sonin.mn
МОСКВА./lenta.ru/. Украины хилчид Унгартай залгаа хил дээр Монголын дипломатчийг саатуулжээ. Тэрбээр их хэмжээний тамхийг хууль бусаар хилээр гаргахаар завджээ. Уг хэрэг явдлыг харуулсан дүрс бичлэгийг 4 дүгээр сарын 20-нд Украины хил хамгаалах алба үзүүлсэн байна.
 
“Хилийн хяналт шалгалтын явцад дипломат шуудангаар халхавчлан Беларусь улсын дугаартай “Мерседес” автомашинаар Монгол Улсын нэгэн иргэн их хэмжээний тамхи зөөж явсан нь илэрсэн. Монголын иргэнээс тодруулахад, тэрбээр Австри дахь Монголын дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэдгээ мэдүүлсэн” гэж мэдээлэлд дурджээ. Яг хэдий хэмжээний тамхийг хууль бусаар гаргахаар завдсан талаар мэдээлсэнгүй. /2017.04.20/ 
 
О.Барс
Эх сурвалж :Монцамэ агентлаг