sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын тал цөмийн туршилт дахин хийхэд бэлэн болжээ. Энэ тухай Сөүлд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ.
 
“Умард Солонгос газар дор цөмийн дэлбэрэлт хийх бэлтгэл ажлаа дуусгасан. Уг туршилтыг Ким Жөн Ун тушаал өгснөөс хойш хэдхэн цагийн дотор хийх бүрэн боломжтой” гэж тэрбээр тэмдэглэн хэлжээ.
 
Өмнөд Солонгосын цэргийнхэн Америкийн холбоотны хамтаар “Точхан-ри” туршилтын талбай дахь хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байна” гэж БХЯ-ны төлөөлөгч онцлов. Түүний үзэж байгаагаар, цөмийн туршилтыг энэ сарын сүүлчээр хийж магадгүй байна.
 
Өнгөрсөн оны эхээр Умард Солонгос цөмийн туршилт хийсний улмаас Солонгосын хойгийн байдал хурцадсан билээ. Тус улс 2016 оны 9 дүгээр сард дахин цөмийн туршилт хийснээс гадна 20 гаруй удаа пуужин хөөргөн туршсан юм. Энэ онд Умард Солонгос хэд хэдэн удаа пуужин харвасан ба хамгийн сүүлчийнх нь буюу 3 дугаар сард харвасан пуужингууд нь бүгд Японы эдийн засгийн тусгай бүсэд унажээ.
 
Умард Солонгос 2006, 2009, 2013, 2016 онуудад нийтдээ таван удаа цөмийн туршилт хийгээд байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг