Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2017.03.27) Токио хотод хүрэлцэн ирлээ.
Тэрбээр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв.
Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг зэрэг 7 байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ үеэр тохиож байгааг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад найрамдлын нийгэмлэгийн гишүүд сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалд амжилт хүслээ.
Дараа нь найрамдлын нийгэмлэгийн гишүүд хамтын ажиллагааны цаашдын төлөв, анхаарал татсан асуудлын талаар Монголын төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авав. Тэд Монгол Улс уул уурхай, ашигт малтмалаас гадна эдийн засгаа солонгоруулахын тулд ямар салбарын хөгжилд түлхүү анхаарах гэж байна вэ, долоо хоногт 3 удаагийн нислэг үйлддэг ч хоёр талын аль алинд суудал олдохгүй байгаа тул МИАТ компанийн нислэгийг нэмэгдүүлэх боломж бий юү гэх мэт асуултыг тавьж байлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ арга хэмжээг хамтран зохион байгуулж буй найрамдлын нийгэмлэгүүдийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сакура цэцэглэх цагаар айлчлал хийж буйдаа бэлгэшээж байна гэв.
Тэрбээр “Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй. Хүндрэл бэрхшээл учирсан мөч бүхэнд Японы Засгийн газар, ард түмэн монголчуудад халуун сэтгэлийн гараа сунгаж байсныг бид мартахгүй гэж тэмдэглэв.
Япон-Монголын нийгэмлэгийн дарга Ж.Ёшида “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу өдгөөгөөс 53 жилийн өмнө манай нийгэмлэг байгуулагдаж байлаа. Найрамдлын нийгэмлэгүүд дотроо анхдагч нь манай байгууллага юм. Бид хоёр орны ард түмний найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн бол Японы Гадаад хэргийн дэд сайд К.Одовара “2011 онд манай улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын төр засаг, ард түмний бидэнд үзүүлсэн тусламжийн арга хэмжээг Засгийн газрын Шадар сайдын хувиар М.Энхболд дарга зохион байгуулж байсан бол 2012 онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Монголын талаас ахлан ажиллаж байсныг санаж байна. М.Энхболд дарга бол манай хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн юм” гэж онцлон тэмдэглэв.
ТОДРУУЛГА: Монгол Улстай харилцаатай 100 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллага Японд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдгээрээс анхных нь Япон-Монголын нийгэмлэг бөгөөд дэлхийн II дайны дараа манай улсад олзонд байгаад нутаг буцсан япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, Засгийн газар нь 1964 онд тус нийгэмлэгийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Хоёр дахь нь энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Япон-Монголын найрамдлын нийгэмлэг юм. Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг 1991 онд байгуулагдаж, 1993 онд тухайн үеийн Ерөнхий сайд Т.Кайфу тус нийгэмлэгийн даргаар сонгогдож байсан байна. Одоо нийгэмлэгийн Хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ ажилладаг. 1991 онд байгуулагдсан Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэгийн тэргүүн нь хатагтай К.Фужимото юм. Тэрбээр 1991-2003 онд 1.7 сая ширхэг саван цуглуулж Монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд хандивлаж байсан бөгөөд Улаанбаатар хотод “Солонго” дунд сургууль байгуулж, эхчүүд хүүхдүүдийн сайн сайханд чиглэсэн олон ажил зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Хотын фракцаа хуурдаг шиг хөгийн юм яриад л инээдэмтэй байна шүү.
Ха ха манайх ямар ч тусламж аваагүй.
Монголд луухаануудын хүрээгүй албан тушаал гэж үгүй.
Битгий худлаа хуцаа Ми овогт данжаад аа.
Манайд л лав японы тусламжийн зүйл байхгүй. Ирэх гэж байсныг та нар замаас нь туучихсан уу. Тал засах үг хэлэхдээ бидний нэрийг битгий бариарай.
Японоос ирсэн тусламжийн барааг МАН дамалж зардаг шүүдээ.
Манайд лав ирээгүй
Танайд халуун ус, цахилгаан байвал Японы тусламж очсон гсн үг.
манайд ирээгүй. худалч гамин
муу худалч гамин өөрийгөө ерөнхийлөгч болно гээд мөрөөдчихсөн. чи ерөнхийлөгч болохгүй.
Одоо ингэсгээд гуйлгаар гуйна. Талыг нь өөрсдөө шаана гэж тооцоолоод тусламж гуйна.
Эрдэнэт үйлдвэрт шалгалт хийж, баримтуудыг ил болгох хүсэлт гаргалаа
Монгол Улсын эдийн засаг арав гаруй жилийн дараа “мөхнө” "The national interest" мэдээллийн төвөөс түүхий эдийн үнээс хамаарч 2030 онд эдийн засаг нь сүйрч болзошгүй Азийн таван орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Үүнд Хойд Солонгос, Шинэ Гвиней, Азербайжан, Казакстан улсууд орсон байна. Нэгэн цагт “Азийн бар болно” хэмээн тунхаглаж байсан Монгол Улс айргийн тавд бүү хэл “адгийн” тавд орох болсон нь эмгэнэлтэй. Байгалийн баялгаас өөр эдийн засгаа өөд татах үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хийх ашигтай салбар үгүй Монгол Улсыг Хятадын хараа, нөлөөнд хэт их орсныг дэлхий дахинаа сануулсаар байна. Уг нийтлэлд, “Монгол Улс түүхий эдийн ханш өндөр байх үед эдийн засаг нь хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7,8, 2015 онд 2,3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0,8 хувьтай тэнцэх төлөвтэй гэж Дэлхийн банкнаас мэдээлж байсан. Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг” гэжээ. Эх сурвалж: http://nationalinterest.org/feature/asias-5-worst-economies-2030-16989
жоохон еедрег бай л даа!!! 2000 жилийн тvvхтэй Монгол улс дахин 20000 жил оршсоор л байх болноо)))
Ямар балдуушаа хайж японлуу явсан нудний булай вээ? Одоо дээрээс нь зээл гуйж япончуудыг бур ургээж нэг алнаа энэ лай!
яасан худлаа ярьдаг УИХ-дарга вэ? Төрд гарсан томчууд өөрсдийгөө л тэжээдэг хэрэглүүр болсон болохоос ард түмэн улам бүх ядуурч байгаа шүү дээ.Зээл нэрээр хөрөнгө авч сонгуульдаад л өнгөрөх биз дээ.
Barid ugsun guureer ni saihan l tugjrelgui l yvj baina oo. Uneen unen
уулзалтын ширээн дээр манай төрийн хуучин далбаа тавигдсан байх юм.
za medehgyi ter ail bolgond ochson tuslamj geed hutsaad baigaag ni , 2t haluun us tsahilgaan baisan ni tuslamj gene yy , tyyniig chini tolboroo tolood l herelgledeg bizdee , tegehdee yaponii zasgiin gazart Mongoliin ard tymen talarhaltai handah ni zyin hereg , 90eed onii eheer Mongol uls elgeeree molhoj baihad Japan l tyryylen orj Mongold mon ih butsaltgyi tuslamj yzyylsen , yyniig bol hezee ch martaj bolohgyi
chamgvi bid . medne japan tuslamjiiig . harin ulaanbaatriin gazariin vr shimiiig . ard tvmen bus . chi gantsaaraaa edlej yvaagaa . zaraldaa . lalaraaaa
Хавар болоод М.Энхболд-н галзуу нь хөдөлж байх шиг байна. Гуйлгаа гуйх мөрөөрөө гуйхгүй Монголын ард түмний нэрийг барьж гуйх гэж. Энэ хүнд нэр сүр гэж үнэхээр алгаа. Төв аймгийнхан, тэр Морин спорт уяачдын холбооны нөхдүүд нь энэ мангарыг яах гэж сонгодог байнаа. Үхэж далд ормоор шившигтэй амьтанаас долоон дор шавьж.