Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр болдог Монголын эдийн засгийн форум тавдугаар сарын 4,5-ны өдрүүдэд болж хойшиллоо гэсэн мэдээлэл тийзээ захиалж, цагаа зохицуулсан хөрөнгө оруулагчдыг гайхашруулж байна. Түрүү жилийн арваннэгдүгээр сарын 25-д “Эрдэнэс Монгол”, АМГТГ-ын хамтарч зохион байгуулах байсан хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний уулзалт Засгийн газрын шийдвэрээр хойшилж байсныг манай сонин шүүмжилж бичсэн удаатай. Уулзалт болохоос хоёрхон өдрийн өмнө дугуй ширээний уулзалтыг цуцалсан нь хөрөнгө оруулагчдад шок болж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлээд өнгөрч байв. Эдийн засгийн форумыг хойшлуулсан шалтгааныг Засгийн газрын шийдвэр гэхээс өөр тайлбар одоогоор алга. Олон улсын валютын сангийн хөтөлбөр батлагдсаны дараа, Ерөнхийлөгчийн сонгууль болохоос сар гаруйхны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулах гэнэтийн шийдвэр гарсан гэх мэдээлэл чих дэлсч байна. Энэ жилийн эдийн засгийн форумд оролцох гадаадын хөрөнгө оруулагч өмнөх жилийнхээс цөөхөн бүртгүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Юутай ч найдвар тээж Эдийн засгийн форумд оролцохоор бүртгүүлсэн хөрөнгө оруулагчид хоёр дахь удаагаа уулзалт, чуулга хойшилсон гэх мэдээллийг сонсоод байна.
Ц.Баасансүрэн
Сэтгэгдэл0
яг юу нь тийм гайхмаар байгаан?
МАНАН-д хэлэх үг байна. Тэтгэвэрийн насыг нэмэх тухай ярихаа зогсоох хэрэгтэй. Дундаж болон түүнээс доор түвшинд амьдарч буй жирийн иргэдэд 60 настай байтугай 40 настай мөртлөө ажил олдохгүй хэцүү байна. Харин хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгнө гээд ялгаварлаад олгож байгаа шиг тэтгэвэрийг ялгавартай тогтоож болох юм. Насаараа дарга хийгээд буудаггүй ямагт өндөр цалин аваад 70-80 хүрч байгаа шуналын туламнуудыг тэтгэвэрт гаргах шаардлагагүй. Одоогийн Д.Дэмбэрэл, П. Очирбат, Улаан, ҮХЦ-ийн хэдэн баячууд гэх мэт помешикуудад тэтгэвэр өгөх ямарч шаардлагагүй. Хэрэв тэд тэтгэвэр авна гэвэл 61- тэйд нь тэтгэвэрийг нь тогтоож өгөөд ажлаас нь зайлуулж оронд нь ажилгүй алхаж яваа тэтгэвэрийн насанд хүрээгүй хүмүүсийг томилох хэрэгтэй. Ер нь эрүү өвдөгөө нийлтэл өндөр цалин авч бусаддаа шавар хаасан юмнуудад давхар тэтгэвэр өгөх шаардлага байхгүй.
Тиймээс ерөнхийлөгчийн сонгуулиар МАНАН хулгайч нарыг сонгож болохгүй.
Морь уралдуулж хүүхэд алахыг хойшлуулж болохгүй. Эдийн засгийн формыг хойшлуулж болно. Ийм л бодлоготой Засгийн Газар шүү дээ.
Энэ Эдийн засгийн форумыг хэн зохион байгуулдаг юм бэ? Талх ч.Ганхуяг уу?
ЭЗ-н форум гэж улс төржсөн байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Өмнө нь Эх орноо "hotel Mongolia" гэж нэрлэн ОУ-д монголын нэр хүндийг гутааж гадны луйварчдад 34 тэрбум алдуулсан. Яг үнэндээ ЭЗ-н алуурчдын форум
Наад форум чинь угаасаа хэрэггүй. Зөвхөн Уул уурхай ухах гэсэн галныхан л ирдэг юм. Оюутолгой, тавантолгой, Ноён уул, Ураны орд тойрсон асуудал гээд өмнөх Форумын хүрээнд үүсэн бий болсон асуудлуудаа эхлээд шийд.
Манай төр, засгийн албаныхан жилийн ажлаа төлөвлөх нь битгий хэл долоо хоногийн ажлаа төлөвлөж мэддэггүй юм биш үү? Гадныхан чинь жилээр төлөвлөөд, түүнийгээ төсөвтөө суулгаад, унаа унашаа захиалаад, буудал суудлаа шийдчихсэн байгаа. Өөрсдийгөө биш юмаа гэхэд өрөөл бусдын ажил төрөл, цаг завыг хүндэлж сурах хэрэгтэй. Алийн болгон нүүдэлчин, удам судар муутай, бүдүүлгээрээ дуудуулж явах юм бэ?
Энэ засаг байнга шийдвэрээ өөрчилж байдаг болиллоо, хойшиллоо, боломж харна ч гэх шиг шал тэнэг ямар хонио хариулж яваа биш арай дэндүү
Lekts sons
Хойшилсон нь зөв шүү