Хятад улс анхны нисгэгчгүй ачаа тээврийн сансрын хөлгөө амжилттай хөөргөжээ

Нийтэлсэн: 2017-04-21 12:29:11

БЭЭЖИН. /Xinhua/. 2022 он гэхэд өөрийн гэсэн сансрын станцтай болох төлөвлөгөөний хүрээнд Хятад улс анхны нисгэгчгүй ачаа тээврийн сансрын хөлгөө хөөргөлөө.
 
“Тяньжоу-1” хөлгийг тус улсын өмнөд нутгийн Хайнань муж дахь сансрын хөлгийн хөөргөх талбайгаас өчигдөр хөөргөсөн байна.
 
Төслийн удирдагч хөлгийг хөөргөснөөс 25 минутын дараа мэдэгдэл хийхдээ “сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө. Хөлөг төлөвлөсний дагуу тойрог замд орсон” гэжээ.
 
“Тяньжоу-1”  хөлөг нь 10.6 м урт, 3.35 м өргөн аж. Энэ хөлөг нь 6 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнгөрсөн онд хөөргөсөн “Тяньгун-2” гэдэг сансрын лабораторид ачаа хүргэх юм.
 
БНХАУ-ын дарга Си Зиньпин сансрын судалгааны хөтөлбөрийг хөхиүлэн дэмжиж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж :монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: