sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Засгийн газрын XI байранд гал гарчээ. НОБГ-ын Чингэлтэй дүүргийн гал унтраагчид шуурхай ажиллаж галыг унтраасан байна.
 
Энэ байранд  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг  төрийн болон төрийн бус олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм. Барилгын хоёр давхраас гал анх гарсныг газар авахуулалгүй зогсоож чадсан байна. Галын шалтгааныг шалгаж эхэлсэн гэж ЧД-ийн галын аравдугаар ангийн байцаагч ярилаа.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг