Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2017.03.24/ Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Хүний эрх, эрх чөлөөний талаарх 16 дахь илтгэлийг өргөн барив.
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл нь УИХ, Засгийн газар, түүний харьяа байгууллага, олон нийтийн анхаарлыг хүний эрхийн тулгамдсан асуудалд хандуулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор бодлогын түвшинд өөрчлөлт хийхэд чиглэсэн баримт бичиг юм.
Энэ удаагийн илтгэлд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал, Цэргийн алба хаагч, ажилтны хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлын талаарх тайланг гарган, Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д шийдвэр гаргуулахаар хүргүүлж буй саналуудыг тусгасан гэж Ж.Бямбадорж хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
За харин НҮБ-ын Тусгай илтгэгч Манфрэд Новак тайландаа нэлээд анхаарал татсан зүйлийг өгүүлсэн байдаг. Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбат гэж хүнийг 2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Парис дахь нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулган, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн гэдэг. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр УБ руу авч явсан. Тэгэхдээ Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьсон. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг буруутган, ял тулган эрүүдсэн ч Д.Энхбат хэрэг хүлээгээгүй бөгөөд түүнийг ТЕГ-ын мэдээлэгч гэж бүртгэн тавдугаар сарын 25-нд хилээр нэвтрэн орсон болгож, хуурамч баримт бүрдүүлсэн. Түүнийг олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбаж, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байсан хэмээн бичсэн байдаг.