Ц.Нацагням: 1930-аад оны их нүүдэл, дүрвэх хөдөлгөөнд том лам нар их үүрэг гүйцэтгэсэн

Нийтэлсэн: 2017-03-20 11:58:00

Ардын боловсрол, Залуучууд, нийгмийн аюулаас хамгаалах байгууллагад олон жил ажилласан бэлтгэл хурандаа Ц.Нацагнямтай хуучлав. Ц.Нацагням яриагаа ийнхүү эхлэв.
 
Зүүний алдаа завхрал, урвагчдын ятгалга, тулгалт нь ард түмний сэтгэл санааг алдагдуулж, 1930-аад оны эхнээс Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо хил давж нүүх, дүрвэх хөдөлгөөн гарч байсныг түүхчид бичдэг. 1932 оны хавар эхийнхээ хэвлийд бүрэлдэж дараа оны эхээр төрсөн миний бие Өвөрмонголд биш өөрийн эх орондоо мэндэлсэндээ бахархдаг.
 
Дүрвэх хөдөлгөөний халуун цэгт төрж, өссөний хувьд аав ээж, ах эгч, нутгийн хөгшчүүлийн яриа дурсамжийг олон удаа сонссон хүний нэг дээ би. Тэд маань дүрвэх хөдөлгөөний гай гамшгийг биеэр үзэж туулсан хүмүүс байлаа. Манайх Өмнөговь аймгийн Мөнх-Овоо / одоогийн Баян-Овоо/ сумын айл юм. 1932 оны хавар манайхыг Дахын улаан Овоо гэдэг газар хаваржиж байхад нутгийн айлууд бөөнөөрөө Өвөрмонгол руу нүүж эхэлсэн гэдэг.
 
Жагай тавнангийн Очирын /миний өвөө/ гэдэг айл эхнэр Түмэнгийн Дарьсүрэн, хүү О.Төмөр, охин Д.Цэрэндулам /миний ээж/, зээ охин Д.Дэчинхорол, Д.Сэрээнаа нарын хамт мал сүргээ туугаад өмнө зүг рүү нүүжээ. Миний эцэг П.Дамбий эх Пагма, дүү Чулуу, зээ охины хамт нүүсэн байдаг. Манайхан бусад нүүдэлчний хамт Дэлийн ус, Шар хадны амыг уруудан Ажил гүний талыг гатлан Талын булаг гэдэг газар түр буудаллан үдшийн бүрий болохын үест цааш хөдөлж, Босгын тал хэмээх газар хүрээд хилийн цэрэгтэй тулгарчээ.
 
Нүүдэлчдийн цувааг хилийн цөөн цэрэг саатуулж дийлэхгүйгээ мэдээд пулемёт, винтовоор дүрвэгчдийн толгой дээгүүр хий буудаж буцахыг шаарджээ. Шөнийн харанхуйд бууны дуу чимээ, гэрэлд ачаатай тэмээ, тууж явсан мал сүрэг нь үргэж, хүмүүс хашгиралдаж, тэмээний буйлах, хонь ямаа майлах дуу чимээ гарч шороо тоос бужигнаж юу ч харагдахгүй болсон байна. Нүүдэлчдийн олонх нь хил давж чадахгүй болсноос хөтөлж явсан ачаатай болон сэгш, өөжинд хийсэн хүүхэд тэгнэсэн тэмээгээ арай ядан тогтоож бууны дуу зогсохоор ачаатай тэмээ, сэгштэй хүүхдээ буулгажээ.
 
Ээжтэй сундалдаж явсан охин Сэрээнаагийн шилэн хүзүүгээр бууны сум хальт шүргэж, аавын зээ охин Ичинхорлоо ачаатай тэмээн дээрээс унахдаа татлагад орооцолдож чирэгдсэнээс хөлийн нэг хуруугаа тасдуулсан байжээ. Тэд түр тайвширсан ч гал түлж цай хоол хийх боломжгүй байсан тул өглөөг хүлээн сууцгаажээ.
 
Хилд тулж очсон нэлээд айл ачаа хөсөг, тууж явсан малаа орхин хил давсан хүмүүсийн дотор манай өвөө З.Очир, хүү Төмөр, аавын эмэгтэй дүү Чулуу нар байжээ. Харин эмээ Т.Дарьсүрэн охин, зээ нартайгаа хил давж чадалгүй үлдсэн байна. Маргааш өглөө нь тэднийг хил давуулалгүй баривчлаад цэргээр мануулж, цэргийн дарга нь ирээд "Та нар бол Дэлэгсамбын хань хамсаатан, эх орноосоо урвагчид мөн тул буудна" гэж сүрдүүлж загнажээ.
 
Үдээс хойш тэдэн дээр албаны хүмүүс ирсний дотор Өмнөговь аймгийн дарга Жамсрангийн Самбуу байжээ. Ж.Самбуу цэргийн даргаас “Энэ эрчүүдийг яах гэж байгаа юм бэ” гэж асуусанд баривчлагчдад хандан "Оргодол урвагчдыг буудах гэж байна" гэж хэлэхэд нь аймгийн дарга "Энэ хүмүүсийг энд буудаж болохгүй, өөрсдийн унаагаар нь аймгийн төвд хуулийн байгууллагынханд хүргэж өг. Тэд хэргийн учрыг шалган тогтоох болно" гэж захиад явжээ. Баривчлагдсан эрчүүдийг тэмээ унуулж, буутай цэргээр хамгаалуулан 245 км зайтай аймгийн төвд хүргэж хуулийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
 
Тэднийг гэр шоронд хорьж, хоол ундгүй шахам өлсгөж, цангааж хэд хонуулаад нэг удаа байцаагаад цөмийг нь суллаж нутагт нь буцаасан байна. Тэр эрчүүд “Ж.Самбуу дарга бидний амийг аварлаа” гэж ярьдаг, хүндэлдэг болсон гэнэ лээ.
 
-Танайхаас хил давж нүүгээд Өвөрмонголд суурьшсан хүмүүс бий юу?
 
-Би түрүүн миний өвөө З.Очирхүү, О.Төмөр, аавын дүү Чулуу нар байсан гэж ярьсан шүү дээ. 1945 оны наймдугаар сард Баруун Сөнөд хошуунд амьдарч байсан 500 гаруй халх айл манай улсын хилийг давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаар орж ирээд Түшээ гүний хошууныхан буюу Баян-Овоо сумын айл өрхүүд Хар-Айраг суманд 10-аад жил идээшин амьдарч байгаад 1955 онд дээд газраас зөвшөөрсний дагуу өөр өөрсдийнхөө төрсөн нутагт очицгоосон юм.
 
Манай нагац ах О.Төмөр Сөнөд нутгийн бүсгүй /эхнэр/ Рэнчмаатай ирээд хоёр хүүхэдтэй болж, аавын зээ дүү Юүрэнцэвээн эгч нар Өмнөговь аймгийн төвд ажиллаж, сайн сайхан амьдарч байгаад нас барсан. Өвөө З.Очир 1940-өөд онд Өвөрмонголд өөд болж, аавын зээ дүү Чулуу Баруун Сөнөд хошуунд үлдэж амьдарсан тул манайхан тэдэнтэйгээ амьдад нь уулзаж чадаагүй.
 
-1930-аад онд нүүж дүрвэсний шалтгааныг танай нутгийн ахмад хүмүүс юу гэж дүгнэн ярьдаг вэ?
 
-Нүүх, дүрвэхийн зовлонг эдэлж, өсч төрсөн нутгаасаа сапж хүн, мал нь идээшихгүй байснаа Ардын нам, засгийн алдаанаас биш дээд ангийн лам нарын хорт явуулга гэж ярьдаг. Энэхүү үймээн дүрвэх хөдөлгөөнийг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт буй Долоон шар загийн хийдийн хувилгаан Ганжуурваа гэгч сэдэн турхирч, Дэл хөнжлийн Дэлэгсамба тэргүүтэй бүлэг дээрэмчдийг зэвсэглэн Өмнөговь аймгийн зүүн талын сумд болох Өлзийт, Цогтцэций, Жавхлант, Мөнх-Овоо сумын олон арван айл өрхийг хүчээр нүүлгэхдээ ард иргэдийг айлган сүрдүүлж, улсын хил давуулан Өвөрмонголд аваачсан нь олны тайван амьдралыг бусниулсан гэмт хэрэг гэж би боддог.
 
Ганжуурваа хувилгаан гэгч эх орноосоо оргон гарч Өвөрмонголд очоод сүм хийдээ байгуулан нутгийнхаа сүсэгтэн олны сэтгэл санааг үймүүлж, тэднийг эх орноосоо дүрвэн гарч, Өвөрмонголд ирэхийг ятгаж байсан юм билээ. Харин одоо зарим нэг хүн Ганжуурваа хувилгааныг гэм зэмгүй хүн байсан мэтээр ном, хэвлэлд бичих болсон нь эх орноосоо урвасан тэр ламыг ташаа үнэлсэн явдал Ганжуурваа хувилгааныг зөвтгөж, уучлах ямар ч үндэслэлгүй гэж боддог.
 
-Танай нутагт дүрвэгсдийг таслан зогсоох гэж амь насаа зориулсан хүмүүсийн хөшөө дурсгалууд байдаг биз дээ?
 
-1932 оны хөдөлгөөний үед Дотоодыг хамгаалахын төлөөлөгч Чоймбол, бага дарга Амбаа, МХЗЭ-ийн Төв хорооны төлөөлөгч Бүргэлдээ, Цогт сумын эвлэлийн үүрийн дарга Бор, Өлзийт сумын дарга Мөнх нар дээрэмчин Дэлэгсамбын гарт амь үрэгдсэн гэдэг. Дэлэгсамбын дээрэмчид Мөнх-Овоо сумын төвд очиж, дэлгүүр хоршоог дээрэмдэж байхад сумын дарга М.Дугар тэднийг эсэргүүцэн тэмцэж байгаад амьд үрэгдсэн юм. Иймээс эрэлхэг тэмцэгч М.Дугарын алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор дурсгалын баганыг Баян-Овоо сумын төвд босгосон байна лээ. Одоогийн Цогтцэций сумын төвд Т.Борын хөшөө бий. Харин Тугийн цохионд босгосон хөшөөг үзээгүй.
 
-Та бид хоёр төлөөлөгч Чоймболын тухай /Ч.Алтангэрэл, Г.Батаа нар "Тусгай даалгавар" 1971 УБ номд/ Баян-Овоо сумын нутаг Толь хэмээх газарт тайж Дамба яргачин Буян нар түүний биеийг нь галаар төөнөж, энд тэндгүй хутгалж, тамлаж алсан тухай бичсэнийг уншсан шүүдээ.Тэгэхлээр дүрвэгчид нь урвагч биш дүрвүүлэгчид нь урвагч байсан юм шив дээ. Эх нутгаасаа нүүж дүрвэсэн, дүрвэх гээд амжаагүй хүмүүс, тухайн үеийн болон одоогийн сэтгэгдэл ямар байдаг юм бэ?
 
-Нам засгаас нүүж дүрвэсэн айлуудыг цаг тухайд нь дүрвэхийг хориглож анхаарч ажилласан нь ач тустай болсон гэж баярлаж бахархаж ярьдаг. Нүүж дүрвэсэн айл, хүмүүс төрсөн эх нутгаа санаж мөрөөдөхөөс эхлээд сэтгэл санаа, амьдрал нь хангалуун байгаагүй юм гэнэ лээ. Миний аав, ээж болон эгч Дэчинхорол нар "Говийн хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж, эгч Сэрээнаа, дүү Сүнчинмаа, Чүнрэлдорж нар цөм сургууль соёл, ажил албатай сайхан амьдарсан.
 
Миний бие УБДС төгсөөд Ардын гэгээрэл, залуучууд, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад 35 жил ажиллаж, төр засгийн шагнал хүртэж гавьяаны амралтандаа гарсан.
 
-Танай нутагт IX Ванчинбогдоос БНМАУ-д амьдарвал үхэл хагацалд учирна гэсэн зарлиг ухуулга ирүүлснийг хүлээж авснаа ярьдаг байсан уу?
 
-Би сонсоогүй. Өөрийн чинь ном, сонинд нийтлүүлсэн зарлигийг уншсан. Тэр зарлиг, ухуулга улсын хэмжээгээр тарсан бол манай нутагт нөлөөлсөн байх магадлалтай.
 
Бэлтгэл дэд хурандаа Б.ЗИНАМИДАР
СУРТАЛЧИЛГАА :

29 сэтгэгдэл харуулж байна        

  1. Түүхийг ингэж үнэнээр ярьж бичиж бай хэрэгтэй. Баабар шиг түүх гуйвуулж бичээд гадаадаас шан харамж авдаг байвал гутамшигтай. Ахмадууд маань ингэж түүхэн үнэнийг хойч үедээ үлдээхэд хүчин зүтгэж байгаад талархаж байна.

    Түүхэн үнэн чухал., 2017-03-20 13:17:05, 202.9.40.141Хариу бичих

  2. Чи тэр үеийн тухай юугаа мэдхэв дээ.Баруун зүүний нугалаа хугалаа гэдэг зүгээр нэг алдаа байгаагүй,манай хилийн цаана коминтернаас маш нарийн төлөвлөсөн ажиллагаа байсан юм шүү дээ.

    Зочин, 2017-03-20 14:19:15, 172.56.11.237

    Одоо төр үймүүлж байгаа ардчиллын нэр барьсан хулгайчуудтай яг адил новшнууд байсан юм билээ Харин Чойбалсан их цөөхнийг буудсан бололтой юм байна лээ

    Зочин, 2017-03-20 15:03:17, 66.181.184.115

    Ишшш та нар тэр хэлмэгдүүлэлтийн хар жилүүдэд амьдарж үзсэн бол одоо ингэж цээжээ дэлдсэн баатаррархуу юмнууд байхгүй дээ. Үүнийг биеэр үзсэн хүмүүс л мэднэ. Гэхдээ одоо тэр үеийн матаачингууд, ногоон малгайтнууд, коминтернчүүд дахин амилчихаад Монголыг минь сүйрүүлээд байгаа юм биш үү

    Зочин, 2017-03-20 17:48:11, 202.72.244.221

    За тэгээд Гандангаа нураахгүй юу даа Үхэрнүүдээ!!!!

    Зочин, 2017-03-21 10:47:33, 103.10.197.11

    Таны нэр:

    Тайлбар:

  3. HEDEN MUU HAR SHAR FEODLUUD ARD TUMENII TOLGOIG ERGUULJ UURSDIIN UMHII BUGSUU HAMGAALUULAHIN TULD BUSDIG YATGAJ KOMMUNISTUUD BUUDNA ALNA TALNA GEJ AILGAJ EH ORONOOS NI HOLDUULJ HUUCHIN MANJ HYTADIN UR SADTAI NIILEH GESEN MUCHIDHUN BODOLIH NI HIISEN GAI.

    Зочин, 2017-03-20 14:21:22, 202.9.41.231Хариу бичих

  4. Энэ НАХЯ-нд ажиллаж байсан хүн мэдээж л өөрийн өнцөгөөс энэ асуудлыг ярина. Гэтэл Ардын намынхан олон хүнийг өчггүй буудан алж өмч хөрөнгийн хурааж хэлмэгдүүлж байснаас зугтахад сэтгэл санааны хувьд бэлэн болсон хүмүүс байсан шүү дээ. Хэн ч сайхан амьдралаас зугтахгүй. Лам нар яахавдээ яг эгзэгийнг тааруулаад зугтах ажиллагааг удирдсан л байна. Хангалуун амьдралтай байсан бол хүмүүс нүүж явахгүй л байсан. Энэ хүнд 100 хувь итгэлтгүй

    Зочин, 2017-03-21 13:36:35, 202.21.106.131

    Таны нэр:

    Тайлбар:

  5. ...Ардын нам, засгийн алдаанаас биш дээд ангийн лам нарын хорт явуулга гэж ярьдаг... gesen boloxoor dvgnelt neelttei, urwagchid bih, ex oronqid hvv dee, xurlaa ch taslaagvi ircgeesen, hahin soeloo manduulaxad vlemj xuwi nemer boljee,, ted dvrwegchid

    Зочин, 2017-03-20 16:11:02, 103.9.88.210Хариу бичих

  6. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр зүүний нугалаа, хэт хувьсгалчдын балаг их нөлөөлсөн байлгүй

    Зочин, 2017-03-20 17:49:44, 202.72.244.221

    Shar hubaljnuud ard olonii zoblongoor zogooj baidag humuus

    Зочин, 2017-03-20 18:17:49, 75.34.160.44

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Энэ дүрвэх хөдөлгөөн гэж маш олон аймаг сум нутаг орныг хамарсан томоохон үйл явдал болсон юм шиг байгаа юм. Өвөрмонголтой хиллэдэг бүх л аймагын хүмүүсээс өвөрмонгол руу дүрвэн гарсан. Говь-Алтай аймгаас гэхэд л урдуурх сумын хүн ам нь бараг л бүгд дүрвэж гарсан. Ховд , Баян-Өлгийгөөс гэхэд Шинжаан руу дүрвээд гарсан. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод гээд бүгд л дүрвэж гарсан байдаг. Гол нь ноёд, лам нарыг хэтэрхий алж хядаж байсанаас л болсон юм шиг байгаа юм. Тухайн үеийн хүн амын 15-20 хувь нь өвөрмонгол руу дүрвэж гарсан гэсэн судалгаа уншиж байлаа. Чойбалсан өвөрмонгол, шинжаанаас хүн ам оруулж авах гэж толгойгоо гашилгаж байхад зарим хүмүүс өвөрмонгол шинжаан руу дүрвэж гараад зовлонтой л юм болж байж дэ.

    Зочин, 2017-03-20 16:43:39, 202.131.230.70Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Соросын сан мэт буяны гэх ч хэцүү, капиталист үзлийг дэлгэрүүлэгч гэхэд хэцүү олон байгууллага БНМАУ-д орж ирээд түүхийг үнэнээр нь бичиж буй нь хэмээн худлаа үлгэр олныг зохиох ажлыг чадамгай хийсэн бөгөөд энэ ажлыг Монгол талаас манлайлан хийлцсэн хүн бол Баабар мөн. Хагасхан декад хүрэхгүй жилийн дотор Монголын түүхийг ЗХУ, БНХАУ-ынхтай нийлүүлэн судлаад, шинээр бичсэн гэдэгт үнэмших юм бол Монголын түүх асар богинохон, амархан мэт санагдах. Сорос мэт хутгуурууд Монголоор тогтохгүй ЗХУ-ын түүхийг хүртэл мушгин гуйвуулж бичүүлсэн ба үүнээс үүдэн бий болсон худлаа түүхээ засах гэсэн Орос нарын хичээлт маш их хүндрэлтэй тулгарч байгаа. Жишээ нь, хамгийн энгийн жигээ шүү дээ. ЗХУ гэж байх үед еврей нар онцгой зүдэрч байсан мэт бичигдэж эхэлсэн нь бас Сорос хэмээх жүүдийн гавьяа. Яг үнэн хэрэг дээрээ Коммунизмын онолыг дэвтрэлсэн Карл Маркс еврей. Түүний номоор хувьсгал хийсэн Ленин еврей. Коминтерны анхны гишүүдийн 80 хувь нь еврей байж, их хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн, тушаасан, буудсан эзэд нь бүгд еврей. Үүнийг баруунд сонсохыг ч хүсдэггүй нь бас Соростой холбоотой. Түүхийн үнэн аль 27 жилийн өмнө үгүй болсон шүү.

    Зочин, 2017-03-20 18:12:00, 140.207.21.185Хариу бичих

  10. Сталин,Берия,Ежов нар бас еврвей. ГПУ-ОГПУ-ВЧК-НКВД гийн алуурчид бас еврей. Монгол дахь аллагыг удирдсан алуурчид бас еврей.Тэр үед Иван-дуракууд хаана юу хийж байсан юм бол?

    Зочин, 2017-03-20 20:21:38, 172.56.10.215

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Баабар мэтийн хөлсний түүхч мөн ч их түүх гуйвуулсан даа. Хамгийн аюултай хорлон бол хөлсний түүхч Баабар мэтийн тавиулуудын хорлол юм.

    Баабар бол хөлсний түүхч., 2017-03-20 20:17:06, 202.9.40.141Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. сургуулийн хүүхдүүд ӨВӨР МОНГОЛООС ИРСЭН ТА НАР ӨӨХ ТОСООР БҮТСЭН ХҮҮХДҮҮД АР МОНГОЛЫН БИД БОЛ АЛТ МӨНГӨӨР БҮТЭЭГДСЭН ХҮҮХДҮҮД ГЭЖ БИЕ БИЕЭ ШОГЛОДОГ БАИСИЙМ БИЛЭЭ.

    Зочин, 2017-03-20 20:28:16, 202.9.43.205Хариу бичих

  14. manai ger buld l lav uvur mongol hun 1 ch baihgui

    Зочин, 2017-03-20 20:36:54, 202.179.23.254

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ хүн яг үнэн ярьсан байна. Хил орчмын жирийн хүмүүсийг үймүүлж, өөрсдийгөө тойрон хүрээлүүлж хилийн цаана амьдрах гэсэн томоохон хар шар феодалуудын явуулга байсныг түүхийн үнэн баримтууд гэрчилдэг. Гайгүй хөрөнгө зоорь авч гарсан нь гайгүй үлдсэн болохоос биш ядуу ардууд нь нүүдлийн хөлд чирэгдээд хилийн цаана маш ядуу зүдүү амьдарсан гэдэг. зарим нь ч нутагтаа ирж чадаагүй байх.

    Зочин, 2017-03-20 20:44:26, 182.160.6.94Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Baabariin tolgoig tasal

    Зочин, 2017-03-20 21:51:52, 213.162.68.80Хариу бичих

  18. Яах гээв. Муу ёрын годор вэ?

    Зочин, 2017-03-20 22:53:59, 222.65.203.135

    TOLGOIG NI TASLAH BAGADNA AMIDAAR NI SHATAAYA,,

    Зочин, 2017-03-21 11:47:47, 202.179.23.155

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Өнгөрсөн баларсан юм хэнд хэрэгэтй юм

    Зочин, 2017-03-21 10:49:31, 103.10.197.11Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. энэ хүн маш үнэнийг брлитой бичсэн байна. Баянхонгорт урд хилээр олон айл нүүж түүнийг лам нар, баартагчин гэдэг дээрэмжид ятгаж хүчээр нүүлгэсэн байдаг. Тэр айлууд хожим эргэж гүүж ирээд "шинэчүүл" гэж нэрлэгдэж байсан. Түүний зарим хэсгийг сэрлээн хочит Дамдин сүрэн, ганжууржавын ах билүү нэг хүн толгойлж нутгийн олныг халуун төмрөөр хайрч сүрдүүлж нүүлгэж байсан гэж настайчууд ярьдаг. Хил давж нүүгээд өвөрмонголд үлдсэн зөндөө айл өрхийн хамсаатан одоо ч байдаг ба монголоос ах дүүгээ мэдэлцэн харилцан зорчдог юм билээ. Хил гарсан айл өрхийн хүмүүс монгол нутгаа санагазсан олон дуу гарсан байдаг. Жишээ нь: Хадан дээр гараад харахад хаваржаа нутаг миний харагдаад байна. Хадан дээрээс буугаад ирэхэд хацар дагасн нулимастай. Өндөр дээр гараад харахад өвөлжөө буурь минь харагдаад байна. Өндөр дээрээс буугаад ирэхэд өвөр дүүрэн нулимастай гэх мэт. мөн давхар давхар ууланд нь дагшийн будан татаад байна даваан дээр гараад харахад дассан нутаг минь харагдаад байна. Уулан дээр гараад харахад уугуул нутаг минь харагдаад байна.

    Зочин, 2017-03-21 12:30:43, 119.40.100.222Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. энэ дүрвэлт нүүдэлд өмхий лам нар их үүрэг гүйцэтгэсэн байдаг

    Зочин, 2017-03-21 12:32:06, 119.40.100.222Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Энэ дүрвэж гарсан хүмүүс болон тэдний үр удамд шууд монголын иргэн болгох эрх өгвөл манай хүн ам шууд 4 сая гараад явчих байх шүү.

    Зочин, 2017-03-21 13:24:11, 202.131.230.70Хариу бичих

  26. TEGEED TEDNUUSIN HUJAA UR SADUUDAD NI BAS IRGENSHIL UGUUD TOLGOI DEEREE ZALCHIH.

    Зочин, 2017-03-21 14:58:56, 202.9.41.75

    Таны нэр:

    Тайлбар:

  27. хүүе итгэл үнэмшлийг нь боож, үй олноор нь хүйс тэмтэрэхэд зугталгүй яах вэ, улсын бага хурлын гишүүд гэхэд л бүгд алуулж байсан цаг шүү дээ

    odgiiv, 2017-03-21 13:29:52, 182.160.3.236Хариу бичих

  28. BAASNIH NI ITGEL UNESHIL MUU TENEG HUJAA

    Зочин, 2017-03-21 14:58:02, 202.9.41.75

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Ямар ч үед гэр бүл үр хүүхэд амьд мэнд эрүүл саруул байх ёстой энэ үүргийг эцэг эх болсон хүмүүс ойлгоно гэр бүлээр нь хэлмэгдүүлж хүйс тэмтэрч байсан тэр цагт наадь ногоон малгайт чинь яаж байсан бол доо

    Зочин, 2017-03-21 16:19:32, 27.123.214.120Хариу бичих

  30. MUU HAR SHAR HUVALZNUUD MANJIIN BOOLUUD DANDAA MONGOL HUMUUSIIG ALNA TOLGOIG NI AVNA,MANAI GER BULEES HELMEGDSEN HUMUUS HEDEN ZUUGAARAA BAIGAA ULSAAS NUHUN TULBURUU AVMAAR BAINA,HEDEN TER BUMAAR NI MANJIIN DARANGUULALIN HELMEGDELTIIN MUNGU AVAH YOSTOI..

    Зочин, 2017-03-21 17:15:52, 202.9.41.75

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: