sonin.mn
ЛОНДОН./BBC/. Их Британийн эрх баригчид Турк, Ливан, Иордан, Египет, Тунис, Саудын Арави улсуудаас ирж буй нисэх онгоцонд цахим төхөөрөмж авч орохыг хориглож байгаагаа мэдэгдлээ.
 
Уг хориг нь ухаалаг утаснаас том хэмжээтэй аливаа төрлийн цахим төхөөрөмжүүдэд хамаарах юм. Британийн эрх баригчид том хэмжээтэй төхөөрөмжүүдэд, түүний дотор “Ipad”, плеер зэрэгт тэсрэх бодис нууж магадгүй гэж болгоомжилж байгаа аж.
 
Британийн агаарын тээврийн British Airways, EasyJet, Jet2.com, Monarch, Thomas Cook, Thomson компаниудын дээр дурдсан орнуудаас хийж буй нислэгийн үеэр ийм гажетуудыг онгоцонд авч орохыг хориглох юм.
 
Үүнээс гадна, уг хориг Британийн эрх баригчдын хувьд бодит аюул учруулж болзошгүй  дээр дурдсан орнуудын агаарын тээврийн компаниудад мөн хамаарах юм.
 
Ер нь бол Британийн эрх баригчид ямар нэгэн хязгаарлалтын арга хэмжээг авахаас зайлсхийдэг бол харин энэ тохиолдолд шинэ журам нь нислэгийн аюулгүй байдлыг сайжруулна гэж үзэж байгаа ажээ.
 
Ийм журмыг АНУ-ын эрх баригчид гаргасан бөгөөд тус улсын Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдэгдсэнээр, хэт даврагчид нисэх онгоцыг дэлбэлэх шинэ аргуудыг хайх болсон, тиймээс тэсрэх төхөөрөмжийг нөүтбүүк, ай пад, камер, DVD тоглуулагч, цахим тоглоомын төхөөрөмжинд суулгаж болзошгүй юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг