АН гудамжинд гарсны хариуцлагыг Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос асуух ёстой

Нийтэлсэн: 2017-03-21 10:01:00


Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх хуралдаж, АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэж, харин АН-ын дүрмийг хууль бус хэмээгээд бүртгэсэнгүй орхив.

Тиймээс өнөөдөр АН шархадсан амьтан шиг болоод байна. Янз бүрийн яриа хөөрөө, жиг жуг, нам доторх элдэв задрал, бослого тэмцлээс болгоомжилсон С.Эрдэнэ дарга нь амралтын өдрүүдийг ч үл тоон хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр тайлбар ярилцлага өгч харайв.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг засахад С.Эрдэнэд тийм амаргүй байх болно. Шүүхийн шийдвэр цаанаа бас л нэг шалтгаан нууж байгааг жирийн гишүүдээсээ нуугаад хэрэггүй юм. Энд эв зүйгээ олоод шүүх намынх нь дүрмийг зөвшөөрөөд явсан ч дараа нь үргэлжлэх үйл явдлууд тасрахгүй.

Юу юугүй Ерөнхий­лөг­чийн сонгууль ту­лаад ирсэн энэ цаг үед сонгуультай холбоо­той­гоор АН-ын олон эрх ашиг мөргөлдөж байгаа хэрэг. Ийм явдал ирэх өдрүүдэд улам хурцдана.

Энэ нь С.Эрдэнийн хэр зэрэг удирдагч болохыг шалгахаас гадна ямархуу гүргэр эр болох, яаж тэсч тэвчиж чаддагийг нь бас үзнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл намаа эвэнд нь оруулах, хэл амгүй нэр дэвшигчээ тодруулах зэргээр бядаа шалгуулна.

Яг үнэндээ эрх баригч МАН өнөөдрийн хямралыг зөвхөн АН л бий болгосон гэж бултах гээд байдагтай адил АН-ын өнөөдрийн дотоод зөрчлийг, эрх баригчдын сэнтийнээс ихээ хол шидэгдсэн энэ  нөхцөл байдлыг С.Эрдэнэ үүсгэчи­хээгүй юм. С.Эрдэнэ намын дарга болоод хоёр сарын нүүр үзэх гэж байна. Дарга болно гэж дурлаад зорьсон юм ажиллаж л таарах байх. Харин АН-д үүссэн улс орныхоос дутахааргүй хямрал эрх барьж эхэлсэн тэртээ 2012 оноос эхтэй гэдгийг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь хачин байгаа юм.

2012 онд олонх биш ч олон суудал УИХ-д авсан АН засгийг байгуулах, шийдвэр гаргах эрхтэй болсон юм.

АН-ын дарга байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, улс орныг удирдаж эхэллээ. Ингээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд АН-ынхан болж, ардчиллаас хойших түүхэнд байгаагүй эрх ямбыг тэд эдэлж эхэлсэн.

Н.Алтанхуягийг Ерөн­хий сайдаар ажиллаад  жил болоогүй байхад нь хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэх асуудал сөхөгдөөд эхэлсэн. Ерөнхий сайдын төрсөн дүүгийн 23 настай  бүсгүйн нэр дээрх “Говь повер” хэмээх дүрмийн сандаа ганцхан сая төгрөгтэй компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт оролцоод 17 тэрбум төгрөг авчихжээ. Ерөнхий сайдын дүүгийн охины нөхөр нь, эсвэл найз залуу нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Дэнзэн болж таарав. Өнөөдөр энэ хэрэг шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Энэ асуудлаас болж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь шалгагдсан. Бас шоронд хоригдсон. Тэр хүний улс төрийн карьерт цэг тавьсан явдал болсон. Уг нь Я.Батсуурь Дорноговийн АН-ын ганц лидер нь байсан гэхэд болно.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болоогүй байтал 2014 оны тавдугаар сард түүний ахлах зөвлөхтэй холбоотой асуудал дэгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэж буруутгаад, улмаар шүүхээс ялласан юм. Ингэж Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажилласан Л.Гансүх төслийн нэгжийн зарим ажилтны хамт ял үүрэв.

Ингээд АТГ 2016 оны аравдугаар сараас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эгч, эгчийнх нь охин, явсаар энэ оны эхнээс өөрийг нь дуудаж байцаалт авч эхэллээ. Энэ хооронд эзэмшлийнх нь оффис компанид үзлэг нэгжлэг хийх, эхнэрт нь хилийн хориг тавих зэргээр олон арга хэмжээг авсан юм.

Тэрээр 2016 оны дөрөв­дүгээр сарын эхээр мэдэг­дэл хийсэн. Хуйвалдааны төр, хэлмэгд­лийн хонгилын тухай гэнэтхэн хийсэн мэдэгдэл нь тухайн үедээ олны анхаарлыг татсан. Мөн оны арваннэгдүгээр сарын эхээр хэвлэлийн бага хурал зарлаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн. Дараа нь 2017 оны эхээр болсон АН-ын даргын сунгаанд оролцсон. Одоо АН-ын дотоод дахь Ерөнхийлөгчийн  сунгаанд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд нэр нь явна.

Ер нь Н.Алтанхуягийг яагаад ингэж өөрийнх нь хэлснээр гадуурхан хавчиж, заавал унагах гээд байна вэ. Яагаад өнөөг хүртэл зогсолгүй мөрдөн шалгаж хуулийн өмнө сөхрүүлэх шалтгаан бий болов оо. Хариулт нь ил байна. Үүнийг ганц л жишээнээс харж болно. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо Ерөнхий сайд ч биш, эрх баригч намын дарга ч биш, зүгээр л эрх мэдэл, албан тушаал хуваарилагч болж хувирсан. Хамгийн том алдаа нь энэ.

Мордохын хазгай гэгчээр эрх мэдлийг хуваарилахдаа намынхаа гишүүдийг эн тэнцүү хамруулж чадаагүй юм. Улс баян, албан тушаал, бялууны зүсэм олон. Тэгэхээр Н.Алтанхуягаас ажил, эрх ямба хүртсэн хүн олон байж таарна. Гэвч тэр зөвхөн АН-ын фракцын удирдагчдын хүрээнд дээрх хуваарилалтыг хийж байсан.

“Алтангадас”-ыг төлөөлж өөрөө, МоАХ-ны Х.Баттулга, МҮДН-ийн Б.Гарамгайбаатар, “Шонхор”-ын З.Энхболд, “Нэг ардчилал”-ын Лу.Гантөмөр, тэгээд Ерөнхийлөгч, бас бус фракц нэгдлүүд бас орж ирнэ. Ийм бүрэлдэхүүнтэй бялууны ширээний ард сууж, нөгөөдүүл нь болж байна гэвэл асуудлыг шийдээд явж байсан. УИХ-д орж ирээд суучихсан гишүүдийн асуудлыг фракцаар нь дамжуулан шийддэг байсан тухай АН-ынхан одоо ярьдаг. Үүний гай гарсан.

2014 оны арваннэг­дүгээр сарын 5-ны УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэр гаргасан. Шуудхан хэлэхэд, МАН-ынхантай намынхан нь нийлж байгаад л унагасан. Хэрэвзээ Н.Алтанхуяг намын дарга, Ерөнхий сайдын хувиар гишүүн бүртэйгээ ядаж “ажилладаг” байсан бол  намынх нь хэд хэдэн гишүүн “сураггүй болж”, санал өгөлгүй зугтах байсан гэж үү. Үгүй юм. АН-ын гишүүдийг намын даргаа бус фракцын даргаа сонсдог болгосон өөрийнх нь буруу. Ингэж 2012 онд АН ялж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж  эхэлснээс хойш фракцууд нь улам занхайж, намын байтугай улс орны хэмжээний шийдвэрт нөлөө үзүүлэх болсон юм. Энэ нь явсаар 2016 оны сонгуулийн санал хураалтад шууд нөлөөлж, АН-ын өнөөдрийн хям­ралын хөшиг нээгдсэн.

Нөгөө талаар фракцуудын удирдагчид ба өөрийнх нь ойр дотныхон гэсэн хоёрхон хуваагдалтай харилцах болсон Н.Алтанхуяг өнөөдөр түүнийхээ л “үр дүн”-г үзэж байгаа юм гэх олон хүнтэй таарч байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь өнөөдөр Н.Алтанхуяг Ерөнхий  сайд байхад “будлиулсан” гэх асуудалд дандаа эхнэр, эгч, эгчийн охин, хүргэн гэх мэтчилэнгээр ойр дотныхон нь холбогдсон байгааг хүмүүс яриад байгаа ажээ.

Нөгөө талаар хоёр удаа том бонд гаргасан ч том төслүүд, тэр дундаа Тавантолгойг хөдөлгөх тал дээр Ерөнхий сайдын хувьд зоригтой алхам хийж урагшлуулаагүй. Түүнд боломж байсан. Гэвч Тавантолгой гэх бялууны зүсэм МоАХ-д оногдож, үүн дээр нь Х.Баттулга мөн ч их тоглосон доо. Сүүлдээ МоАХ-ын Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгийн ахлагч болоод, хувийнхаа хөрөнгийг нааш цааш болгох гэж байгаа юм шиг зүтгэж байгаад л зогсоосон.  Одоо хаашаа ч үгүй юм байж л байна. Арай гэж яриа хэлэлцээ нь явж байснаа цаадуул нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харна гээд суучихсан. Бас “Шинэ төмөр зам” төслийг Х.Баттулга мэдэж байлаа. Эцэст нь яасан, Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын асуудал сөхөгдөөд ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Энэ талаар аль 2015 онд баримт нотолгоотой юм гарсан ч явсаар өнөөдрийг хүрсэн байна. “...”Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг”компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан удаатай” гэж хэвлэлд бичсэн нь одоо ч байж л байна.

2013 оны гуравдугаар сарын 16-нд Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тэрээр “...Хэргийг шалгаад тав дахь сартайгаа золгож буй ч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрхэг, ямар түвшиндээ явж буй нь тодорхой бус байсан. Тиймээс би энэ баримтуудыг цуглуулсан. 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтэд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л “Энержи Ресурс Рэйл” компани зарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй. Үүнээс үзвэл 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярьж байна” гэж байв.

Үүнээс гадна тухайн үед гишүүдийн гар утсанд төмөр замын царигийн асуудлаар мессэж ирсэн, телевизийн нэвтрүүлгүүд цацагдсан гээд олон үйл явдал болж байв. Тэр байтугай телевизийн нэвтрүүлэг олон нийтэд хүрсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өрөөндөө дуудаад загнаж байлаа. Ерөнхийлөгч энэ үеэр “...Баттулга аа, чамд бүх боломж байсан. Бүр эрх мэдэл байсан. Шинэ төмөр замаас яагаад нэг ч километр зам баригдаагүй талаар олон нийт чамаас асуух эрхтэй, чамайг шүүх эрхтэй” гэж байсан юм.

Эцэст нь, АН ийм байдалтай болоход бид яагаад анхаарав гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд сөрөг хүчингүй эрх баригчид гэдэг тормозгүй машин шиг л байна. АН сөрөг хүчин байх ёстой гэсэн үг. Гэтэл энэ нам маань хэдэн жилийн өмнөх  буруу үйлдлийн үр дагавраар тун хүнд байдалд байна. Ийм болгосон хүн нь Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр юм. Товчхондоо Н.Алтанхуягт  бүх эрх мэдэл байлаа. Харин Х.Баттулга бизнесмэн хүний хувиар улс төрийг бизнесийн талбар болгож, тэр нүдээр харж, фракцуудын хуваарилалт дундаас ч ашигтай зүсмийг нь сонгож чадаж байв. Гэтэл боломжуудыг гартаа атгаж байсан энэ хоёр эрхмийн үйлдэл нь  АН-ын дотоодод хагарал, бутралыг бий болгоогүй гэж мэлзэх гэвэл үнэнээс хэтэрхий холдоод явчихна.  Тиймээс АН өнөөөдөр ийм царайтай болсонд Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр буруугүй  гэж хэлэх эрхгүй хүмүүс гэдгийг дахин хэлье.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


СУРТАЛЧИЛГАА :

39 сэтгэгдэл харуулж байна        

  1. Наад төмөр замын мөнгөнөөс хамгийн их хулгайлсан хүмүүсийн нэг бол Монроудын Гарамгайбаатар, Баттулга 2 шүү дээ. Эх орноо бодолгүй амин хувиа хичээсэн нүовшнуудыг шүүх цаг ирнэ ээ харж байгаарай 3 дахь үедээ үр хүүхдүүд нь гуйлгачин болж ихэнх нь үхнэ харж байгаарай. Та нар тэр их мөнгийг гэдсэндээ хийгээд авсандаа орохгүй нь лав. Үлдсэн хэдийг нь эрлэг гэсгээгээд өгнө.

    Баатарван, 2017-03-21 11:31:44, 202.179.23.27Хариу бичих

  2. AN-iin ylagdald buruutai hun n 1-t Temuujin 2-t Bayrtsogt 3-t Altanhuyg 4-t Saihanbileg shuu dee. Temuujin n TTAH-iin emnelgiig tatan buulgah, tsagdaagiin tsol zeregleliig baihgui bolgoh yamnii bairand huuhen shuuhantai orootsoldoh geh med irgediin durguitseliig hurgesen ajiluud hiiseer ogtsorson Bayrtsogtiin Opshor dans ooriigoo hyatad gej bichsen Altanhuygiin duugiinhee nohoriig ZG-iin hereg erhlehiin dargaar tavisan geed buzar ajiluud bol AN-iig nam ungaasan daa

    zochin, 2017-03-21 11:48:59, 66.181.181.81

    Уулаасаа л гудамжны нам биз дээ.

    Зочин, 2017-03-21 12:14:46, 182.250.245.34

    MONGOLIG HUGJUULEHGEJ GANTS AJIL HIISEN HUN NI BATTULGA SHUUDEE,BUSAD NI YUUCH HIIGEEGUI ZUGEEREL HUJAAD ZARSAN.

    Зочин, 2017-03-21 14:28:41, 202.9.41.75

    бурууг З Энхболд хариуцах ёстой биздээ

    f, 2017-03-21 15:34:46, 43.228.130.158

    gol shaltgaan ni Elbegdorj sh dee

    Зочин, 2017-03-21 18:57:08, 66.181.181.104

    Ardchilsan namiin gudamjind garsan ni cham shig humuusees bolson. Chi bidnii amidraliig ideh khooliig humuusiin ami nasiig tuiveesen. Chamaas bolson asuudal!

    Гэмт хэрэгтэн Эрдэнэд, 2017-03-22 04:19:52, 66.87.80.221

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Эрлэг гэж байхгүй. тэр эрлэг нь хаана байна.Хэн харсан бэ?Луйварчдын бодож олсон нэг арга мэх бол эрлэг бөө мухар сүсэг .Чи би хэн нэгэн тэмцэл хийчих вий гэж айсан хэсэг бүлэг дээрэмчдын арга мэх!!!

    Зочин, 2017-03-21 11:37:48, 80.83.237.29Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. АН гудамжинд гарсны хариуцлагыг хазгар тарвагаас асуух ёстой

    Зочин, 2017-03-21 11:46:52, 66.181.185.137Хариу бичих

  6. бурууг ЗЭнхболд хариуцах ёстой

    э, 2017-03-21 15:35:55, 43.228.130.158

    Таны нэр:

    Тайлбар:

  7. tarvagas asuu

    Зочин, 2017-03-21 13:20:07, 218.39.138.50Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. АН ялагдсан шалтгаан АН-ын томчуул бие биенийхээ бөгсний нүхийг тослон МАН-ынханд болон хэн дуртайд нь хошногодуулдаг болсон явдал юм.

    Зочин, 2017-03-21 13:23:26, 202.55.191.76Хариу бичих

  10. З Энхболд шдээ

    э З , 2017-03-21 15:37:15, 43.228.130.158

    Таны нэр:

    Тайлбар:

  11. С.Баярыг буцааж тат гээд ард түмэн шаардаад байхад АН-ынхан болон Эби яагаад нуугдаад амаа хамхичихаад байна?

    Зочин, 2017-03-21 13:28:00, 202.55.191.76Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Erdenebat S Bayaraa tatah estoi bizdee ANiig hamgiin muuhai haragduulsan hymyys bol Bayartsogt Saihanbileg Elbegdorj 3 bolood bgaan bishyy Temyyjin garch ireed Bas hymyysiin durgyig yamar ih hyrgevee Emnelegiin bair bulaah zergiin tsoliig ustgaa geh meteer

    Зочин, 2017-03-21 14:11:31, 108.41.62.79Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ардчилсан нам угаасаа гудамжинд л байвал таарах нам. Байх ёстой газарт нь аваачсан хүмүүсээс ял асуух биш харин ч шагнах хэрэгтэй. Буруу зүйл хийсэн бол буруутныг хайдаг. Энд харин буруу зүйл хийсэн гэх шалтгаан алга даа.

    Зочин, 2017-03-21 14:36:47, 103.57.93.243Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Алтанхуяг өөрийгөө өрөвдүүлэх,магтан дуулах, дөвийлгөх тактик хэрэглэж ах дүү хамаатан садан,хамсаатнуудынхаа кармааг түнтийлгэснээр АНамыг тараах эхлэл тавьсан.Энэ хүн улс төрийг бохирдуулахад их хувь нэмэр оруулсан хүн.бусдаасаа ч сурсан байх.Ингээд л шаварт өөрийгөө унагалаа даа.Ямарч лидерийн шинжгүй,хоосон яригчийн,дүр эсгэгчийн нэг.

    Зочин, 2017-03-21 14:38:58, 202.179.31.9Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ELBEGDORJIIN HELSEN ZAGNASNIIG SANUULJ BGAA YUMUU. TEGVEL TER HUN HAA NEG GADAADIN KOMPANID BI AJLAA HIIJ BNA SHU GEDEG NOTOLGOOG TSAHIMAAR HARIU UGSUN SHUDE. BAS UURUU ERUNHII SAIDIG 2 UDAA ERUNHIILUGCHIIG 2 UDAA HIISEN HUN HAANA GTSAJ BGAAG MEDEHIIN DEEDEER MEDEJ BGA. BAS GATSAAH SONITHOL BSAAN BSAN TER HUND

    Зочин, 2017-03-21 17:00:40, 124.158.95.139Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. hi ya ta nar Battulgiigaa hairlaj yav ba. Ter hun baigaagui bol ta nara manai ulsad zaragsaan shu. gj neg uvur mongol hun helj bsan. unen shu. Battulga bgaagui bol bid uje china mongol bolson bh bsan

    Зочин, 2017-03-21 17:04:33, 124.158.95.139Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Элбэгдоржийн шуналаас болж АН гудамжинд гарсан шүү Элбэгдорж М Энхболдтой МАНд ерөнхийлөгчөө өгөх тохиролцоонд саад болсон АН ын дайснуудаа АТГ т шалгуулж АН тай хамт давхар цохиж сонгуульд ялагдуулж ирлээ Алтанхуяг АН ын нэгтгэж Баттулга АН ыг хорлож байсан Ялгаж салгана шүү Алтанхуяг сонгуульд АН ыг олон ялуулсан шилдэг менежер байлаа Түүний хүчинд Элбэгдорж ерөнхийлөгч болж Баттулга УИХ ын гишүүн болсон юм Элбэгдорж үгэнд ороогүй Алтанхуягийг давхар дээлээр огцоруулах гэж дийлээгүй Эцэст нь гэр бүлийг оролдож Дэнзэнгийн хэргээр огцоруулсан Дэнзэнгийн хуйвалдаанд оролцсон Элбэгдоржийн цэргүүд бүгд өөр өөрийн гэсэн Дэнзэнгийн хэрэг үүсгэхээр сэжигтэнүүд байсан....Элбэгдоржийн зохиолоор Эрдэнээ АН ын дарга боллоо Одоо Эрдэнээ түүний үгэнд орохгүй болжээ Элбэгдорж Алтанхуягийг муухай харагдуулах сурсан мэхээ Эрдэнээгийн эсрэг тараасаар байна Намаа ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах ёстой Эрдэнээгийн зөв Гэвч Эрдэнээ Элбэгдоржийг барахгүй байх

    Түүх Ингэж Өрнөсөн , 2017-03-21 17:39:03, 43.242.243.118Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. баттулга тэнэг шүү баянхонгорт булганий бөх авчирдаг байна шүү муу дурак нутгийн тэнгэр ЮУ ГЭЖ БОДСОН БОЛ мөн дурак

    Зочин, 2017-03-21 17:56:22, 202.179.31.48Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. АН-ыг хамгийн муухай харагдуулсан нь Баярцогт шүү дээ

    Зочин, 2017-03-21 18:08:06, 202.55.191.76Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Gudamjind gargasan ni elbegdorj z enhbold 2-shuudee.margahgui unen ni elbegdorj MAN-tai niilj zasgaa samarsan Enhbold songuuliig bagasgasan toirgoor yavuulhiig MAN-tai niilj hiisen dulzentugjiluud shuudee

    Zochin, 2017-03-21 18:34:01, 66.181.190.63Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Ан гэгч гамингийн өмхий жорлон гудамжинд гарах багадна.Энэ өмхий жорлонг бүрмөсөн устгах ёстой.Хэрвээ монголын язгуур эрх ашгийн байр сууринаас харвал Алтанхуй,Баттулга нар энэ үйлсэд тэгж их гавьяа байгуулсан бол энэ хүмүүсийг харин ч хөхүүлэн шагнах ёстой.Монголын төлөө хийсэн үйлдлийг монголын түүх өршөөнө.Ан гэгч өмхий жорлон үнсэн чандруу болж өвөө нарынхаа араас дөтийн замаар тонилох болтугай.

    зочин, 2017-03-21 19:08:26, 66.181.178.143Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. MANAIHAN NEG YUMYG OILGOHGUIN GADAADAD YALANGUYA BARUUND BOL IQ BAGATAI NI GOLDUU TAMIRCHIN, HAR AJILCHIN BOLDOG. TEGEED TERIIGEE HIIGEED HAL BALGUI YAVDAG, GETEL MONGOLD TOROLHIIN OYUNY TUVSHIN DOOGUUR HUMUUS NI SPORTOOR DAMJAAD ULS TORD GARAAD BHIIN ENE MUU SHUU YAVJ YAVJ ASUUDAL HUNII TOLGOIN BAGTAAMJTAI HOLBOOTOI BDAG

    Зочин, 2017-03-21 19:15:16, 182.160.38.26Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Ene 2oos busad n tgd yamarch buruugui yumuu?

    Зочин, 2017-03-21 20:19:04, 27.123.214.107Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. АНамд бух ялалтыг авч ирсэн ганц хун Алтанхуяг болой. Намыг дээрэмдэж найраанд орсон нехдууд гудамжинд гаргаж, дахин сэхэхгуй болгов. Татан буулгавал таарна энэ 2 нам нэртэй терийн албанд шунасан булэглэлуудийг!

    Зочин, 2017-03-21 20:23:39, 27.123.214.121Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Sain baitsgaana uu? Altanhuyagiin huvid ES asan uedee yaahavee ajillasan ugui gehgui. Tuunii hamgiin tom aldaa, hojim hoishdoo ch oort ni bolood orool hend ch bolov MONGOLIIN AHUID, MONGOLIIN ZASAGT, MONGOLIIN TORD ALBA CH BAINUU TUSHAAL CH BAINUU HASHIH GEJ HEND CH SURGAALITAI SURGAMJTAI HEREG YAVDAL YU VE GEHEER #UILJ BUI CH YUMUU ALI ESVEL ZORUUD GOJUUD, ESVEES GOMDSON HUUHDED CHIHER BOOV OGOOD ARGALCHIHDAG HUMUUS BAIDAG SHIG# ALBA, TUSHAAL, ZEELIIG TARAAJ TSATSAJ AMIIG NI HAASAN. UG NI, BURUU ZORUUD IIN AASHILJ AYAGLAAD BUI HUUHDIIG AASHILJ ZAGNAAD BUUR BOLOHGUI BOL ALGANII AMT UZUULEH GEHCHLEN ZEM HURTEEDEG, TER HUUHED CH YU BOLOH, YUG BOLOHGUI GEDGIIN UHAARLIIG AVDAG. OOR NEG YAVDAL NI OIR DOTNIIN TOROL TOROGSOD NI MONGO TOGROG, TENDERIIN HOV JIVEND HUTGALDSAN NI #ALTANHUYAG CH YAVDALTAI# GEDGIIG DURIIN ETGEEDED TORUULSEN, TUHAILBAL NADAD.

    YUM-UZ, 2017-03-21 22:11:47, 216.240.89.20Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Хулгайч,луйварчид,хар тамхичид,алуурчидаасаа салаагүй цагт АН хэзээч шинэчлэгдэж,сайхан харагдахгүй. Одоо ганц гарц нь эрүүл,саруул ухаантай хэсэг нь тусгаарлах явдал юм.

    Зочин, 2017-03-21 22:52:13, 59.153.112.152Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Яг үнэн бичжээ, Алтанхуяг ч яахав хэргий нь мөрдөж байх шиг байна, энэ женко Баттулга ямар ч их төсвөөс идсэн яах ч гүй юмаа, хуулийнхны аманд мөнгө чихдэг нь үнэн байхаа

    Зочин, 2017-03-21 23:05:25, 66.181.183.201Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Монголын төрөөс хамгийн их хулгай хийсэн нь женко Баттулга, тэгээд шийтгүүлэхгүй, хуулийнхан ичиж амьдар, дандаа хахуульд автаж байхын

    Зочин, 2017-03-21 23:07:08, 66.181.183.201Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    CHANCE@XXK, 2017-03-21 23:09:24, 183.177.98.34Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. АТГ-ын даргаа ард түмэн харж байна шүү, Баттулгын төмөр замын мөнгө идсэн хэргийг шүүж, хулгайлсан мөнгий нь төсөвт тушаалгаач

    АТГ-ын даргаа, 2017-03-21 23:09:46, 66.181.183.201Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. ЦЕГ-ын даргаа энэ Баттулга та нарын бүгдийнх нь аманд мөнгө чихсэн үү

    ЦЕГ-ын даргаа, 2017-03-21 23:11:02, 66.181.183.201Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. За тэгээд АН гишүүд хөлөө жийлцээд эхэллээ эцсийн буруутай хүмүүс нь та нар шүү дээ даргаа шүүмжилж чадахгүй долигонож байсны гай идэж ууж байхд нь юугаа харж байсан юм

    Жамбаа, 2017-03-22 00:23:37, 202.9.41.174Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Bas Z.Enhbold buruutai.

    Zochin, 2017-03-22 00:31:12, 66.181.184.34Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Намгvй бол сайн л байна биздээ. Хам хэргээр улс, иргэдээ мелжихгvй

    Зочин, 2017-03-22 05:13:28, 12.200.137.205Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Ene hoer nohort Ardchilaliig ustgahad gaviya baiguulsan uchir Mongoliin Baatar tsoloor shagnah estoi.

    Baagii, 2017-03-22 10:45:06, 24.188.155.160Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Та хоёрт талархаж байна. АН гудамжинд гараагүй бол өнөөдөр улс дампуурч, тусгаар тогтнолоо алдах байсан. Баярлалаа!

    Иргэн, 2017-03-23 12:18:46, 66.181.181.130Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: