“Севол”-ыг татан гаргах ажиллагаа эхэллээ

Нийтэлсэн: 2017-03-20 13:35:00

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын өмнөд эрэгт гурван жилийн өмнө живж осолдсон “Севол” гатлага онгоцыг  татаж  гаргах бэлтгэл ажил эхэллээ.
 
Ослын улмаас 259 хүн нас барж, 9 хүн сураггүй болсон ба тэдний ихэнх нь аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ.  44 м-ийн гүнд  байгаа онгоцны их бие болох металл хавтанг татаж гаргахын тулд хийсэн төмөр олсыг өнгөрсөн ням гарагт туршсан байна.
 
Усан онгоцны их биеийг далайн гүехэн хэсгээс татаж гаргах гэж байгаа боловч усны урсгал хэт хүчтэй байсан тул уг ажиллагаа ирэх лхагва гараг хүртэл хойшлогдсон байна.
 
Мөн хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг 4 дүгээр сарын 5 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.  Харин 4 дүгээр сарын 16-нд осол болсноос хойш  3 жил өнгөрөх юм.
Татаж гаргах ажиллагаа нь цаг агаарын байдлаас ихээхэн шалтгаална. Цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэн өмнө нь уг ажиллагаа саатаж байсан билээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
 
 

СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: