sonin.mn
Английн алдарт дуучин Эми Уайнхаус нэрэмжитсангаас зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан төвийгнээхээр болжээ. Amy’s Place буюу Эмигийн газархэмээн нэрлэсэн төвд архи, хар тамхинд донтсонэмэгтэйчүүдийг эмчлэх аж. Энд ирсэн охид, хүүхнүүдийг тусад нь өрөөнд байрлуулж аймшигтзуршлаас нь бүрэн ангижруулаад гаргах ажээ. Эмигийн нэрэмжит төвд ирсэн эмэгтэйчүүд хоёржил хүртэл хугацаагаар байрлан эмчлүүлжболно.
 
Дуучин Уайнхаус таван жилийн өмнө буюу 2011 оны долдугаар сарын 23-нд хар тамхи, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдсан юм. Тэрээр амь насаа алдах үедээ архийг аминд аюултай түвшнээс тав дахин хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь түүний биед хийсэн давтан шинжилгээгээр тодорхой болсон билээ. Ийнхүү хэмжээлшгүй их авьяастай дуучин бүсгүй 27-хон насандаа хорвоог орхисон юм.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин