sonin.mn
Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-өөс ЕБС-ийн улсын шалгалтын хуваарийг гаргалаа.
 
Улсын шалгалт нь ЕБС-ийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд  дүн шинжилгээ хийх нөхцлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс авна.
 
5 дугаар анги
 
1.    Монгол хэл  5-р сарын 22
 
2.    Математик  5-р сарын 24
 
3.    Байгаль шинжлэл  5-р сарын 26
 
 9 дүгээр анги
 
1.    Монгол хэл  5-р сарын 25
 
2.    Математик  5-р сарын 26
 
3.    Байгалийн ухаан  5-р сарын 29
 
4.    Нийгмийн ухаан  5-р сарын 30
 
12 дугаар анги
 
1.    Монгол хэл  5-р сарын 24
 
2.    Математик  5-р сарын 25
 
3.    Сонгосон агуулга  5-р сарын 26
 
4.    Гадаад хэл  5-р сарын 29