Б.Галиндэв: Монгол хүмүүс сонгосон нийгмийнхээ үзэл баримтлалд жижигдэж байна

Нийтэлсэн: 2017-03-21 07:22:00

Монгол Улсын гавьяат багш, Философийн ухааны доктор Бүдрэгчийн Галиндэвтэй ярилцлаа.
 
             Ардчилал, зах зээлийн нийгмийн 25 жилийн босгон дээр улс төрийн өнөөгийн байдлыг, амьдран буй нийгмээ Та хэрхэн дүгнэж байна вэ?
 
-               Монголчууд ардчилал, зах зээлийн нийгмийг сонгоод 25 жил болжээ. Хүнээр бол эр бяр тэгширсэн нас.Оюун ухаан талаас нь аваад үзвэл ядаж л дээд сургууль төгсчихсөн байх үе. Хүний амьдралын ийм мөчлөгтэй харьцуулахад манай нийгэм ямар нэг хэмжээгээр эр бяр нь тэгшрээгүй, боловсорч соёлжоогүй цаг үед л явж байх шиг байна. Тэгэхдээ надад бас нэг дүгнэлт байна.Юу гэвэл өнгөрсөн 25 жилийнхээ явсан зам мөрийг хүмүүс бас харьцуулж, эргэцүүлэхийг эрмэлздэг болж.
Юуны өмнө зах зээл гэдэг чинь өөрөө өөрийгөө удирдаад л явчихдаг нийгэм биш юм байна гэдэг нь ойлгогдлоо. Хоёрдугаарт, бид нам бүлгээрээ хэт их талцаад ерөнхий асуудлаа шийдэж чадсангүй гэдгийг ойлголоо. Гуравдугаарт, намууд төлөвшөөгүй байхад улстөр төлөвшинө гэж ер нь байхгүй юм байна.
 
Хэдийгээр ардчилсан нийгмийг олон түмний оролцоотой нийгэм гэх боловч өнгөрсөн 20 гаруй жилд будилаантай сонгуулиудыг эс тооцвол олон түмний оролцоо тун бага байлаа.Тэгэхээр улс төрийн намыг төлөвшүүлнэ гэдэг лидер телөвшүүлэх үйл явц юм байна. Дөрөвдүгээрт, монгол хүн маш том нэг сургамж авч байна.
Би өөреө л шударга үнэнчээр хөдөлмөрлөж байж амьдралаа авч явах ёстой юм байна гэдгийг түрүүчээсээ ойлгожбайгаад олзуурхууштай.
 
Бас нэг дүгнэлтийг би хувьдаа хийж байгаа .Зах зээл , ардилсан тогтолцоо гэх үзэл баримтлал, онолд өнөөдрийн монгол хүмүүс бид их жижигдэж байна. Өөрөөр хэлбэл, тогтолцооныхоо энэ зэрэгт хүрэхүйц оюун санаа, ёс суртахууны төлөвшил, эзэмшсэн боловсрол, нийгэмд амьдрах дадал зуршил бидэнд дутагдаж байна. Бидний ойлголтоор ардчилсан нийгэм бол ариуссан нийгэм. Гэтэл тэр ариуссан нийгмийг бүтээх зорилго нь сайхан боловч тэр зорилгоо хэрэгжүүлэх арга замаа ч мэдэхгүй, ажил үйл нь ч сайн болохгүй байна.
 
-Ардчилал, зах зээлийн нийгэм нь өөрөө хүнээ хүмүүжүүлээд аваад явчихгүй юу.Онолын хувьд ч, амьдрал дээр ч социализмын үед дараагийн нийгмийн хүнийг бэлдээгүй биз дээ?
 
-Тэр мэдээж. Өнөөдрийн тухайд бол ерөөсөө ардчилал, зах зээлийн нийгэмд нийцэхүйц хүнээ бэлтгэхэд л гол анхаарлаа хандуулах ёстойг бид ойлгож эхэлж байна л даа. Хүнээ бэлтгэхийн тулд нэгдүгээрт, орчин үеийн ардчилсан тогтолцоонд хэрэгтэй боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүмүүс өөрөө дураараа сонголт хийдэг энэ сайхан боломжийг зөв ашиглаж сурах хэрэгтэй юм байна. Өнгөрсөн жилүүдэд бид голдуу дур зоргын, үр дүнг нь тооцоогүй.хариуцлага хүлээгээгүй сонголтууд хийж ирсэн учраас нийгэм бүхэлдээ шоконд орчихож. Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд асар олон сүүдэртэй тал байгаа учраас магадгүй зарим нь ардчилал, зах зээлийн үзэл санаанд эргэлзэж, өмнөх нийгмээ санагалзаж байж ч магадгүй.
 
Хамгийн гол нь энэ шокны байдлаасаа хэрхэн гарах арга замаа төр, засгийн төвшинд ч, айл өрх, хүний төвшиндөө ч олигтой олж чадахгүй байна.
Гадны зээл тусламж, хөрөнгө оруулалт ороод ирвэл энэ мухардмал байдлаасаа гарчихна гэж нийтээрээ бодож, хүсэн хүлээж байх шиг.
 
Ганцхан гарц энэ л байна. Гэтэл монгол хүнийхээ нөөц бололцоог хэрхэн ашиглах, сайн сайхан амьдрах тэр сайхан хүсэл эрмэлзлийг нь яаж дэмжих, тийм нийгэм, эдийн засаг эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн зөв мэргэн бодлого харамсалтай нь алга. Өнөөдөр Монгол Улс нэг бол уруудах, үгүй бол ухаарч сэхэх салаа замын уулзварт байна.
 
 
-Монгол хүний нөөц бололцоог хэрхэн яаж ашиглах вэ. Бидэнд ямар нөөц, бололцоо байгаа юм бол?
 
-Энэ хоёр талтай асуудал. Монгол хүний нөөц бололцоог гаргах нийгэм, эрх зүйн орчин байх хэрэгтэй.Бас тийм нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд төр бодлогоо чиглүүлэх ёстой. Тухайлбал, бид Солонгос улсын эмэгтэйчүүд ээмэг, бөгжөө хүртэл өгөөд улсаа сэхээсэн гэж ярьдаг шүү дээ. Солонгос хүн бүр эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулагдсан гэдэг сэтгэл зүйг бүрдүүлж чадсан байна шүү дээ.
 
Сэтгэл зүйн тийм хүчтэй урсгал, давалгаа «бий болоогүй байхад эмэгтэй хүн гоёлоо тайлаад егөхгүй л дээ. Хувь хүний талаас бол би өөрийнхөө хүчинд сайхан амьдарна, ингэж амьдрах нь миний бахархал юм гэсэн сэтгэл зүйг өөосөддөө суулгамаар байна.
 
Тэгэхгүй бол бүгдээрээ л бусдаас, төрөөс тусламж дэмжлэг горьддог болчихлоо. Чингисээр бахархах,  эх орныхоо түүхээр бахархах бол өөр хэрэг.Гагцхүү бид бүгдээрээ өөрөөрөө бахархдаг больё. Би бусдаас гуйхгүй амьдарна, би бусдаае үнэгүй юм авахгүй гэсэн итгэл үнэмшлээр амьдарч сурцгаамаар байна шүү дээ. Ер нь хувь хүний чармайлт, бахархал, төр засгийн зөв бодлого хоёр нийлж байж нийгэм урагшаа явна л даа. Түүнээс бус ганцхан талаасаа хүчлээд бүтэхгүй.
 
-Хэдийгээр бидний сонгосон зам тодорхой ч «Одоо яах вэ» гэсэн асуулт олон хүний тархинд эргэлдэж тархинд эргэлдэж байх шиг. Энэ тодорхойгүй мухардлаас гарахын тулд юу хийх ёстой вэ?
 
-Мухардлаас гарах хоёр хүчин зүйл байгаа болов уу.Нэгдүгээрт, төр, засгийн төвшинд тодорхой, бодлоготой, тогтвортой ажилладаг нам гармаар байна. Хоёрдугаарт, өөрийнхөө чармайлт, хөдөлмөрөөр сайн сайхан амьдарч болно гэсэн итгэл үнэмшил бидэнд бий болох ёстой. Гуравдугаарт, манай хүн амын олонхи хэсгийг эзэлж байгаа залуучуудыг нийгмийн амьдралын зөв гольдрилоор чиглүүлж өгмөөр байна. Ингээгүй цагт хөгжлийн тухай ярих хэцүү.
 
Одоо нэг тийм саланги тасархай юмыг л мэдээлж байна л даа. Манай нэг дуурийн дуучин дэлхийн уралдаанд тэргүүн байр эзэлж, тэр тамирчин тэглээ гэх мэт ганц нэг гялтайсан юмаа л сурталчилж, олон түмний сэтгэлийг тэжээжбайна. Гэтэл бидэнд нэг дуурийн дуучин биш, нэг хэсэг дуурийн дуучин, нэг хоёр хүн биш нэлээд хэдүүлээ сайн байх хэрэгтэй байна шүү дээ.
 
Нийгэм аяндаа амьдралын зөв дадал хэвшил, үзэл бодолтой болоод ирэхээр төр, засаг ч олон түмнээсээ дэмжлэг авах бололцоотой болно. Үнэхээр сайн сайхан зүйл байвал манай хэвлэл мэдээллийнхэн бодитой сурталчлах ёстой. Хэвлэл мэдээлэл бидний хувьд иддэгхоол, өмсдөг хувцас, шүтдэг шашин шиг болчихсон. Ийм.мөлөө бүхий хэвлэл мэдээлэл ард иргэдээ «Ардчилсан Монгол Улсын иргэн» болгон төлөвшүүлэхэд өөрийн үүргээ гүйцэтгэх цаг болсон.
 
Би оюутнууддаа «Эх оронч үзэл гэж хийсвэр юм ярихаа бүгдээрээ больё. Чи өөрөө л сайхан болчих» гэж хэлдэг. Чи, танай гэр бүл л сайхан байвал үүн шиг эх оронч үзлийн амьд бодитой биелэл байна уу. Хүнийхээ боловсрол, эрүүл мэнд, ёс суртахуун, дотоод сэтгэл рүү л өнгийх цаг болсон гэж боддог. Ингээд бодохоор нийгмийн үзэгдэл болсон гажуудлыг засна гэдэг нэг, хоёр жилийн ч юмуу, богинохон хугацааны довтолгооноор, уриагаар хийчих ажил биш юм. Энэ бол хүний хөгжлийн асуудал.
Тэгэхдээ «амьдралын чанар» гэдгийг тухайлбал энэ жил худалдан авсан барааны тоогоор хэмжих жишээний. Амьдралын чанарын тухай асуудал дан ганц материаллаг асуудал биш л дээ. Дэлхийн философийн ном, зохиолыг уншиж байхад амьдралын чанарын асуудал тун олон талтай байна.
 
Эрүүл мэнд, материаллаг хангалт, боловсрол чухал. Эдгээр дээр нийлээд хүмүүсийн ёс суртахууны асуудал, амьдралын утга учраа юу гэж ойлгож байгаа зэрэг далд байгаа хэрнээ хүний сэтгэл санаа, итгэл үнэмшилтэй холбоотой асуудлууд амьдралын чанарт зайлшгүй хамаатай юм байна. Аливаа шинэ ойлголтыг бүрэн бүтэн ойлгох томьёолол өгөхгүй бол олон түмэн буруу тийшээ хошуураад л явчихдаг. Жишээ нь, эрх чөлөө гэдгийг хэн хүн юу хүссэнээ хийх боломж юмаа л гэж ойлголоо шүү дээ.
 
Өнгөрсөн 25 жилд хэтэрхий дур зоргоор авирласнаас болоод бид хэчнээн юмаа алдав. Уг нь эрх чөлөө гэдэг чинь хариуцлагаа хүлээх боломж л байхгүй юу. Үүнийг буруугаар ойлгосноос өөрийнхөө компанид боломж олгох гээд УИХ-ын гишүүн нь хууль батлуулж байдаг, сумын Засаг дарга нь хууль завхруулж л байдаг болсон.Хэт дур зоргын энэ авирууд нийгмийг задралд оруулчихсан.
 
-Өнгөрсөн түүхийг үгүйсгэхийн тулд нэг хэсэг маань нэлээд «хүч хаялаа». Энэ нь нийгмийн оюун санааны задралд нелөөлсөн үү?
 
-Өнгөрсөн 25 жилд бид емнөх түүхээ хэтэрхий үгүйсгэж, сайн сайхан юм маш олныг нураалаа. Түүхийг үгүйсгэж байгаа нь хоёр учиртай юм байна. Нэгдүгээрт, шинээр гарч ирж буй улс төрчид өөрсдийгөө алдаршуулахын тулд түүхийг үгүйсгэдэг ёс суртахууны батлагдаагүй    хууль  байна.
 
Хоёрдугаарт, өмнөх түүхийг үгүйсгэхтэй зэрэгцээд ахмад үе тэртэй тэргүй үгүйсгэгдэнэ. Хүмүүс өнөөг хүртэлх явж ирсэн замаа муу муухай байсныг ойлгохоор тэр түүхийг бүтээсэн хүмүүс үзэшгүй муухай болж харагдах нь гарцаагүй шүү дээ. Түүхээ үгүйсгэсэн улс орон нийгмийнхээ оюун санааг мохоож, доройтолд ордог нь маргашгүй үнэн.
 
-Үнэн гэж яг юу юм бэ.Бүгд л «үнэн»-ийг ярьж байна гэх ч яг хэн үнэнийг яриад байгааг сэтгүүлчид ч олж чадахгүй байна л даа?
 
  Өнөөдөр Монголын нийгмийн хөгжлийн талаар баримталдаг шинжлэх ухааны үнэн гэж байхаа больсон. Зөвхөн намын үнэн л байна. Намын үнэн гэж юу вэ гэхлээр нам яаж эрх мэдлээхадгалж байхав, нам яаж нийгэмд нөлөөтэй байхав, яаж төр засаг, орон нутгийн байгууллагын эрхийг авах вэ .гэдэгт л үнэний туйл оршдог болсон.Сэтгүүл зүйд үүнийг «тархи угаах урлаг» гэж нэрлээд байх шиг. Тархи угаана гэдэг хүнийг үнэнээс холдуулах, төөрөгдүүлэх утгатай юм байна. Төөрөлдсөн хүнийг бол яаж ч болно л доо. Сүүлийн жилүүдэд монголчууд үнэнээс холдчихсон. Хувь хүний амьдралд хуурамч явдал ихсээд ирэхээр амьдрал утгагүй болдог.
Үүн шиг улс орны амьдралд утгагүй явдал ихсээд ирэхээр улс ороны нурдаг юм байна.
 
Өнөөдөр хэн нэг өндөр албантушаалын хүнтэй холбоотой, эсвэл бизнесийн булхайтай байж болзошгүй асуудлуудын үнэнийг монголчууд олж чадахгүй байна шүү дээ.
Шуугиж шуугиж үнэнд тулж ирээд л чимээгүй болчихож байна л даа. Энэ бол бид үнэнээс холдсоны бодит илрэл. Нас барсан хүмүүсийн нийгмийн даатгалын мөнгийг хэсэг бүлэг хүмүүс завшиж байна гэсэн шуугиан гарсан. Гэтэл маргааш нь УИХ- ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ «Тийм юм байхгүй. Энэ бол улстөржсөн үйл явдал» гээд л хэлчихсэн. Олон түмэн сайддаа итгэх үү.сэтгүүлчдэд итгэх үү. Ингээд үнэн байхгүй болчихсонучраас ниигэм тэр чигээрээ мухардалд орчихсон.
«Сэтгуүлчид үнэнийг хэлэх ёстой» гэж уг нь та нарын уриа мөн биз. Гэвч үнэнийг хэлж чадахгүй байна.
 
Зарим нь хүсэх ч үгүй байна. Хэлж байгаа нэгнээ нийгэм ойшоохгүй байх жишээтэй. Нөгөө талаар өнөөдөр нийгмийн хөгжил, төлөв байдлын талаар баримтлах шинжлэх ухааны үнэн гэж алга гэж дээр хэлсэн. Тиймээс бие даасан судлаачид, судалгааны төвүүд олноор бий болж байж, тэднийг дэмжиж байж нийгмийнхээ үнэнийг олохын төлөө явмаар байна. Үнэн, гэрэл гэгээтэй юм дандаа далд байгааг нээж гаргахад сэтгүүлчид үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Манай хэвлэлийнхэн насаараа судалгаа хийсэн сайхан эрдэмтнийг уриад ярилцахын оронд нэг бөө урьж авчраад ярилцлага хийчихнэ. Түүнд нь олон түмэн итгээд, ханараад явчих жишээний.
 
Баабарын хэлсэн тоо шүү, Монголд 28 мянга орчим бөө байна гэж. Гэтэл эрдмийн зэрэг цолтой хүмүүс 5500 орчим байдаг гэнэ. Монголчууд нийтээрээ бөөд, шашинд, зурхайд итгэдэг давалгаа бий болчлоо. Энэ бол манай хэвлэл мэдээллийнхний ажлын үрдүн.
 
Би Оросын утга зохиолын «Литературна газета»-г уншдаг. Тэнд Оросын нэр хүндтэй академичид ярилцлагаа өгч, нийтлэл бичдэг. Сэтгүүлчид та нарын хэлдгээр арай өөр, аналитик сонин. Манайх үйл явдал хөөдөг сэтгүүл зүй шүү дээ. Аль ч улсын хүн амын 20- 30 хувь нь оюун санааны хувьд бусдыгаа дагуулж байдаг гэж Америкийн судлаачид хэлсэн байдаг. Үлдэж байгаа 70-80 хувь нь бусдыг аялдан дагагчид байдаг юм байна.
 
Дээр нь хэвлэлийнхэн маань эрх мэдэлтэй хүмүүсийг хамгийн их сурталчилдаг. Авга ахаа бараг танихгүй байж Алтанхуягийг нийтээрээ таньдаг байх жишээний.
Орой болгон телевизээр гарч, өдөр бүр хэвлэлд зураг нь дурайж, хүмүүс ч юм л бол улс төрчдийг яриад байхаар аргагүй шүү дээ. Дээр нь эднийг дандаа муу муухайгаар ярьж байгаа нь манай сэтгүүлчдийн буруу биш. Үүнээс болоод бүхэл бүтэн үе дандаа сайхан зүйл хийгээд нээх өөдөө дээшээ явахгүй юм байна гэсэн буруу үлгэр дууриалтай төлөвшиж байна.
 
Төрд ажиллах хүмүүсээ бэлтгэдэг уламжлал өмнөх нийгэм, түүхийн үгүйсгэлтэй алга болсон байх. Харьцангуй боломжийн хүмүүс төрд гарч байж л дараагийн хүмүүсээ бэлтгэх байх даа?
 
-            Манай улстөрчид эрх ашгийн эрэмбэ дараа гэж үргэлж ярьдаг ч яг үнэн чанартаа өөрсдийнх нь ярьдгаас уруугаа л яваад байдаг. Улс орон удирдлагын шатанд ажиллах хүмүүсээ бэлтгэх хэрэгтэйг энэ бүхэн харуулдаг. Би дээр үед Оросын гадагшаа гарсан нэг философичийн «Хаант засаг ба бүгд найрамдах улс» гэж зохиол уншиж байсан. Тэнд улс орны удирдлага тогтвортой байдаг учраас хаант засаг ач холбогдолтой гэж бичсэн байсан. Ирээдүйд хаан болох хүнийг гэр бүлд бэлтгэдэг.
             Хаан болох хүн инженер, багш, эмч болох зорилгогүй, зөвхөн хаан л болох учраас төр удирдах ухааныг л хар багаас нь заадаг.
 
Хүн төрөлхтний сонгодог бүх бүтээлийг үзэж судлахын зэрэгцээ улс орныхоо амьдралтай өргөн дэлгэр танилцдаг. Тийм учраас хаан хүн муу байх бараг бололцоогүй гэж бичсэн байдаг. Бүгд найрамдах засгийн хувьд олон түмний эрх ашгийг хамгаалдаг гэхчилэн сайн талууд бий ч нэг л дутагдалтай тал байдаг. Тэр нь сонгуулиар тохиолдлын хүн гарч ирээд нийгмээ үймүүлээд хаячихдаг гэсэн санааг хэлсэн байдаг.
 
Ийм нөхцөл байдал өнөөдөр Монголын амьдралд яг буугаад ирчихсэн, ёс суртахууны хувьд хүн болоогүй хүн УИХ-ын гишүүн болоод байдаг. Мэдлэг, чадвар, боловсрол яагаа ч үгүй хүмүүс. Өөрөө хүн болоогүй хүн хүнийг удирдаж чадах уу. Удирдагч хүн өөрийгөө золиосолж, өөртэйгээ зөрчилдөж байж олон түмний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж чадна шүү дээ. Манайхан болохоор өөртөө, бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргаад байхаар явахгүй л дээ.
 
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин
СУРТАЛЧИЛГАА :

27 сэтгэгдэл харуулж байна        

  1. ofshorchin lyibarchdas mungu abya.manan bvleg hylgaichig tas tsohii ardyyda

    Зочин, 2017-03-21 09:11:50, 202.9.41.136Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Анхны зөв нийтлэл байна.Ард түмэн харанхуй байгаа .Бүх гаднаас хамгийн мууг доошоо доошоо гэж чирж ирж байгаа улсад оюун санаатай хүн байх боломжгүй!!! Мөхөл маш хүнд хэлбэрт орсон байгаа .Өөрсдөө босох боломжгүй.

    Зочин, 2017-03-21 09:37:25, 80.83.237.29Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Сайхан амьдарахын тулд шат шатнаас нь эхлэн авилга өгөх ёстой.

    Зочин, 2017-03-21 09:48:45, 202.55.191.76Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Сонгуулийг хар машинаар явуулж гадны тавиулуудын духан дээр АН, МАН гэж лого зүүгээд гаргаж байгаа тохиолдолд наад ардчилал чинь байхгүй. Ерөөсөө ардчилал гэдэг чинь худалдаж авдаг бараа юм. С.Баярыг хар америкт мөнгө угааж тэднийг худалдаад авчихсан байна. Үгүй юм уу, эсвэл С.Баяр Янкуудын үнэ цэнэтэй агент юм уу.

    С.Баяр агент уу., 2017-03-21 10:29:47, 202.9.40.141Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ene mash zov sanaa xondjee. unexeer bid songodog ardchilald jijigdej baina. belen bus baina. Togs ardchilald shiljix asuudal bol manai xuvid urt udaan process baixdaa. bid xun bur, orx bur oorsdiigoo beldex xeregtei baina.

    demjine, 2017-03-21 11:32:40, 119.40.100.222Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Bitgii Shaa.Haana baina ter saihan Addchilal chini Amerikt uu esvel Europt uu. Haanach baihgui za.

    Baagii, 2017-03-21 12:04:40, 24.188.155.160Хариу бичих

  12. ULAIM TSAIM NUDEN DEER NI HULGAI HIIGEED GAZAR NUTAGIN NI ZARAAD BAIHAD ENE METIIN MALNUUD NAM ULS TUR YARISAN SHEE SAIHAN TAVLAJ BAIGAAN SHUU MUU HAR HUJAA.

    Зочин, 2017-03-21 14:22:03, 202.9.41.75

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Философчид гэж таксины жолооч нар шиг юм яридаг хүмүүс байх юм

    Зочин, 2017-03-21 12:46:31, 27.123.214.85Хариу бичих

  14. Таксины жолооч нар амьдралд илүү ойр юм ярьдаг.

    Зочин, 2017-03-21 13:10:14, 202.5.196.171

    Gabyataa!!!!Galindeb ee!!!!Bi beer byryy sanaagyi bol 1970 aad onii yed tantai hamt 016-r angid zergiin angid ta ehleed baga deslegch ,jil garyi daraa ch biluu Deslegch tegeed hosyych geed yabj baisan hyn men yy?Bi beer byryy sanaad bna uu?Ter yed bi hegjimiin salaand hegjim toglodog baisan,tanai Batliand minii nytagiin tanii salaand ch biluu?neg and maani baih,bi haaya tanai habiar alhadagasan!!!!minii sanaj baigaa Galindeb men baigaasai!

    Yaj yabaad Pilosopich?, 2017-03-21 17:12:10, 148.60.92.227

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Oird unshaagui saihan yariltslaga baina. Bayarlala

    Зочин, 2017-03-21 14:17:39, 202.55.191.130Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. IIMERHUU IH MEDEGCH YUUCH HIIDEGGUI HULGAICHUUD L ENE ORONIG SUIRUULLEE SUULIIN 25 JILD

    Зочин, 2017-03-21 14:20:28, 202.9.41.75Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Галиндав гуай таньд эрүүл энх аз жаргал,ажил,бүтээлийн өндөр амжилт хүсье.Та их зөв зүйл ойлгомжтой энгийнээр тайлбарлан хэлжээ.Бид үнэнээс холдсон,хөндийрсөн,ардчлалд бэлтгэгдээгүй,боловсон хүчний бодлого байхгүй болсон гм-ээр онож хэлсэн зүйлүүд тань надад их таалагдлаа.Цаашидч ийм нийтлэл бичиж энэ үнэнээс хөндийрсөн Монголчуудаа үнэнд нь ойртуулах сургамж зөвлөгөөгөө хэлж байгаарай гэж хүсье.

    Зочин, 2017-03-21 14:25:59, 202.179.31.9Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Сэтгүүлчид "Намын" сэтгүүлчид,үйл явдлын хойноос хөөсөн хов хөөсөн сэтгүүлчид болсон гэдэг чинь үнэхээр онож хэлжээ.Ард иргэдээ сэхээрүүлэх биш,хэн нэгний хойноос,адал явдлын хойноос хөөцөлддөг болсон нь нэн харамсмаар,ингээд Намын сурталчилагчид болж хувирсан.Тухайлбал,ТВ-9 -ийн байнга улс төрийн амьдралаар амьсгалдаг залуу илт

    Зочин, 2017-03-21 14:31:07, 202.179.31.9Хариу бичих

  22. EAGLE-IIN BAS MANJ NEVTRUULEGCH BAS BAINA.

    Зочин, 2017-03-21 14:57:08, 202.9.41.75

    Таны нэр:

    Тайлбар:

  23. ийм буурлуудынхаа үгийг сонсож байя улс төрчид өө

    Зочин, 2017-03-21 18:24:36, 27.123.214.119Хариу бичих

  24. HUDLAA SHAAJAAGAAN

    Зочин, 2017-03-21 20:35:59, 202.179.23.179

    Таны нэр:

    Тайлбар:

  25. Өөрийн үндэсний заналт дайснуудыг хууль тогтоох байгууллагадаа сонгож суудаг усан тэнэг,нусан тэнэг,эргүү тэнэг үндэстэн дэлхийд монголоос өөр байхгүй.Ан-н гишүүн дэмжигч гээд явдаг монголчууд та нар даанч яав даа.Та нарын дэмждэг Ан гэгч өмхий жорлон зориудаар дааж давшгүй их зээл авч Монгол улсыг гарцгүй болгосныг тархи чинь үнэхээр ойлгохгүй яваа бол ингэж амьд явснаас үхсэн нь дээр дээ.

    зочин, 2017-03-21 19:04:05, 66.181.178.143Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Хулгайч луйварчидын нийгмийг том нийгэм гэдэггүй юм мал минь

    Зочин, 2017-03-21 21:43:22, 66.181.176.213Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    CHANCE@XXK, 2017-03-21 23:09:03, 183.177.98.34Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Ardchilal kapitalizm hoer oor

    Зочин, 2017-03-22 00:09:23, 103.229.123.64Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Mash uhaalag saihan niilel bna.

    Zochin, 2017-03-22 00:28:09, 66.181.184.34Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Энэ янзаараа бол хэзээ ч ухаарч, сэхээрэхгүй байсаар монгол гэдэг улс сөнөх байх оо. Ухаантай хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байж худалч хулгайч, хууран мэхлэгчдийг дагаж хошгирсоор байгаад нам "буудуулж" байна. Удахгүй бүх юмыг хятад дарга, хятад мэргэжилтэн зааж сургадаг, хэн юу хийх, хаана амьдрахыг хүртэл шийддэг болно. Тэр цагт цусаар уйлаад ч хожимдсон байх болно. Таван мянган төгрөгөөр саналаа худалддаг тэнэг мулгуу хар монголчуудыг тэнгэр ивээг.

    Болдбаатар, 2017-03-22 01:06:55, 141.0.15.144Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Mash saihan niitlel bichjee iim humuusee niigemd tulhuu oroltsuulaasai humuusee uhaaruulmaar bolovsruulmaar bnshd,munhag humuus mash ih bnshd

    Zochin, 2017-03-22 02:25:10, 99.248.222.48Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. gants unen ug dee gargaj helsend tun talarhaj bna

    tsl, 2017-03-22 07:35:35, 108.45.159.241Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. ямар их гэгдэх номлолууд 100 жилийн дараа үгүй болохын харж л сууна, амьдрал урсгал болохоор ингэх нь арга үгүй, монгол түмэн үлдчихээр бага биш дээ

    өвгөн, 2017-03-22 13:33:34, 49.0.212.137Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Энэ муу ухэр ардчилал, хуний эрх, чолоот зах зээл гэдэг угийн доор монголд тодийгуй дэлхий дахинд юу болж байгааг ойлгохгуй яваа ухэр юм байна

    Зочин, 2017-03-22 17:27:28, 103.229.121.202Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: