ХХ зуун, ардчиллын хувьд бид хөршүүдээ давж, зүүн Европт болж буй үйл явдлыг ажиглаж эхэлсэн. Ингэснээрээ үндэсний сэтгэлгээнд өөрчлөлт орж, ардчилалд шилжих үйл явцыг эхлүүлсэн. Холын хүний үг, үзэл санааг сонсч, нэвтрүүлэх нь нүүдэлчдийн онцлог, үнэт зүйл билээ.
 
Талх  авахын тулд олон цаг  дугаарладаг байлаа 
 
Монгол Улс эдийн засгийн хувьд дардан замыг туулаагүй.  1990 оны эхээр ардчиллын замыг сонгох үед эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж, иргэдийн сэтгэлгээнд томоохон өөрчлөлт орсон. Талх авахын тулд олон цагаар дугаарлаж зогсдог байв.  Хэдийгээр иргэдийн ходоод дүүрэн байгаагүй ч,  ард­чиллын мөн чанарыг ойлгож энэ  замыг сонгосон юм. Ийм  нэгдсэн итгэл үнэмшил нь  хүнд үеийг даван туулахад дөхөм болсон. 2007- 2015 оны хугацаанд манай эдийн засаг хурдтай хөгжсөн. Тухайлбал,  2011 онд манай улсын ДНБ 17.5 хувиар өсч,  эдийн засгийн өсөлтөөр Катарыг удаалж байв.  Ингэснээр Монгол Улс дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй хоёр дахь эдийн засгийн нэг болов.
 
2000 онд 466 ам.доллартай тэнцэж байсан нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2015 онд 4.300 долларт хүрсэн. Арав гаруй жилийн  хугацаанд  нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 дахин өссөн. Энэ нь эдийн засгийн амжилтын үе байлаа. Үүнийг бид “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг үгээр тайлбарлаж байна.  Цахилдаг гэдэг нь үзэсгэлэнтэй, хөх өнгөтэй цэцгэн өвс. Гэвч цэцэг нь байнга сайхнаараа байдаггүй. Эдийн засгийн хөгжлийн үед бид өвөг дээдсийнхээ  үгийг  мартсан. Засгийн газар үр ашиггүй зүйл мөнгө зарцуулж, үрэлгэн загнасан.  Хүнд хэцүү үе ард гарсан, зөвхөн сайн сайхан бидний өмнө байна гэж бодсон. Гэтэл зах зээлийн эдийн засаг өөрөө хэлбэлздэг. Үрэлгэн бодлогын улмаас эдийн засгийн өсөлтийн хурд саарсан. 2015 онд ДНБ-ий өсөлт 7.8 хувь болсон. Энэ бол 17.5 хувьтай харьцуулахад муу үзүүлэлт. Бид энэ нөхцөлөөсөө гарч, гадаадын компаниудаас хөрөнгө оруулалтыг татахаар ажиллаж байна. Үүнд Аляскийн компаниудыг ч урьж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтын орчныг  сайжруулах, эрх зүйн орчноо тогтвортой байлгахад анхаарна.
 
Монгол Улс татварын хувьд ердөө 10 хувийн татвартай. Эдийн засгийн хүнд үед татвараа нэмэх шаардлагатай. Гэхдээ зах зээлээ нээлттэй, чөлөөтэй байлгах, ажил хэргийн шинэ сэдэл гаргахад таатай орчин бүрдүүлэхэд анхаарч байна.
 
Танилтай хүн талын чинээ
 
Гадаад бодлогын хувьд бид 1990 оноос хойш нээлттэй, олон тулгуурт, залгамж чанартай бодлого баримталж ажилласан. Найз нөхдөдөө ойлгомжтой, нээлттэй байхыг хүссэн. Шударга байснаар илүү олон найзтай байх боломжтой гэж үзсэн.
 
Нууц зорилго агуулаагүй тохиолдолд хүмүүс хамтран ажиллах нь элбэг. Энэ нь Монгол Улсын  гадаад бодлогын тулгуур санаа. Танилтай хүн талын чинээ гэж манайхан хэлдэг. 1990 оноос өмнө бид зөвхөн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүдтэй харилцдаг байв. Орос-Хятадын зөрчлийн улмаас  том хөрш болох Хятад байхгүй мэт тооцож, харилцдаггүй байв. 1960 оноос эхлэн огт харилцахаа больсон. Худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын харилцаа холбоо тасрав. Хятад бол өмнөд зүгт орших дайсан гэж үздэг байсан . Бид зөвхөн цэрэг армиа базааж, дайнд бэлтгэж байв. Ийм байдал 1990 он хүртэл үргэлжилсэн. 1990 оноос эхлэн бид олон зууны үнэт зүйлдээ тулгуурлан гадаад бодлогоо бие дааж тодорхойлсон.  Цөөн найзтай байх, салган хуваах бодлогын нэг хэсэг байхаас татгалзаж аль болох олон найзтай болохоор шийдэв. Энэ ч Монгол Улсад их нэмэртэй байсан. Бид хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах бодлого баримталдаг. Тэдэнтэй адилхан харилцаж, хоёулантай нь тодорхой хэмжээнд  харилцдаг.  Гуравдагч хөршийн тухай ойлголтыг бид дэвшүүлсэн. Ялангуяа технологийн дэвшил гуравдагч хөршийн тухай ойлголтыг илүү бодитой болгож байна. Бид 188 улс болон Ватикан, Европын холбоотой дипломат харилцаа тогтоосон. Мөн нийт 45 элчин сайдын яам, консулын газартай. Монголд очихыг хүссэн хүнд виз авах боломжтой олон газар бий. Миний хувьд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Монгол Улсын хоёр Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс ажил үүргийн хувиар  визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудал дээр биечлэн оролцож байсан.
 
Эрийн гурван наадамтай 
 
Манай улс үндэсний баяр наадамтай. Наадмын өдрүүдэд жуулчдын тоо эрс нэмэгддэг. Энэ үеэр бөх барилдаж, морь уралдуулж, сур харвадаг. Энэ уламжлал бол Чингис хааны үеэс улбаатай. Үүнээс хойш бид энэ уламжлалаа хадгалж,  наадам болгон тэмдэглэж ирсэн. Гурван сая хүнтэй  Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох олимп, дэлхийн аваргын шагналт тамирчдын тоогоор тэргүүлдэг. Ялангуяа жүдо, бокс, байт харвааны төрөлд ихээхэн амжилт үзүүлдэг. Монголынхоо спортын талаар  Азийн нийгэмлэгийн дэд дарга Жэми Мэттлтэй нэг удаа ярилцаж байв. Тэрбээр АНУ-ын тамирчдын авах медаль, спортын төрлийн тухай ярьж байгаад, манай улсын тамирчид ямар спортоор амжилт гаргадаг талаар асуув.
 
Гэнэтийн асуулт байсан болохоор би бага зэрэг бодож байгаад, “хамрын цус гаргаж, тархи доргидог спортод манайхан илүү сайн” гэж хэлж билээ. Тэрбээр та бүхний нэгэн адилаар хариултыг  инээж хүлээж авсан.  Үүний дараахан  над руу захидал бичээд “чи зөв хэлсэн байна. Танай жүдо, бокс, байт харвааны тамирчид алтан медаль авсан байна” гэж билээ.
 
 
Аляскийн удирдлагуудтай  уулзахдаа хөндөж тавьсан асуудал   бол солилцоогоор дасгалжуулагч илгээх. Үүнд, жүдо­гийн дасгалжуулагчид байж болно. Дэлхийн тавцанд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлдсэн салбар бага боловч жүдогийн хувьд дэлхийд үнэлэгдсэн дасгалжуулагч нар олон бий. Энд богино хугацаагаар хүрэлцэн ирж сургуулийн хүүхдүүдэд жүдогийн техникийн талаар танилцуулж болно. Ингэснээр тэд тулааны урлагийг сонирхож, гүн ухааныг судалж болох юм. Жүдо бол зөвхөн талбайд өрсөлдөгчөө унагах биш бөгөөд энэ нь хүндлэл, хүрээлэн буй орчноо ойлгох, эцэст нь хамтын ажиллагаатай холбоотой. Японоос үүсэлтэй энэ спорт хүрээлэн буй орчноо хүндлэх гүн ухааны агуулгатай. Жүдо Монголын соёлтой ихээхэн нийцдэг бөгөөд америк, аляскийн хүүхдүүдэд хэрэгтэй. Дэлхийд ховордсон амьтдыг Монголоос харж болно. Мөн Байгаль орчныг хамгаалах чиглэлд бид хамтран ажиллах боломжтой.
 
Үүнд, эрийн гурван наадам, эко-аялал жуулчлалын чиглэлээр  жуулчдыг авчрах боломжтой. Аялал жуулчлалын салбар дахь боломжоо бид бүрэн ашиглаагүй. Энэ салбар ДНБ-ий 1.6 хувийг шууд бүрдүүлдэг.  Ажлын байрны хувьд  1.4 хувийг эзэлж байна. Энэ тоог өсгөх  боломж их бий. Ингэхийн тулд Монгол Улсын Засгийн газар энэ тал дээр хүчин чармайлт гаргаж, илүү сайн бодлого боловсруулах шаардлагатай бай­гаа. Зочдын экспорт 200 сая доллар, хөрөнгө оруулт 600 сая доллартай тэнцдэг. Хөрөнгө оруу­лалт нийт хөрөнгө оруулалтын 12.9 хувьтай тэнцэж байгаа нь сайн үзүүлэлт.  Биологийн төрөл зүйлийн хувьд өөр газарт байхгүй  олон төрлийн амьтан, ургамлаар баялаг. Үүгээрээ гадаадын жуулчдыг татаж болох юм. Энд цасны ирвэс, тахь зэрэг нь нэн ховордсон амьтад байна. Тахь 1960-аад онд устаж үгүй болсныг бид одоо дахин суурьшуулсан. Украин, Австри, Чех зэрэг Европын орнуудын амьтны хүрээлэнд байсныг эргүүлж  авчирсан. Энэ бол гадаадынхны анхаарлыг татахуйц байгаль орчны төсөл юм. Аляскийн хувьд энэ их сонин.  Хүмүүс ихэвчлэн урсус арктос буюу баавгай ойд амьдардаг амьтан гэж үздэг. Мазаалай бол говьд амьдардаг баавгай. Энэ амьтан бүтэн өвсөн тэжээлтэй. Саяхны нэг  судалгаагаар мазаалай  дэд ангиллын баавгай болохыг тогтоосон. Үүнээс гадна олон хүн хулсны баавгайн талаар ярилцдаг. Гэтэл хулсны баавгай тоогоороо мазаалайгаас бараг 1000 дахин их. Гэтэл энэ амьтан устах гэж байна.   Энэ бол биологийн төрөл зүйлийн асуудал, бидний нийтийн өв. Ийм учраас Аляскийн захиргаатай уулзахдаа энэ ажилд оролцохыг хүссэн. Ингэснээрээ цаашдаа мазаалайг аврах ажлыг зохион байгуулж болно.
 
Монгол мал сүргээр баян орон
 
Монголчууд голдуу таван хошуу мал  малладаг. Адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа. 70 сая малтай. Хүн амын тооноосоо 20 дахин илүү. Үндсэн хуулиараа малаа хамгаалж өсгөдөг. Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай.  Энэ нь  нүүдлийн соёлоо хамгаалж байгаа гэсэн үг   юм.  Монгол Улс хэдий аж үйлдвэржих боломжтой ч нүүдлийн соёлоо хамгаалах зорилгоор Монгол соёлоо хадгалж чаддаг.  Үндсэн хуулийн дээрх заалт нь  үндэсний онцлогоо хамгаалах чигийг тодорхойлдог юм. Үүнийг бид Үндэсний аюулгүй байдлын асуудал ч гэж үздэг. Мал сүрэг  эдийн засгийн өсөлт авчирдаг. Бид мал сүргээр баян. Уругвайн Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтаа санаж байна. Тэрбээр бид үхрийн махны томоохон экспортлогч.  Хэдэн сая малтайг нь асуухад 12 сая гэсэн. Тэр жилд  манай улс цаг уурын хүнд нөхцөлөөс үүдээд 11 орчим сая малаа алдаад байсан юм.  Тэгээд ч цаана нь олон сая мал үлдсэн. Бид 70 сая малаа ашиглаад томоохон нийлүүлэгч болох боломжтой. Энэ бол хөгжлийн бас нэгэн гарц. Мэдээж арьс, ширний үйлдвэрлэл хөгжүүлж болно.  “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэсэн зүйр үг бий. Үүнд дахин нэг газраа байхгүйгээр газар үзэж, нүд тайлах тухай ярьж буй нь нүүдэлчдийн сэтгэлгээтэй холбоотой. Монгол Улс  ноолуурын нийлүүлэлтээрээ дэлхийд хоёр­дугаарт  ордог. Ноолуурын хувьд Монгол Улс дэлхийн зах зээлд нь нөлөөлдөг томоохон тоглогч. Ноолуур бол эдийн засгийн хөгжил авчрах боломжтой салбаруудын нэг. Аляскт ноолууран бүтээгдэхүүний борлуулалт сайн байх болов уу. Мал дагавал ам тостоно гэсэн зүйр үг байна. Мал маллах нь маш хүнд ажил. Малчид өглөөний таван цагт босдог. Ялангуяа мал төллөх цагаар тэд бараг унтдаггүй.
 
Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодос нь гүйдлээ олохгүй
 
Эдийн засгийн хямрал бол эдийн засгийн асуудал биш. Энэ нь улстөрчдийн хоорондын зөрчил, сөргөлдөөнөөс үүддэг. Түүнчлэн Монголын улс төрд том компани, далд ашиг сонирхол оролцож, бохирдуулах нь бий. Засаглалын алдаанаас үүдэж эдийн засгийн асуудал үүссэн. Үүнийг бид засах хэрэгтэй бөгөөд өвөг дээдсээс уламжлан ирсэн үгийг мартсантай холбоотой. Нэг танхимтай, парламент нь 76 гишүүнтэй, дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Хамгийн сүүлд 2016 онд сонгууль болсон. Одоогийн парламентад гол хоёр намаас гадна, нэг бие даагч, нэг жижиг намын төлөөлөл бий. Бидэнд ардчиллын үнэт зүйлийг дэмжсэн зүйр үг бий. Тодруулбал, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж үздэг.
 
 Аливаа зүйлийг зөвөөр хийвэл үр дүн нь зөв байх болно. Ялангуяа манай нам засгийн эрхийг барьж буй энэ үед энэхүү үгийг мартах учиргүй. Хамгийн сүүлд онцлон хэлэх зүйл бол талын ухаан юм. Би өөрийн соёлын тухай, өвөг дээдэс минь бидэнд юу өвлүүлэн үлдээсэн талаар ярилаа. Энэ арга ухаан бүх соёлд бий. Өдөр тутмын амьдралдаа анхаараад энэ арга ухааныг мартах гээд  байдаг. Энгийн болохоор нь чухал биш ойлгодог.  Үнэндээ зүйр үгэнд хураангуйлан нууцлагдсан нарийн ухаан байдаг.
Өнөөдрийн амьдрал хэдий адармаатай мэт боловч энэхүү ардын үгэнд шийдвэрлэх арга зам агуулж байдаг. Дэлхий ертөнц хэлбэрээр өөр байж болох ч өөрөө өөрийн гэсэн ухаантай бөгөөд хүн бидний суурь үнэлэмж адилхан билээ.
 
 
 
Орчуулсан  Ш. Батбаяр
СУРТАЛЧИЛГАА :

29 сэтгэгдэл харуулж байна        

  1. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЖ, ЦУС ШИНГЭЛЭН ХОЛЕСТРИНЫГ БУУРУУЛНА. - цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-04-21 14:25:45, 202.179.24.137Хариу бичих

  2. ene Tsogtbaatar chin bas offshorchin biz dee

    Зочин, 2017-04-22 10:47:31, 139.5.219.88

    Таны нэр:

    Тайлбар:

  3. hutsaj ogchee. u-g ch baiguulsan, iamar ch niigmiig baiguulsan hiideg gants ajiltai. hulgai, hulgai bas dahin hulgai. guilga guilga bas dahin guilga. hend yamar geech turshlaga mongol yzyyleh ve. ingeed hogjloo geed yzyyleh gants um baina uu

    unshigch, 2017-04-21 15:35:56, 62.203.140.214Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Цогтбаатар Монголоо сайн сутралчилсан илтгэл тавьжээ.Энэ хүн боловсролтой МАН дотроо толгой цохидог лидерүүдийн нэг гэж би хувьдаа үнэлдэг.Хамтарсан засгийн үед нэг эсэг сайд болоод ажлаа хангаттай сайн хийсэн гэж үздэг.Үнэлэх л хэрэгтэй.Харин хажууд нь суудаг нөхөр нөгөө УИХ-ын амьгүй "Албат" -уу даа.

    Зочин, 2017-04-21 17:47:41, 202.179.31.126Хариу бичих

  6. Оффшорчин минь зайлчих даа,

    иргэн, 2017-04-23 00:21:06, 122.201.24.69

    iim bayn surhii ulsiin irged ni hot oron nytag ni yagaad yaduu hogjilgui baigaag tailbarla, nadaas ehleed darga nar ni mongiig ni zavshij offshort nuudag uchir, minii hajuud suugaa ene 4 nohoroos ehleed tend baigaa uls torchid ulsiig hogjuuleh medleggui baij alban tushaald durtai bolohoor geh meteer

    Зочин, 2017-04-24 15:12:22, 122.201.22.177

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Ийм элдэв юм ярихын оронд оффшороо шалгуулчих тэгээд нэрээ цэвэрлэ.

    Зочин, 2017-04-21 17:51:20, 202.9.41.193Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Хоосон цэцэрхэх гэж оролдож, сайн хуний хиймэл дур эсгэсэн, монгоний амтанд дорлуулсэн, нэлээн амбицтэй этгээд бололтой.

    Зочин, 2017-04-21 19:01:48, 66.181.179.80Хариу бичих

  10. tom tom l yriad bdag getel niislel oron nutag ylgaagui utaa baas sheesteigee holildood

    Зочин, 2017-04-24 16:13:34, 122.201.22.177

    Таны нэр:

    Тайлбар:

  11. ene durakiig ovoo kadr boloh shinjtei gej unelj baij bilee. tegsen chine shal hulhi durak baisan bn lee. ouur hureed baidag yum.

    offshore, 2017-04-21 21:47:44, 103.229.120.198Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. сайн улс төрч их зүйл хийгээрэй

    Зочин, 2017-04-21 21:50:22, 203.91.118.230Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Топ оффшорчдын нэг.

    п, 2017-04-21 22:37:45, 141.0.15.26Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Saihan intgel tavisan baina. Unshaagui baij hun muuldag heseg commentchid baih ymaa. Tamiin togoonndoo sain suuj bai

    Зочин, 2017-04-22 13:42:11, 66.181.182.155Хариу бичих

  18. ofshorin mungu olj abtal hamt suuna daa?aaaaaa

    Зочин, 2017-04-22 14:58:02, 202.9.40.64

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Ene muu luivarchin Chin shorond odoogiin baigaa yum uu bas Yu genev ee Yu yariaad baina aa man niihan ene ogor zaraitai hulgaichaar yanzlahgui bol Tag nart ih gai tarina daa nogoo sv gedeg lalariin hulgaichtai niluuleed........

    Зочин, 2017-04-22 15:33:20, 212.95.7.41Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Энэ луйварчин Бату майнинг компанийн нэр дээр 187 лиценц Сү.Батболдоор авахуулж оффшорт хэдэн зуун сая долларын мөнгө хийсэн хүн. Одоо оффшорын мөнгөнөөсөө болж Америкудад барьцаалагдаж улс орноо хорлон онц ноцтой даалгавар биелүүлж байгаа амьтан юм. Ийм новшнуудыг Янкууд сонгон авч боловсруулаад хар машинаар шахаж гаргадаг.

    Хар машины зомби., 2017-04-22 17:22:06, 202.9.40.217Хариу бичих

  22. Цогтбаатар Монгол ахуй, сэтгэлгээг дэлхийн хэмжээнд гаргаж илтгэжээ цаащдын Амжилт!!! Дээрх бичвэрийн 202.9.40.217-т Чи битгий хуц))) Оросоос бусад хэлээр унш??? Толгой дахь орос новшоо ХАЯ!!!

    Зочин, 2017-04-24 12:37:04, 122.201.31.134

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Wisdom гэдгээ эхлээд зөв грамотный дуудчих.Хэт олон юм хольж ярьжээ.хятад сүсэгт автагдахгүйн тулд энэтхэгээс шашнаа уламжилж авсан ч гэх шиг. коммунизмыг дахиулж буй намын төлөөлөл ардчилал нтр гж худал ярьж гажуудсан манай ардчиллыг бусад улс орон дагадаг ч гэх шиг тэгээд шууд л "we got our economy collapsing while we are having this demo" ч гэх шиг учир нь үл ойлгодом чалчаа маягийн юм ярьж дээ. үүнийгээ сурталчилгаа лекц гэдэг юм байх даа. My mind is boggling nonstop. ман-хан эсвэл гималай,бангладеш яваад л эсвэл бүр Аляска яваад л ..,.

    зочин, 2017-04-22 17:33:18, 103.229.122.186Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. saikhan iltgel tavisan bna bayar khurgye AN-iin mudakuudiin khajuud ender bolovsroltoi khundee

    nasaa, 2017-04-22 21:56:20, 103.229.123.130Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. ene neg offshorchin Bagabandi nik erdenetiin holboos....

    Зочин, 2017-04-23 03:47:03, 67.168.103.129Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Булаы муухай хулгайч чи хүүр пизда монгол эх орноос монглын ард түмнээс хулгайлсан мөнгөө буцааж төл үмхий үхдэл болох хулгайч чи

    Зочин, 2017-04-23 10:48:45, 108.67.225.173Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Энэ хун юу ярих гээд байгаа юм бол ?! Цэцэрхэх гээд учраа олохгуй байна даа... Баахан хэлц тоочиж , коммунизмаа магтаж , учир холбоос алга ! Чи зугээр СУ - ээр дамжуулсан МОНГОО буцаагаад огчих! Тэгвэл нугэл чинь хугаслагдана ! Су, ОД, Монхорги л, Цогтбаа чи , Отгонбаяр танарын " хулгайн сулжэээг " няцлах нь монголчуудын " дараагийн " зорилт ...

    Зочин, 2017-04-23 14:47:15, 178.203.234.177Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Манай лидер улс төрч гэж боддог, харлуулах гэж оролдоод бгаа нөхдүүд яг нотолгоотой ярьвал зүгээрсэн

    Зочин, 2017-04-23 22:02:21, 66.181.185.150Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. sonirholtoi saihan iltgel tavisan bn. Uul ni iim humuusee MAN gargamaar uym daa.

    Зочин, 2017-04-24 00:13:07, 202.179.31.69Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Үрэлгэн бодлогын улмаас эдийн засгийн өсөлт саарсан гэж хэлжээ. Саарсан ч биш ядуурал руу түлхсэн. Үүнд хэн буруутай вэ? Ээлжилж төр барьсан МАНАН шүү дээ. Тэр тусмаа уралдаж баяжсан офшорчид энэ улсыг сүйрүүлсэн гэсэн бол маш үнэн илтгэл болох байлаа. Хоногийн хоолгүй маш ядуу тарчиг төдөн гэр бүл , төрөөс төрсөн тэрбумтан тэдэн гэр бүл, Монголын банкны хадгаламжийн 98 хувийг хүн амынх нь 2 хувь эзэмшдэг гэж бодит тоо баримттай хэлсэн бол бүүр сонирхолтой илтгэл болох байждээ. Дэлхийн түүхийг бичилцсэн Монгол улсыг хэн ийм ядуу болгосон билээ ? Манай 2 намын офшорчид буруутай гээд хэлчих зүрх хүрсэнгүй юу? Эдийн засаг ард түмнээс бус та нараас л болж саарсан ,унасан шүү дээ Цогтбаатартангуудаа.

    Зочин, 2017-04-24 09:45:03, 103.26.194.170Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Уул мөнгөтэй хүн чинь арай өөр царайтай байх ёстой биз дээ Манай хэдэн идээчид баас нь хатсан амьтад шиг царайлчихаад энэ түүгээр худлаа ярьж явдаг болж Ямар ч авцалдаагүй юм ярихад наадуул чинь маниас илүү мэдэж байгаа 30 км урт үргэлжилсэн цуваагаар нүүрсээ гаргаад ОТ оос алтаа зөөлгүүлээд ч улс нь дампуурч байдаг гэж

    Зочин, 2017-04-24 11:23:48, 103.10.21.39Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Энэ залуу гадаад харилцаагаар мэргэшсэн, төрийн тулхтай түшээ юм. Түүний үг, үйлдэл бүхэн цаанаа даацтай байдаг. Монголын төрд байх л хүн, түүнээс суралцах хэрэгтэй шүү.

    Г.Сумъяа, 2017-04-24 12:30:51, 212.112.100.194Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Komunizm kapitalizmaas deer

    Зочин, 2017-04-24 14:47:00, 66.181.185.54Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Tehnologiin niigem

    Зочин, 2017-04-24 14:48:07, 66.181.185.54Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: