sonin.mn
Гол мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. 
 
Түүнчлэн дулааралттай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, авто зам, гүүрний дагууд усанд автаж болзошгүйг анхаарч, аливаа эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.
 
Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулав.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг