Ё.Отгонбаяр: Оросын сурвалжит язгууртан гэр бүлүүдийн дунд байх Монгол-Татаар гаралтай гэр бүлүүдийн тухай

Нийтэлсэн: 2017-03-20 14:12:00

Оросуудын дунд түгээмэл тархсан нэгэн хэлц үг байдаг нь: “Ямар ч оросыг маажаад үзэхэд татаар гардаг” гэсэн үг байдаг. Гэхдээ ямар татаарууд, хэзээ очоод орос болчихсон тухай хүн бүр тэр болгон сонирхоод байдаггүй.

Зарим нь монголчууд Оросыг эзэлсний дараа цус холилдсон тухай өгүүлсэн хэрэг гэж үздэг ч явдал буй. Харин Монгол-татар гаралтай Оросын язгууртан гэр бүлүүд хэрхэн үүсч бий болсон талаар зарим нэгэн баримтыг энд сийрүүлье.

Оросын вангуудад алба хаах болсон монгол-татар гаралтай ноёд бүр Невийн Александр вангийн үеэс үүсэлтэй бөгөөд Александр ван Бат хааны ойр дотнын хүний хувьд монгол ноёдтой ойрхон байж, зарим нэгэн монгол ноёд Новгеродод ирж суурьшиж байжээ. Алтан ордны улс сулран мөхөх үеэс буюу XV-XVI зууны үеэс нэлээд олон татар гэр бүлүүд Оросын вангуудад дагаар орж эхэлсэн байна.

1357 онд христос шашинтай Жанибег хаан нас барж, мусульман шашинтай Бэрх хаан Алтан ордны хаан ширээнд суусны дараа христос шашинтай нэлээдгүй татар-монголчууд Орост дүрвэн гарч, Оросын вангуудад дагаар орж эхэлснээр Орост нүүдэллэн суурьших татар-монголчуудын нүүдал эрчимжсэн байдаг. 1357-1380 оны хооронд Алтан ордны хаан ширээнд 25 хаан солигдож, энэ үеийг Оросын сурвалж бичигт “их будлианы үе” хэмээн нэрлэдэг байжээ.

Энэ үеэс эхлэн хаан ширээний төлөөх тэмцэлд ялагдсан Алтан ордны ихэс дээдэс үе үе Оросын нутагт суурьшин, дараагийн тэмцэлдээ бэлдэн хүчээ нөөх явдап байнгын үзэгдэл болж, Москвагийн их ван ч тэдний заримыг дэмжих, заримыг нь өөрийн албанд авах явдал тогтмолжсон билээ. Цаашид Орос упс хүчирхэгжих тусам Литовын их вангийн мэдэлд байсан татар ноёд мөн Оросын их ванг дагалдах болсон нь татар гаралтай ноёдын тоог нэмэгдүүлсэн ажээ.

Оросын язгуурган гэр бүлүүдийн дунд орж ирсэн татар-монгол гаралтай ноёдыг Алтан ургийнхан болон бусад язгууртнууд гэж ангилж үзэж болох юм. Оросын судлаач А.В.Беляковын тоолсноор Оросын язгууртнуудын дунд Чингисийн Алтан ургийн гэж тооцогдохоор 189 хүн байсан ажээ. Эднийг Алтан ордныхон (Бердедат, Тохтамышын хүү Желал Ад Дин, Керим Берды нар, Мамат Салган гэх мэт), Казанийн хаант улсынхан (Улуг-Мухамед, Касим, Якуб, Ибрагим, Махмуц гэх мэт), Крымын хаант улсынхан (Крымын хаан Хажи Гирейн удмынхан), Астраханийн хаант улсынхан (Энэ удмын хаан Сайнболд буюу Симеон Бекбулагович Догшин Иван хааны оронд Оросын хааны ширээнд нэг жил сууж байжээ), Сибирийн хаант улсынхан (Сибирийн хаан Кучумын хөвгүүд), Хивын буюу Гурганжийн хааны удмынхан (Хажи Мухамедын удам), Казахын хаант улсынхан (Зүчийн том хүү Орд Эзний удам болох Ураз Мухамедын үр хүүхдүүд) гэж ангилагддаг байна.

Алтан ургийн ноёдыг голдуу Алтан ордны улсын задралын үед болон дараа нь үүссэн Казань, Астрахань, Сибирийн хаант улсуудын дотоодын тэмцлийн үед Оросын эрх ашигт нийцүүлэн ашиглах зорилгоор Москвагийн их ван хүндэттэн авч, газар олгон, язгууртанд өргөмжилдөг байжээ. 1718 онд Оросын ханхүү Алексейн хэрэгт Алтан ургийн зарим ноёд оролцсон хэргээр тэдний ханхүү цолыг нь ван цолоор солих хааны зарлиг гарсан байдаг.

Энэ хүртэл Москвагийн улсын язгуургнуудын дотор Алтан ургийнхан зөвхөн их хааны дараа орох хүндтэй байр суурийг эзэлж ирсэн байна. Алтан ордноос ирсэн Бэрх ханхүүгийн удмаас Аничювынхан, Солых Эмирийн удмаас Крюков, Шишкин. Вердеренский, Апраксин, Ратаев, Дуванов, Хитровогийнхан гээд салбарласан, оросжсон язгууртан удмынхныг олноор нэрлэж болох юм.

Оросын хаадын баталсан язгууртнуудын жагсаалтад Кочубей болон Чингисийн удмынханд вангийн хэргэм цол олгосон байдаг. Энд дурдадаж буй Оросын эзэнт гүрний Чингис вангийн удмынхан бол Казахын Абулхайр хааны удмынхан юм. Мөн Чингисийн удмынханд Кантемиров вангийн удам бас орж тооцогддог болно. Мөн Оросын вангуудад тооцогдох болсон татар ноёдын удмынхныг язгууртнуудын сурвалж бичгийн V хэсэгт оруулдаг байсан бөгөөд тэднийг Эрхэм дээдэс хэмээн дууддаг байжээ.

Оросын эзэнх гүрний язгууртнуудын сурвалж бичсэн VI хэсэгт оруулдаг татарын вангуудыг 1797 ондПавел хааны зарлигаар язгууртны зиндаанд тооцогдох болсон боловч ноён вантан гэж дууддаг байсан байна.

Литов, Полыпийн гаралтай татар удмын ноёдыг язгууртанд тооцсон боловч вангийн зиндаанд оруулж үзээгүй байдаг. Эднээс гадна Оросын эзэнт гүрэн байгуулацахаас өмнө Оросын их вангуудад дагаар орсон татар, монгол удмын ноёд үнэн алдартны шашинд орж, орос нэр авснаар татар удмын язгууртнуудад бус, орос удмын язгууртнуудад тооцогдох болсон нь элбэг тохиолддог байна.

Оросын хаан I Павелын үед Оросын эзэнт улсын язгууртан гэр бүлүүдийн жагсаалтыг 1797 онд анх бүрдүүлж эхэлсэн бөгөөд цаашид Александр I, Николай I, Александр П, Александр III хаадын үед энэ жагсаалтыг баяжуулсаар иржээ. Энэхүү жагсаалтыг хамгийн сүүлд Николай II хааны үед 1917 оны хоёрдугаар сарын 3-нд буюу Орос оронд өрнөсөн Октябрийн хувьсгалын өмнөхөн 153 язгууртан гэр бүлийг уг жагсаалтад оруулан баталжээ. Уг жагсаалтад нийт 3000 гаруй гэр бүлийн бүртгэл байдаг бөгөөд үүнээс гадна хэд хэдэн нэвтэрхий толь бичиг болон судалгааны ном, эх сурвалжууд байна.

Оросын шинжлэх ухаанд С.Б.Веселовский “Эртний Оросын овог, хоч, нэрс” номондоо Оросын овог нэрсийн түүхийг судлан гаргасан бол Н.А.Баскаков “Түрэг гаралтай Оросын овог, нэрс” гэсэн судалгаандаа нэрсийн гарал үүслийг хэл шинжлэлийн үүднээс тайлбарласан байдаг. Эрдэмтэн А.Х.Халиков Оросын язгууртан гэр бүлүүдийн дунд 500 гаруй булгаар-казан, татар гаралтай гэр бүлүүд байгаа хэмээн үзсэн байна. Мөн судлаач А.В.Беляков Орост байсан Чингисийн Алтан ургийнхны талаар дэлгэрэнгүй судалгаа мөн хийсэн байна.

Эдгээр гэр бүлүүдийн заримын талаар товч өгүүлье. Гэхдээ эрхэм уншигчид эдгээр овог нэрс монгол-татар гаралтай болохоос, энэ хүмүүс Оросын хүрээлэлд уусч, орос хүмүүс болсон байсан гэдгийг эрх биш анхаарах буй заа. Нөгөөтэйгүүр, энэхүү өгүүлэлд бүх монгол-татар гаралтай нэрсийг оруулаагүйгээс гадна монгол болох нь ойлгомжтой халимаг, буриад овог нэрсийг оруулаагүйг ч бас анхааралдаа авах биз ээ.

Оросын ван, хаадад хүчин зүтгэх болсон татар, монгол удмын язгууртнуудад Орос гүрний хувь заяанд томоохон үүрэг гүйцэтгэсэн, оросуудын дунд нэрд гарсан хүмүүс их тохиолддог. Доор сийрүүлсэн нэрс татар, монгол удмын гэж тооцогдох бүх овгууд биш боловч уншигч танд сонирхолтой санагдаж болзошгүй цөөхөн нэрсийг сийрүүлсэн болно.

АБАШНВ 1499 онд Оросын их ванд дагаар орсон Казанийн ноён Улан Абашагийн удмынхан. XVI зууны сүүл үеэс сурвалжит язгууртан гэр бүлд бүртгэгдсэн байна. Татар хэлний аав, авш - нагац ах гэсэн үгнээс гаралтай хэмээн Баскаков үзжээ. Эдний удмынханд ОХУ-ын Ардын жүжигчин В.В.Абашев, Эх орны дайны болон Солонгосын дайны оролцогч хурандаа Ф.ФАбашев, хоккейчин Р.ЗАбашев нарын нэрд гарсан төлөөллүүд байдаг байна.

АБДУЛОВ -Абдулла буюу араб хэлний Бурхны зарц гэсэн үгнээс гаралтай нэр. 1502 онд олзлогдсон Казанийн ван Абдул-Летафээс гаралтай гэж үздэг. Түүнийг Капшрын губернд нутаг заалган суулгасан байна. Мөн Алтан ордны хаан Абдулын удмынхан ч гэж үздэг явдал бий бөгөөд түрэг-монгол хэлний Авдил буюу тогтворгүй хүн гэсэн үгнээс гаралтай гэж үздэг ажээ.

Абдуловын удмынхацд ОХУ-ын Ардын жүжигчин А.Г.Абдулов (“Ердийн ид шид”, Хайргаасаа бүү салцгаагаарай” зэрэг киногоор алдаршсан), ОХУ-ын Ардын жүжигчин О.Н.Абдулов (“Гахайчин ба малчин”, “15 настай ахмад” зэрэг киногоор алдаршсан), түүний хүү В.О.Абдулов (“Уулзах газрыг өөрчилж болохгүй” кино), ЗХУ-ын баатар, мэргэн бууч И.Ф.Абдулов нар байдаг байна.

АДАШЕВ - Казаниас XV зуунд нүүж Оросын ванд дагаар орж, Пошехоньед суурьшсан татарын ван Адашын удмынхан. 1382 онд Тохтамыш хааны элчээр Орост ирж байсан Адаппай холбоотой гэж үздэг. Түрэг-татар хэлний адаш гэсэн үг нь нэг омгийнхон гэсэн утгатай ажээ.

Адашевын удмын цэргийн жанжин, дипломат ах дүү Апександр Федорович, Даниил Федорович нар Догшин Иван хаантай дотно зүтгэж яваад хожим 1561, 1562 онд тус тус цаазлагджээ. Тэдний эцэг Федор Григорьевич бояр цолтой нэгэн байжээ. Эдний удмынханд цэргийн жанжнууд, жүжигчид байдаг байна.

АКСАКОВ - Алтан ордоос Орост ирж Вельямин гэсэн нэрээр үнэн алдартны шашинд орсон Оксак буюу доголон хочитын хүү Иван Оксакийн удмынхан. Түүний ач Иван Щадра Щадриныхны удмын өвөг, Иван Обляз Облязовын удмынхны өвөг болцгоосон. Элэнц эцэг Юрий Грунк Иван Калита вангийн үед мянганы ноёны алба хашиж байжээ. XIV зууны төгсгөлд Литовын их ванд алба хашиж байсан мэдээ байдаг. Энэ удмынхны дунд нэрд гарч алдаршсан хүн бол нэрт зохиолч Сергей Тимофеевич Аксаков (1791-1859), хөгжмийн зохиолч Сергей Сергеевич (1890-1968), Уфагийн амбан захирагч Григорий Сергеевич (1820-1891), цэргийн жанжид Леоигий Иванович (1600 онд нас барсан), Николай Иванович (1727-1802), Самарын амбан захирагч Григорий Сергеевич (1820-1891) нар болно.

АЛЯБЬЕВ - Алибей буюу ахлах ноён гэсэн үгнээс гаралтай нэр. 1500 онд Орост дагаар орсон Михаил Олебейн удмынхан. Эдний удмынхан хэсэг Польшийн их ванд алба хашиж байгаад XVI зууны дунд үед эргэн Ш Василий вангийн үед Оросын их ванд алба хаших байжээ. Муром мужид эдлэн газраар шагнуулсан бөгөөд Алябьевынхан вангийн өргөөнд хотын дарга, цэргийн жанжин, түшмэл зэрэг албадыг хашиж байсан мэдээ байдаг байна.

Эдний удмынхнаас нэрд гарсан нь Нижегородын цэргийн жанжин Андрей Семенович (1620 онд нас  барсан), Берг-коллегийн ерөнхийлөгч Александр Васильевич (1746-1822), нэрт хөгжмийн зохиолч Александр Алексавдрович Алябьев нар юм. Мөн ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар, уурхайчин Михаил Иванович мөн энэ удмынханд хамаардаг байна.

АПРАКСИН - 1371 онд Алтан ордоос дүрвэж, Рязанийн ван Олегт Солых Эмир, Едуган нар дагаар орсон домогтой. Солых Эмир Олег вангийн төрсөн дүү Анастасиятай гэрлэсэн бөгөөд төрсөн хүү Андрей Иванович Опраксаас энэ удмынхан гаралтай. Баскаювын тайлбарласнаар, Апракса гэдэг нь гурван янзын утгатай бөгөөд тайван амгалан, сэгсгэр, онгироо гэсэн утгууд байдаг ажээ.

Андрей Опраксын хөвүүд III Иван хааны үед Москвагийн их ванд алба хаших болсон бөгөөд тэдний удмын гүнж Марфа Матвеевна Федор Апексеевич хааны хатан болж байжээ. Хатан хаан Марфагийн дүү нар болох Андрей, Петр нар Их Петр хааны ойрын зүггэлтнүүд байв. Ялангуяа Петр Магвеевич Апраксин Шведтэй хийсэн дайнд хэд хэдэн ялалт байгуулж, Пугачевын бослогыг дарахад оролцож, Халимагийн хаан Аюкийг дагаар оруулсан гавьяатай нэгэн байжээ.

П.М.Апраксин Оросын анхны тэнгисийн флотыг байгуулахад оролцож, Казань мужийн амбан захирагч, Саша-Петербургийн амбан захирагчийн ажлыг хашиж байлаа. Апраксины удмын эрчүүд голдуу цэргийн генералууд байж, хааны ордонд ойр албанд зүтгэж байсан бол эмэгтэйчүүдээс III Петр хааны татвар эм Елена Сгепановна, нэрт зохиолч Лермонтовын нууц амраг Мария Петровна нар нэрд гарсан юм.

АРАКЧЕЕВ-II Василий ванд дагаар орсон Арак-чей ноён үнэн алдартны шашинд орохдоо Евстафьев нэр авчээ. Арак-чей гэдэг нь архичин буюу архи нэрдэг хүнийг нэрлэдэг татар үг байсан гэж Баскаков үзсэн байна.

Түүний удам Иван Степановичийг Польштой хийсэн дайнд гавьяа байгуулсных нь төлөө эдлэн газраар шагнасан байна. Мөн Василий Степанович Туркийн дайнд гавьяа байгуулж генерал-поручик цолоор шагнуулж байжээ. Их гүн Алексей Алексеевич Аракчеев I Павел хааны дотнын зүтгэлтэн байсан бөгөөд Оросын их бууны цэргийн төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн тэрбээр I Александр хааны Цэргийн яамны сайд байж, Аракчеевын реформ гэх шинэчлэлийг хийснээрээ олонд алдаршсан билээ. Хойд зүгийн дайн болон 1812 оны Эх орны дайны цэргийн зүтгэлтэн.

АРСЕНЬЕВ - Доны Дмитрийг дагаар орж, түүний цэрэгтэй хамт Куликовын талд Алтан ордны беклярбек Мамайтай байлдаж явсан татарын ноён Арслангийн (Ослан Мурза Челебей) удмынхан. Арслан ноён үнэн алдартны шашинд орохдоо Арсений гэдэг нэр авсан бөгөөд ийнхүү Арсеньевын удмынхан үүсчээ. Түүний хүү Федороос Сомовын удмынхан, Яковоос Ждановын удмынхан, Павелаас Павловын удмынхан, Леваас Ртищевын удмынхан үүсэн гарчээ. Михаил Васильевич Арсеньевын охин нэрт зохиолч Лермонтовын ээж байв. Ниюлай Иванович Арсеньев Курляндын амбан захирагчаар ажиллаж байжээ. Арсеньевын удмынхнаас “Дерсу Узала” зохиолыг бичсэн Владимир Клавдиевич Арсеньевыг хүмүүс сайн мэддэг билээ.

АХМАТОВ - Оросын эх сурвалжид 1283 онд Курск орчмын татвар хураах эрхийг худалдаж авсан мусульман шашинтан Ахматыг анх дурдсан байдаг. 1544 онд Казанийн хаант улсыг довтлоход оролцож байсан Кирил Васильевич Ахматоваас энэ удам эхэлсэн бололтой байдаг. 1551 онд Полоцкийн хорооны есаул Андрей Михайлович Ахмагов мөн эх сурвалжид дурдагдсан байдаг байна. Ахмаговын удмынхан түшмэд, язгууртнууд голцуу байсан бөгөөд Их Петр хааны дэргэдийн түшмэлээр Иван Степанович, Андрей Саввич нар алба хашиж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Энэ удмынхнаас нэрд гарсан нь генерал Алексей Петрович Ахматов бөгөөд Унгарын болон Крымын дайнд оролцож, цэргийн гавьяа байгуулж явжээ. Түүний ач охин Оросын нэрг яруу найрагч Анна Андреевна Ахматова нь нэрт эрдэмтэн Л.Н.Гумилевын эх билээ.

БАЖАНОВ - Баз хүргэн гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг. XVII зуунаас язгуурган гэр бүлд тооцогдож ирсэн. Бажановынхны удмаас хамгийн нэрд гарсан хүмүүсийн нэг нь И.В.Сталины нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өрнөдөд дүрвэн гарсан Борис Георгиевич Бажанов билээ.

БАЙБАКОВ - Бай бак буюу Мөнх баян гэсэн татар үгнээс гаралтай гэж Гафуров үзжээ. Энэ удмынхны дунд 1646 онд Голландад элчээр очсон Иван Прокопьевич, Михаил Федорович хааны түшмэл Иван, Оросын үнэн алдаргаы сүмийн хамба лам Андрей Дмитриевич Байбаков (1737-1801), ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссын дарга, улс төр, эдийн засгийн ухааны хамгийн түгээмэл сурах бичгийг бичигч Нишлай Константинович Байбаков (1911-2008) нар ихээхэн нэрд гарчээ.

Үргэлжлэл бий....
түүхийн ухааны доктор, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Ё.Отгонбаяр



 

СУРТАЛЧИЛГАА :

69 сэтгэгдэл харуулж байна        

  1. Улирсан баларсан хэнд ч хэрэггүй юм донгосож байхаар одоогийн үеэ судалж ил тод гарга.Ё.Отгонбаяраа Одоогийн төр засгийн удирдлагууд дотор хятад-манж эфү гаралтай ямар ямар улс байна? Өөрийг чинь хятадын хуанди гаралтай гэж хүмүүс ярилцах юм.Энэ үнэн үү?

    Зочин, 2017-03-20 15:25:13, 202.55.191.76Хариу бичих

  2. CHI YOSTOI UNEN YUM KHELEV . ALTAN ORDNY BAT KHAANY GUCH ,ALEKSANDR NEVSKIIN OVOOTEI SUUSAN GEJ MEDDEGGUI YUM UU ? PETER KHAAN ,DOGSHIN IVAN CHIN BUGD ALTAN ORDNY ULSUUD BAISAN ...SHAL JUL YUM BICHIKH YUM

    Зочин, 2017-03-20 16:06:41, 51.15.135.103

    Татар Монголчууд очоод эрлийз болсон нь хэнд хамаатай юм.

    Зочин, 2017-03-20 17:07:49, 182.160.33.92

    Эхнэртэйгээ нийлж оншор олон дансаар мөнгө угаасан хүн. Гэнэт эрдэмтэн болж жүжиглэж гэнэ. Яана даа.

    Зочин, 2017-03-20 23:44:52, 103.212.117.165

    Хариуцсан ажлынхаа тухай ган хийж чадахгүй байж ийм худал хуурмаг юмаар сониныг дүүргэх дэндүү мунаг сэтгэлгээтэй хүн юмаа та.Москваг мушгиа гэсэн үг гэж та гаргасан биз? Татаар гэгч народ монгол хүнтэй биологийн ямар ч хамаагүй шүү.Ажлаа хийхгүй,амны зоргоор шаадаг энэ сайдыг одоохон зайлуул.Тэгээд татарстан улсад элчин сайдаар явуул.

    Яана даа. , 2017-03-21 01:48:46, 194.228.20.80

    Үргэлжлэл бий гэчихэж ,лалар чинь,авгайгийнхаа хадгаламжийн дэвтэр барьчаад зурагтаар уйлаад байсан хулгайч мөн биз дээ,монгол ийм лаларуудаа шоронд суулгахгүй бол ямарч ирээдүйгүй,зөвхөн сайхан түүх ярьсаар мөхөх болно." Хулгайч шоронд суух ёстой " гэж тэр татаар Путин чинь хэлээд байна,лалар үргэлжлэлээ шорондоо дуусгаарай

    Зочин, 2017-03-21 06:52:24, 24.130.115.88

    Баярын асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулах гэж хаа хамаагүй 13 зуунаар цээжээ дэлдүүлэн хошгоруулах аргад хүмүүс хууртахгүй

    Зочин, 2017-03-21 08:17:14, 27.33.246.111

    Өвдөгний зөөлөн эдийн гэмтэл буюу өвдөг өвдөх, Үс бууралтах, Бэлгийн сулрал, Туруу булчирхайн урэвсэл, Бамбай булчирхай, Ходоодны Хеликобактери, Улаан бурхан, Хоолой өвдөх, Нойр булчирхайн урэвсэл, Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Цус багадалт г.м. өвчнүүдийн талаар: www.iEmch.mn

    Зочин, 2017-03-26 15:19:06, 103.229.122.186

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Монголчуудыг Европт татаар гэж анхандаа нэршдэг байсан.Монголчуудын өстөн байсан татааруудаас ван гүн цолтой улсууд гарчихлаа гэж үү?

    Зочин, 2017-03-20 15:27:03, 202.55.191.76Хариу бичих

  4. Teneg .dahiad unsh

    Зочин, 2017-03-20 20:34:52, 202.9.40.187

    Отгонбаяр сайд байхдаа цэцэрлэгийн тендерийн авилгал өгсөнгүй гээд нэг нөхрийн Ланд 200-г булаан авч эзнийг нь Энхтайвны гүүрнээс дүүжилсэн хэрэг гарч байсан даа. Тэр хэргийнхээ талаар бичвэл яасан юм?

    Зочин, 2017-03-21 10:26:22, 103.212.117.165

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Хэнд ч хэрэггүй юм судалж хайран цагаа үрж суух юм даа. Боловсролын дэд сайд гэдэг чинь тийм хийх ажилгүй албан тушаал уу?!

    Зочин, 2017-03-20 15:53:30, 59.153.112.248Хариу бичих

  6. Чамшиг АНы илжигт худлаа шааж хулгай хийх нь л хэрэгтэй биз

    Зочин, 2017-03-21 08:04:28, 174.205.4.59

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Ч.ОТГОНБАЯР-Т, би таныг хүндэтгэтгэдэггүй, гэхдээ түүх соёлоо судалдаг хүн гэдгийг хараад бага ч атугай хүндэтгэл төрөв. Сайн байна.

    40, 2017-03-20 16:05:12, 202.180.216.162Хариу бичих

  8. Zov Halimag,Buryadaa oruulaagui gej

    Зочин, 2017-03-20 16:29:32, 202.21.106.131

    Үхсэн баларсан Татаар. Жинхэнэ Монгол Халимаг Буриад Урианхай Алтайчуудыг Оросууд зөвхөн дарж дээрэлхэж устгаж сөнөөж ирсэн түүхтэй болхоор Отгонбаяр лалар дуугүй байгаа юм.

    Зочин, 2017-03-20 17:19:32, 202.179.25.92

    202.179.25.92 Т. Хун гутгэж худлаа шааж хулгай хийхгуй юм бол АНы гишуун гэж яваад яах юм

    Зочин, 2017-03-21 08:05:48, 174.205.4.59

    Таны нэр:

    Тайлбар:

  9. жАЛИЛ АДДИН чИНГЭСИЙН УДАМ ГЭНЭ ЭЭ ХУЦАВ АА.боловсролын сайд иймэрхүү хэнээрхэл дэмийрлээр хүний толгой бүү бузарла

    Зочин, 2017-03-20 16:08:54, 119.40.100.222Хариу бичих

  10. ХА ХА АРД НАМЫН БОЛОВСРОЛЫН САЙД МӨН ДӨӨ!МОНГОЛЧУУДЫГ ДӨЛХИЙД ХОЁРХОН ҮНДЭСТЭН ҮЗЭН ЯДАЖ ДООРД ҮЗЭЖ ДОРОМЖИЛЖ ДЭЭРЭЛХДЭГ.НЭГ НЬ ОРОС ХОЁР ДАХЬ НЬ АФГАНЫ ПУШТУНУУД.ДЭЛХИЙД ӨӨР БИДЭНД ХЭН Ч ДАЙСАГНАЖ ХАНДДАГГҮЙ ТЭР ТУСМАА АНГЛИ АМЕРИК ГЕРМАН ЕРТӨНЦ. ОТГОНБАЁРЫН ОРОС БОЛОВСРОЛЫГ ДЭЛХИЙД БОЛОВСРОЛ ГЭДЭГГҮЙ ЮМ.

    Зочин, 2017-03-20 17:15:14, 202.179.25.92

    Жалил Ад Дин гэж хэд хэдэн хүн байдаг юм. Нэг нь Хорезийн. Алтан Ордны улсын хаан нь өөр Жалил Ад Дин, монгол хаана хүү. Энэ Жалил Ад Дин Польшийн төлөө Германуудтай тулалдаж ялалт байгуулж байлаа.

    Зочин, 2017-03-20 19:53:19, 203.91.114.170

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Gumilevees busad ni Mongol gedegee meddeggui baisan baihaa

    Зочин, 2017-03-20 16:18:17, 103.10.20.34Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. magtahchaa ayadaj baigaa bololtoi. delhiig atgaj baisan mongol onoodor delhiin shivshig bolood hoorondoo uraldan gyij guilga guitsgaana. mongol guilgachin delhiid guilgaaraa aldarshij baina. batgana yavsan gazar baastai mongol yavsan gazar buzartai.

    unshigch, 2017-03-20 16:40:05, 62.203.140.214Хариу бичих

  14. Батгана явсан газар баастай Монгол явсан газар бузартай хахах үнэн үнэн

    Зочин, 2017-03-20 17:07:20, 182.160.33.92

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Сайдаа Та, Боловсролын дэд сайдын хүний хувиар одоо ажлаа хийж байгаа Төрийн гурван өндөрлөгийн 2 дахь болон 3 дахь үеийг нь судлаад нэг дүгнэлт хийгээд бичээд өгөөч, Элбэгээгийн өвөө, Энхболдын ээжийн аавын болон ээжийн яааг үнэн гарвалж сурагийг гаргаад өгөөч, тэр 500 жилийн өмнөх нь ч одоо дүүрч,

    иргэн, 2017-03-20 17:29:15, 202.70.34.70Хариу бичих

  16. Энэ хүн Эби Минг овогт хоёрын талаар мэдэхгүй байгаа юм чинь юун тэр 700 800 жилийн өмнөх удам судрыг ухаж гаргах.Ёстой ац байлгүй.

    Зочин, 2017-03-20 20:58:04, 202.9.42.166

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Ta iim ajlaa hiivel mongold tustaidaa

    ok, 2017-03-20 17:41:32, 2.242.122.42Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Худлаа доовтор гэж суржигнээд байгаа энэ хун "татаар" гэж оросод нэрлэгдээд байгаа хумуусийнхээ удамыг монгол хумуусийн удамаас салгаж ялган яг жинхэнээр ямар хумуус татар гэж нэрлэгдээд байгааг оноодрийн оросуудын ярьдагаар "мухи отдельно,котлеты отдельно" болгож чадаагуй оросуудын бичсэн юмыг хуулж орчуулаад тавьчихсан оорийн Гэсэн дугнэлтгуй шал худлаа оросуудын будлиантай юмыг давтсан хачин юм болсон байна гэж би узэж байна!Учирнь оноодрийн оросуудын том алдаа бол "татар" Гэсэн угээр бугдийг хамж нэрлээд хэн нь монгол гаралтай,хэннь монголчуудад уйлчилж явсан Поволжский Булгар (Ижил морний эргэ даган амьдардаг Булгар хумуус монголчуудад эзлэгдээд Алтан -Орд улсад идэвхтэй ажилан монголчуудын гар хол болж Оросуудаас татвар татахад хамгийн идэвх гарган явдаг байсан богоод тэднийг Татар гэж нэрэлсэн явдалнь оросуудын хэн нь татар,хэннь монгол яваад байгааг сайн ойлголгуй нийтэднь "Татар монгол"гэж алдаатай нэрэлсэн явдал байгаа!Яаагаад гэвэл Монголын Татар омогийг эзэн Чингис Хаан устгаж татар эр болгоныг тэрч байтугай тэрэгний голоос ондор эрэгтэй хуухэд болгоныг толгойг аван эмэгтэйчууд хуухдууд хогшчуудийгнь омог омогоор тараан устгаж уунээс хойш "Татаар "гэж ундэс омог байхгуй !"Татар"гэдэг нэрээр та бухэн зовхон ялж дийлсэн дайснууд,боолуудаа нэрлэх болтугай!гэж зарлиг буулгасан байдаг!Монголчууд баруун зугийн довтолгооноо 1237онд Бат. хаан удирдан эхэлсэн богоод замднь анхны дайнд яг энэ Ижил морний Булгаарууд таарч Монголчуудад эсэргууцэл узуулэн хэмх цохиулсан.Уунээс хойш монгол дайчид тэднийг Татар гэд нэрлэн дайн довтолгоонд турэг хэлтэй татааруудыг урдаа барин жинхэнэ монгол цэргуудээ гамнаж явсан туухтээ!Орос нутагт монголчууд 1241 оноос цомрон орж ирэхэд оросууд энэ дайчдын хэн но монгол хэннь татар болохыг ялгаж салгаж дугнэлгуй шуудл нийтэднь Татар -Монголчууд гэж нэрэлсэнь ойлгомжтой!Харин эрэлхэг зоригт гайхамшигт монгол дайчдын дунд хавчигдан Их Монгол гурний нэг хэсэг болон явах болсон Булгаарчууд яваандаа оорсдийнхоо монголчуудаас олдсон "Татар" гэдэн хочиндоо дасаж яван явсаар энэ хочоо брэнд болгон Алтан Ордны улс дотор уг хочоороо монголчуудын орон зайг боглон том засаг зохицуулах хивсний доогуурх ходолгоонд идэвхтэй оролцдог болсон хумуус юм) гаралтай хумуус гэдгийг огт тайлбарлаагуй хумуусийн алдааг давтсан байна.Орос улсад олон жил байсан хуний хувьд би нарийн ялгаж салгаж "Татар"нэрийн будилааныг Булгарууд санаатай уусгэн Их Монгол хучирхэг гурний нэг хэсэг Алтан Ордны улсын удирдлага дунд наалдан амьдарч монголчуудад ямарч хамаагуй турэг гаралтай хумуус монголчуудаас олдсон хочоо брэнд болгон туугээрээ хоол олж иддэг байсаныг бид монголчууд адилхан оросууд шиг мэдэхгуй давтан мэдэн будилж болохгуй гэж боддог!Оноодрийн татар гэж нэрлэгдээд яваа хумуус Монгол гурний их байлдан дагуулалтанд ямарч хамаагуй зовхон монголчуудад ялагдан монголчуудын гар хол болж явсан бидний овог дээдсийн боолын боолууд байсаныг бид бол сайн ойлгож мэдэж байх естой.Харин заль мэхээр олдсон хочоо брээнд болгон оорсдийнхоо ашиг хонжоогоо даган яс ундэснийхээ нэр болох Булгараа монголчуудаас олдсон хочоор сольсон амьтадыг бид бас ойлгож мэдэж яг суудал дээрнь байлгаж учир начирыг нь бусдад тайлбарлан "котлеты отдельно мухи отдельно" байлгах естой!Оросуудад уйлчлээд орос ноедын шар ход болоод шингээд уусаад явсан тэр татаарууд бол монголчууд огтхон биш,зовхон ашиг хонжоогоо хайж дурээ эсгэсэн Булгаарууд татар нэрэн доор орос болж хувирсан нь тэр.20-р зууны дундуурч тэр оросуудыг из хучтэй том СССР гурэнтэй байх уед оросууд дунд шингэсэн булгарууд чи ямар яс ундэстэн бэ гэхээр орос гээд байдаг болчихсон татаар-Булгаар гэдгээ нуудаг болчихсон байсан.Ернь бол энэ булгар гээч турэг гаралтай хумуус их зальтай ямар нэгэн ашиг хонжоотой бол юуунаасч буцахгуй хэнч гэж нэрлэгдээд явахаас сийхгуй матарууд байдын

    Зочин, 2017-03-20 17:48:21, 91.76.152.96Хариу бичих

  20. Татар"гэдэг нэрээр та бухэн зовхон ялж дийлсэн дайснууд,боолуудаа нэрлэх болтугай!гэж зарлиг буулгасан нь хаана ямар сурвалжид байдаг юм бэ. Чи оороо зохиочгоогуй биз?

    Зочин, 2017-03-21 07:58:24, 174.205.4.59

    Таны нэр:

    Тайлбар:

  21. Юун Сибирийн хаант улс энэ тэр вэ? Ийм юм хэзээ ч байгаагүй. Монголын нутгийг булаан авснаа булзааруулахын тулд оросуудын гаргаж ирсэн хуурмаг улс.

    Даваа, 2017-03-20 18:10:10, 103.10.21.30Хариу бичих

  22. Сибирская Ханство гэж башкир киргизууд холилдсон жижигхэн юм байсан юмаа!ТЭД анхандаа Алдан Ордод хамаарагдаж байгаад суулдээ тасарч улдчсэн хэсэгнь.Оросууд бол Монголын газар нутагийг суулд 16-17р зуунд ойрдуудыг балиашигдаж баадуугийнь чангалж байгаад Халхруу турхирж Монголд иргэний дайн уусгэчихээд Ойрдуудын гараар могой барьж Халхуудыг сулруулаад дараань суулд 1691онд Нерченский гэрээгээр Манж Чин улстай Ар Халхын хойд талыг Ойрдын Алтайн хязгаартай цуг шуу хамаад мад тавьчихсан улсууд!Энд бол хамгийн гол буруутан тэнэг нь Ойрдын Галдан Бошигт байсан.Энэ тэнэг оросуудын чамайг Ойрд Халх нийлсэн бутэн Монголын хаан ширээнд суухад бид тусална гэж турхирахаднь гун итгээд зутгээд байсан тэгсэн Чинь оросууд ар хударгаарнь Манжуудтай нийлээд Ар Овор,Ойрдуудыг бугдийгнь нэгмосон золиосонд гаргачихсанд Галдан гутараад оорийгоо хоролж амиа егоотгож ухсэн муу нохой!

    Зочин, 2017-03-20 21:15:54, 91.76.152.96

    Алтан ордны бүрэлдхүүний Хөх орд улс гэдэг байсан юм.

    Зочин, 2017-03-20 21:19:28, 66.181.184.192

    Таны нэр:

    Тайлбар:

  23. харанхуй бүдүүлэгдээ дуртай ОВТШААРААС ирэх мөнгийг хараад суудаг хүмүүсийн муулах хамаагүй шүү судалгаагаа сайн хийгээрэй. үргэлжилжлийг хүлээж байна.

    Зочин, 2017-03-20 18:15:47, 43.242.243.183Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Zov estoi unen heljee otgonbayar Guaita huul yum bichdegee boli ternii orond tord shurgalsan erliiz shoohuuz hujaa gamin shinjaanaas garaltai luivarchidiig tuuhiin talaas Ni sudal uhsen aznii Chin tataar ve

    Зочин, 2017-03-20 18:24:19, 213.162.68.80Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Энэ нөхрийн эхнэрийнхээ дансаар идэж эргэлдүүлсэн олон тэрбум төгрөгийн асуудлыг ил гаргаж шалгуулах хэрэгтэй.

    1234, 2017-03-20 18:51:19, 110.16.82.246Хариу бичих

  28. Хун гутгэж худлаа шааж хулгай хийхгуй юм бол АНы гишуун гэж яваад яах юм

    Зочин, 2017-03-21 08:02:51, 174.205.4.59

    Таны нэр:

    Тайлбар:

  29. МЭДЛЭГТ ЧИНЬ НЭМЭР БОЛОХ САИН СУДЛАГДААГҮИ ТҮҮХ ЮМ БАИНА.АЛТАН ОРДНЫ ЯЗГУУРТАН ГАРАЛТАНГУУД БОЛ МОНГОЛЧУУД БОЛ МӨӨН. ТАТАРЫН ТҮҮХ НЭГ МӨР БОЛЖ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭНД НЭГ МӨРӨӨР ОИЛГОГДОХ ШААРДЛАГА БОЛ БАИГАА ЮМ.САИД ЧУХАЛ СЭДЭВ ХӨНДСӨН БАИНА. вар варууд гэдэг шиг ДА ДАнчууд гэж ХЯТАДУУД ТАТАРЫГ НЭРЭЛДЭГ БАИСНААС ХЛИШИХ ТҮҮХИЙГ НЭГ МӨР БОЛГУУШТАИ.

    Зочин, 2017-03-20 19:36:27, 202.9.43.205Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Монголчууд Киптакийг мөрдөн хөөж европод довтолж байхад орос улс байгаагүй шүү дээ Монгол улс орос улсыг байгуулсан Харин оросын түүхчид ичээд түүхийг шинээр зохиож орос Монголын ард түмний тархийг угаасан...орост Монголтой холбоотой үй түмэн баримт материал бий Ганц жишээ гэхэд Саратов хот Монголын Алтан ордтой холбоотой бөгөөд Монголоор Шардов утгатай

    Зочин, 2017-03-20 19:40:54, 43.242.243.118Хариу бичих

  32. Кипчак!Тэднийг Мордон хоогоод байсан юмгуй!Найман Котояныг Субээдэй Зэв нар элдэж явсантай будлиад байна!

    Зочин, 2017-03-20 19:52:04, 91.76.152.96

    Орос улс гэж байгаагуй орос ундэстэй тархай бутархай 57 жижигхэн вант улсууд байсаныг монголчууд хучээр нэгтгэн Алтан Ордны улсын сулд туган дор захирсан!Харин цэрэг дайчдын гол хучнь энэ нутагуудаас цуглуулсан турэг гаралтай голдуу омгийнхон булгарууд,кипчакууд,башкир,Хиргисууд байсан.Бат Хааны эргэн тойронд баруун зугийн аян дайнд оролцсон Их Монгол гурний 125 мянган цэрэг 10 гаран эзэн Чингисийн удамын хунтайж нараар удирдуулан оролцоод нутаг буцахад ердоол 4000 дотоод харуул хамгаалалтын монгол цэрэг,2000 орчим 10,100,1000,тумэтийн удирдсан монгол дарга нам улдсэн байдаг!Еронхий захиргаань монгол,гол хучнь янз бурийн турэг мурэг холилдсон торол бурийн цэргуудээс бурдсэн арми байсан.Тиймч учраас яваандаа монгол хэлээ мартан турэг хэлэнд орж тэрэндээ чирэгдээд ислам шашинд Орсон туухтэй!

    Зочин, 2017-03-20 20:02:33, 91.76.152.96

    Чингис хаан тал нутгийг Монголын туган дор нэгтгэж иргэний дайныг дуусгасан Чингис хаанд нэгдэхийн хүсээгүй үлдэгдэлүүдийг Кипчак өмөөрсөн Ингээд Монгол Кипчакийн дайн өрнөсөн Ялагдсан Кипчакийг дорнод европод байсан олон хаант улсууд өмөөрсөний хариуд Монголд эзлэгдсэн байдаг Надад итгэхгүй бол мэргэжлийн хүмүүсийн гаргадаг http://www.tolgoilogch.mn/_tpxj6w8_yg дээр Монголчууд ба кипчакууд нийтлэлийг уншихад болно

    Зочин, 2017-03-21 03:26:33, 43.242.243.118

    Таны нэр:

    Тайлбар:

  33. Putin heleegui yu. .bid ene gazar nutagiig bat haanaas ovloj avsaan gj

    Зочин, 2017-03-20 20:36:50, 202.9.40.187Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. ene vhdel bolson hulgaich tonil ; bagsh nariin ordnii japan tuslamjiin 6 ter bumiig huschihsan lalar ; bas boloogvi sv batbold odjargaliiin deeremd negden 5 tolgoigooos huvi hvrtchih sanaatai hujaaatai shivnelden ard tvmniii umchiiig deeremdeheh vilst gar shuluuudsan hulgaich eldev busiiin oros morosiin tuhai elii balai yum chalchij uuriinhuuu ylt bainaas holduulah gej bvv orold chamd lalar salaavch baihad hangalttai

    hulgaichaaaa , 2017-03-20 21:01:24, 188.64.243.212Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Saihan sudalgaa hiijee bayar hurgeye

    Зочин, 2017-03-20 21:24:30, 176.249.166.13Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Urgeljileliig ni unshihiig husej bna

    Зочин, 2017-03-20 21:24:54, 176.249.166.13Хариу бичих

  40. Битгий бөгс долоо.Оросууд Азийнхныг тэрэн дундаа Монголчуудыг бүүр үзэн яддаг Дэлхийн үндэстэн.Москвад Оросууд Арабууд Негрүүд Афганчуудыг биш, Монгол,Чукча,Хятад,Вьетнамчуудыг арьс өнгө яс үндсээр ялган доромжилж дээрэлхэж алж хяддаггүй юм уу? Оросууд Грузин Балтийн үндэстнүүдийн бөгсийг Арабчууд Харуудныхтай адил долоож Уулынхнаас,Англи Германчуудын адил айн чичирч,Азийнхныг зодож дээрэмдсээр ирсэн.Хэзээ Оросууд Монголчуудад гайгүй байсан юм? Халимаг Буриад Тува Алтайг гэхэд хэд хувааж яаж устгаж хэрхэн мэхэлж хуурч ирсэн билээ? Монгол үндэстнүүдийг Зөвлөлт Грузин Прибалтикаас гэхэд нэг хүнд 10-20 дахин бага санхүүжүүлж байсан юм.Яагаад Отгонбаяр гуай?

    Зочин, 2017-03-20 21:37:12, 202.179.25.92

    Чи нээрээ наад оорийнхоо толгойндоо шингэсэн шизоогоо энэ сайтын сэдэв болгонд доншоод явах юм!Хавар болоод хууч ходлоод байгаамуу?Шар Хаданд очиж узуулээч!Эмээ сайн уу!Худлаа эмээ пялж энд тэнд интернет сайтуудаар элдэв долоон юм битии бичээд яваад бай!

    Зочин, 2017-03-20 21:45:27, 91.76.152.96

    Прибалтики Грузинуудыг хайр дуртайдаа бусдааснь илуу санхуужуулж байсан юм биш!Прибалтик ялангуяа хамгийн суулд ЗХУд нэгдсэн 3 республик байнга барууныхны анхааралд байж барууны улсуудтай их харьцуулдаг байсан учраас ЗХУын амьдралын товшингийн узэсгэлэнгийн витрина буюу зориуд харуулж байдаг байнгын узэсгэлэн байсан.Грузинд бол хуучин Сталины уеээс эхлээд тогтмол бусад республикуудээс илуу санхуужилт Их жанжин агуу удирдагчийн нутаг гэж хуртдэг байсан заншилнь улдсэн байсан,тэгээдч Грузин улс байгалийн цаг уурын байдлаар тур аятайхан чиэр жимс их ургадаг далайн зоолог уур амьсгалтай тов Оросруу жимс,вино,ходоо аж ахуйн ургамал ногоо их оруулж зарж орлого их олдог республик байсан учраас грузинууд доод талнь гэхэдл ходооний грузин Москваад Волга машины ачааны тэвшинд апельсин мандарин дуургэж Ирэн зах дээр зараадл шууд Жигули машин авах орлого олж чаддаг байсан более бусад республикуудээс тийм боломж байгаагуй!Харьцуулж бодон анализ хийх чадваргуй ,Орос орон доторхи дотоодын нохцол байдлыг мэддэггуй более юунд худлаа дэмий юм мэдэн будилж энд тэнд бичээд явдагийг Чинь би ердоо ойлгодоггуй!Оросууд тиймл их грузинуудад хайр дуртай байсан юм более яаагаад 2008 онд Грузины Омнод Осели мужийг шууд дээрэмдээд салгаад авчаа вэ?айн?Тийм учраас наад хагас галзуу ямарч ундэсгуй шизоогоо чи боль за юу!

    Зочин, 2017-03-20 22:07:12, 91.76.152.96

    Оросын онигооны гол баатар нь монголчуудтай угсаа нэгтэй чукча, болон монголчууд л байдаг шд. Олон жил эзлэгдэж дарлагдаж байсан юм болохоороо өс хонзонтой байдаг биз. Монголчуудыг уусгаж устгахын тулд нарийн судалгаа явуулж байсан баримт бий. Судалгааны дүнд монголчуудын оюун санааны нэгтгэгч гол хүч нь баян ч бай, ядуу ч бай тайжууд, өөрөөр хэлбэл алтан угсааныхан юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд 1930-аад онд алтан ургийнхан буюу тайж нарыг бүгдийг нь алж хядах үйл ажиллагаа явагдсан. Тэр ч байтугай монголчуудыг угийн бичиг хэрэглэхийг хориглож, айл бүрд байсан угийн бичгийг хураан авч шатаасан. Жишээ нь Д.Нацагдорж зохиолч байсны хувьд биш, хохь тайж Дашдоржийн хүү, өөрөөр хэлбэл алтан ургийн хүн байсан тул алуулсан. Оросуудад бид ӨвөрМонголын нутгаас ч том нутагт амьдардаг өвөрмонголчуудаас ч олон хүнээ булаалгасан. Оросууд тэднийг уусгах устгах бодлого явуулсны дүнд орост монгол бичиг мэддэг байтугай монгол хэл мэддэг хүн байхгүй болсон. Одоо ч гэсэн Монголын хөгжилд оросууд саад хийсээр байгааг бэлээхэн харж болно. Эгийн голын болон Шүрэнгийн УЦС барихад оросууд хамгийн их саад хийж, санхүүжилтийг нь зогсоож чадсан. Уг нь эдгээр УЦС-ууд ажиллаад эхэлбэл маш хямд цахилгаан хэрэглэж, Улаанбаатар утаанаасаа салах боломжтой байлаа. Дотооддоо нефть боловсруулахад оросууд л саад хийж ирсэн, төмөр зам барихад бас л оросууд саад хийсээр байна. Монголын ураныг хүртэл булааж байна шүү дээ.

    Зочин, 2017-03-21 09:44:40, 202.5.196.34

    91.76.152.96 гуай таны ярьж бичэж байгаа тань Оросуудтай дэндүү адилхан байна.Харааж загнасан хүнийг доромжилсон, жүжэг тавьж сүржигнэсэн, баримт гуйвуулсан байдалтай.Танд хэлхэд Чукча не Дурак.Таны бичсэн тань Монголчуудыг доорд үзэж ирсэн Оросуудын бодлогыг тайлбарлахгүй байна.Логикийн хувьд ч алдаатай хүмүүсийг тэнэг гэж бассан байдалтай.Грузин Прибалтыг Монголчуудаас 10-20 дахин их санхүүжүүлж байсныг та өмөөрчээ.Би тэгж бодохгүй байна.Тэгвэл Халимаг Тува Буриад Алтайчуудаас хэдэн 10 зуу дахин өндөр санхүүжиж байсан Украйн Белорусс,Арменийг бас та өмөөрөөч.Нэг улсад байгаа бол хүмүүсийг арьс өнгө шашин шүтлэг яс үндсээр ялгаж харьцах Төрийн бодлого та яаж ч хуцсан.Буруу. Дэлхий өөр.

    Зочин, 2017-03-21 11:05:31, 202.179.26.63

    Чи унэхээр наад шизогоо сэтгэл мэдрэлийн эмчид очиж узуул за юу?Надад оросуудыг омоорч олон 7 юм бичээд байх ямарч шалтгаан байхгуй,харин Орос улсад зовлолтийн уедч орчин уедч олон жил амьдарч оросуудын зан ааш тэдний амьдралын сайн муу талыг нэвт мэддэг хуний хувьд энд тэндээс хальт ороод гарсан хумуусийн онгоц харсан сэтгэлгээгээ оорийнхоо сэтгэц зуйнхээ овчний гайндаа хотлогдон гунзгий судалж дотроос мэдрээгуй асуудлаа мэдэн будилан дарвалзаад ирэх уеднь коммент бичиж залруулдаг .Тиймч учраас чи уурлаж намайг бараг орос хун бичиж байна ухааны юм яриад байна уу?Надад энд хун харааж загнасан доромжлоод байсан юм алга!Оросууд зовхон монголчуудыг тусгайд нь дорд узээд байдын биш еронхийднь европ бус царай зустэй хумуусийг бугдийгнь дорд узэж явдаг ихэмсэг ярвайсан улсууд .Грузин Прибалтикийг Монголоос илуугээр санхуужуулнэ гэдэг чинь солиотой шизотой хуний дугнэлт мон биздээ?Монгол чинь сайнч мууч тусгаар тогтносон улс ногоо 2нь ЗХУын дотоод мужууд.Дотоод мужуудаа алийгнь яаж санхуужуулэхнь тэдний дотоодын асуудал.Украин,Белорус,Армен бол анхнаасаа суурин амьдралтай уйлдвэр хогжсон аль хаант засгийн уеэс материал тех баазтай байсан газрууд наадуулнь нуудэлчид байсан ,ямарч мат тех базгуй харинч зовлолт засгийн буянгаар инфраструктур асфальтан ба томор зам уйлдвэр ,хоршоо худалдаа хот тосгон оргон баригдсан байх.Энэний ялгаа зорууг олж харах тэнхээгуй бол чи боловсрол тааруухан амьтан байна гэж ойлголоо.

    Зочин, 2017-03-22 06:21:48, 91.76.152.96

    Таны нэр:

    Тайлбар:

  41. худлаа. цаг үрсэн юм сараачих юм даа

    gaba, 2017-03-20 23:01:35, 66.181.179.152Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Sain baitsgaana uu? Otgonbayar geech etgeedee, ypstoi neg saihan zuil hiijdee chi. Orool busdiin uuh tuuh, shastir sudriig, ter tusmaa ail saahalt, horsh zergeldeehuudiinhee tsaashlaad Horvoogiin Nutag Ulsuudiinhiig tanij medej oilgoj sudlahguigeer #Amban yavj Gambir hairahguiee gej#. Chi ih sain uil hiij ehluulsend bayarlaj baina, chihee deldiilgej baigaad unshij duulav hehehe. Ug ni, MONGOL ULSIIN TORIIN BODLOGIIG HELTIILGEJ HEVIILGEEGUI, MONGOL TORIIN BODLOGO HELTIIJ HEVIIGEEGUI BOL CH Uls Hoorondoh Hariltsaa, Uls Hoorondoh Ediin Zasag, Uls Hoorondoh Niitiin Tsadig-mejdunarodnoe publichnoe pravo-piblic international law, Uls Hoorondoh ... -mejdunarodnoe chastnoe pravo-business international law, -degeer meregjliin hellegiig oros helnees shuud #orosoor ni orshuulan orshuulsan sanagddagiin# ulmaas bi geech etgeed hir chineegeeree #mongol hel ruugee horvuulehiig hicheedeg tsarai maani, "noorog mini" ene bogood gants meregjliig horvuuleh ^tsarai ch ugui, noorog ch ugui yavj baigaa bolno^ #-, todiigui busad meregjleerh etgeeduud MOngoloor mini duuren ch MONGOL, MONGOLCHUUD BID BUREN DUUREN ERDOO CH, EROOSOO CH ASHIGLAJ BAIGAAGUI. TER CHIGEEREE HAYAGDSAAR IRSEN EREDNESIIN SAN BOLSON HUMUUN NAR HUN TOOLOHIIN ARGAGUI IH BAIGAA.

    YUM-UZ, 2017-03-20 23:54:47, 216.240.89.20Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Хэнд ч хэрэггүй юм судалж хайран цагаа үрж суух юм даа. Боловсролын дэд сайд гэдэг чинь тийм хийх ажилгүй албан тушаал уу?!

    Зочин, 2017-03-21 00:08:00, 202.179.25.206Хариу бичих

  46. Чамшиг АНы илжигт худлаа шааж хулгай хийх нь л хэрэгтээд тооцогддог байх

    Зочин, 2017-03-21 08:13:17, 174.205.4.59

    Таны нэр:

    Тайлбар:

  47. Хэнд ч хэрэггүй юм судалж хайран цагаа үрж суух юм даа. Боловсролын дэд сайд гэдэг чинь тийм хийх ажилгүй албан тушаал уу?!

    Зочин, 2017-03-21 00:08:12, 202.179.25.206Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Хэнд ч хэрэггүй юм судалж хайран цагаа үрж суух юм даа. Боловсролын дэд сайд гэдэг чинь тийм хийх ажилгүй албан тушаал уу?!

    Зочин, 2017-03-21 00:08:21, 202.179.25.206Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Хэнд ч хэрэггүй юм судалж хайран цагаа үрж суух юм даа. Боловсролын дэд сайд гэдэг чинь тийм хийх ажилгүй албан тушаал уу?!

    Зочин, 2017-03-21 00:08:25, 202.179.25.206Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Хэнд ч хэрэггүй юм судалж хайран цагаа үрж суух юм даа. Боловсролын дэд сайд гэдэг чинь тийм хийх ажилгүй албан тушаал уу?!

    Зочин, 2017-03-21 00:08:30, 202.179.25.206Хариу бичих

  54. Чамшиг АНы илжигт худлаа шааж хулгай хийх нь л хэрэгтээд тооцогддог байх

    Зочин, 2017-03-21 08:13:29, 174.205.4.59

    Таны нэр:

    Тайлбар:

  55. yostoi neg, edgeer, Mongoloor mini

    YUM-UZ, 2017-03-21 00:30:58, 216.240.89.20Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Нэг л айхтар 500 жилийн өмнө байсан юм шиг л авцгаах юмаа яааг яс юман дээрээ 50 жилийн өмнөхөө үзэж хамаагүй л нөхдүүд шдээ,кк

    v, 2017-03-21 00:36:09, 58.141.167.91Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Jich: Baibakov, Tolovlogoonii Komiisiin darga, gesen chini neg zuil sanaad orchihloo. Oyutan bailaa, "politekonomiya kap. stran" geed hichel orj ehlevee. Tegsen chini Baibakova gej bagsh davtlaga ogoh yum bolood, ahlah angiin outnuud ter bagshiig Baibakovogiin ehner, nohor ni TK-iin darga gej ireed l huuch hoordogiin baina. Ingeed l ulaan bairnii unshlagiin tanhimd "davtlaga" ogch bilee, nastai bagsh baisan. Bi geech etgeed yaahavdee, nomiin san, unshlagiin tanhim gedegt hicheel davtah geheer l tend chini chiv chimeegui yum bolohoor yun yaasan iisnii hicheel nom unshij davtah ve noir hureed untchihdag etgeed. Bagsh geed hereg yavdal bolgoj ireed davtlaga ogch baihad ni albatai yum shig orj suuchihaad untchihaj bilee.

    YUM-UZ, 2017-03-21 00:56:15, 216.240.89.20Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. hicheel, Baibakoviin ehner

    YUM-UZ, 2017-03-21 00:58:31, 216.240.89.20Хариу бичих

  62. otgonbayr geech hulgaich . hudalch . gichii

    zochin , 2017-03-21 03:16:48, 188.64.243.212

    Таны нэр:

    Тайлбар:

  63. Туухиин талаар тааруухан мэдлэгтэй доктор байнадаа,унэн худал,цуурхал зохиол,татар монгол бугдииг холион бантан болгоод хаячихаж.Арай ч иим амьтан гэж бодсонгуй. Ингэхэд эхнэриинхээ дансаар олон зуун тэрбумыг угааж,хууг нь авч улсыг хохироосон хэргээ яаж хаалгаваа??? намаараа л биздээ

    Мгл, 2017-03-21 09:58:46, 122.201.22.21Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. 1357 онд Жанибек хааны дараа хүү Бердибек нь хаан ширээнд суусан. Узбек, Тинибек, Жанибек, Бердибек гээд цөм ислам шашинт байсан. Харин Бэрх хаан бол 1257 онд Сартак Улагчи нарын дараа хаан суусан. Сайд жаахан андуураад байна.

    Зочин, 2017-03-21 10:18:53, 119.40.99.2Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Berh han chini Bat Haanii duu shuu dee. Janibekees hamaagui umnuh yeiin hun.

    Зочин, 2017-03-21 10:52:19, 66.181.184.192Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Отгонбаяр Монголын Ардын Намын Боловсролын Сайд! Бичэж байгааг нь хар даа.Оросууд Монголыг Курица не птица Монголия не заграница гэж шоолж инээлддэггүй,загнаж дээрэлхдэггүй,тэр байтугай зодож дээрэмдэж алдаггүй юм шиг буржээ.

    Зочин, 2017-03-21 10:54:34, 202.179.26.63Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. хүний гарвал сурвалж ямар ханаа байх вэ дэ. Өнөөдөр чи өөрөө хэн бэ гэдэг л чухал. Отгонбаяр өөрөө элитист үзэлэй. 13 дугаар зуунд элэнц хуланц нь "сайн" хүн байгаагүй бол өнөөдөр чи хэн ч биш гэнэ. Боловсролын салбарыг яг энэ үзлээрээ хагалж бутаргаж байгаа. 30 сайн сургуульд хамгийн сайн багш, хамаг хөрөнгө оруулалтаа төвлөрүүлээд, хамгийн сайн хүүхдүүдийг шилж сургаад Монголыг хөгжүүлнэ гэж шийдсэн. Бусад 700 гаруй сургуулийн хүүхэд, багш нар бол хамаагүй, өөрсдөө "сайн" биш учраас хаяж болно гэсэн үг. Харамсалтай нь, шинэ барилга барьж, хамаг л сайн гэснээ цуглуулж "цутгасан" 30 сургууль нь хахуулиар ажилд ордог, хахуулиар хүүхэд авдаг болсон. А элита где?

    Зочин, 2017-03-21 11:04:37, 103.11.195.18Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: