sonin.mn
Улаанбаатар./МОНЦАМЭ/. Сүүлийн үед ОХУ-д алан хядах үйл ажиллагаа ихээр гарч байгаатай холбогдуулан  тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа Монгол иргэдэд Москва дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг хүргэв.
 
Зөвхөн Москва хотод л гэхэд 1000 гаруй монгол оюутан суралцдаг гэсэн тоо бий.
Алан хядагч, амиа золиослогчид ихэнхдээ олон хүн цугласан газрыг сонгон үйл ажиллагаагаа явуулдаг учир онцын шаардлагагүй бол үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр худалдааны төвүүд болон хүн ам олноор төвлөрсөн газарявахгүй байхыг Москва дахь ЭСЯ-аас санууллаа.  
 
Мөн сэжиг бүхий царай төрх, үйл хөдлөлтэй хүмүүстэй харилцаанд орохгүй, тиймэрхүү хүмүүсийн тавьж буй санал үйлдэлд хариу өгөхүй, байнгын сонор сэрэмжтэй байснаар та өөрийгөө аюулаас хамгаалах боломжтой юм.  
 
Аливаа асуудал гарсан тохиолдолд тус улсын хууль хяналтын байгууллагад болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн шуурхай утсанд холбогдон туслалцаа авахыг Москва дахь ЭСЯ, Консулын хэлтсээс анхаарууллаа.
 
Москва хот
Л.Нандинцэцэг
Эх сурвалж : Монцамэ агентлаг