sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Улс төрийн арга нь хөрөнгө орлогын тэгш бус байдал газар авч байгаатай тэмцэхэд хэрэгтэй. Ийм дүгнэлтийг ОУВС-гийн мэргэжилтнүүд тэгш бус байдлын талаарх ээлжит судалгааны дүнд тулгуурлан хийжээ. Судалгааны дүнг лхагва гарагт тус сангийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
 
Орчин үед баян хоосны ялгаа гүнзгийрч буйн гол шалтгаан бол шинжлэх ухаан техникийн дэвшил болон худалдааны либералчлал юм гэж судлаачид дүгнэжээ. “Худалдаа, технологийн хөгжил нь үнэн хэрэг дээрээ глобал чиг хандлага байдаг тул түүнийг сөрөхөд хэцүү, гэхдээ засгийн газрууд зөв бодлого боловсруулан гаргах нь чухал ач холбогдолтой бөгөөд тэгш бус байдлыг хязгаарлахад тус дөхөм болно гэдгийг судалгаа харуулж байна” гэж тэд онцлон тэмдэглэжээ.
 
Тэгш бус байдалтай тэмцэхийн тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг илүү үр ашигтайгаар зорилтот бүлэгт бэлэн мөнгөөр олгодог тогтолцоог бий болгох нь үр дүнтэй гэдгийг Боливи улсын жишээгээр тайлбарлажээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ нь “улс төрийн ХАМГИЙН САЙН арга хэрэгсэл” юм.
 
Тэгш бус байдал даамжирч байгаа эсэхийг Унгар, Дани, Литва, Киргиз, Мьянмар, Сингапур улсуудад судалсан байдаг ажээ.
 
Дээрх судалгаанд тулгуурлан “тэгш бус байдал нэмэгдэх нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд заналхийлдэг” гэсэн гол дүгнэлтийг хийсэн байна. 
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг