sonin.mn
ОБЕГ-аас ийм нэг сайхан мэдээ сонслоо.
 
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Д.Ганбат энэ сарын 22-нд тус суманд амьдардаг иргэн Д.Ууганбаярын өвлийн байшин шатаж байгаатай таарч гэрт байсан  2-3 настай хоёр хүүхдийг амийг гал түймрийн аюулаас аварчээ.
 
 Д.Ганбат эхнэрийн хамт гудамжаар явж байгаад байшингаас утаа багларан гарч байгааг хараад хажуу айлынхан хашаагаар дамжин орж, цонхыг нь хагалж хоёр хүүхдийн амийг аварсан байна.  Иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан иргэн Д.Ганбат, И.Уранчимэг нарт Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр гарын бэлэг гардуулсан байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг