Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.
Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж дараах нэр бүхий хүмүүст дипломат дээд цол олгосон юм.
Үүнд:
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны дарга Л.Оргил, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Нямжав, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх О.Дамбийням, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Г.Жаргалсайхан, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Б.Сувд, ахмад дипломатч Я.Дашням нарыг,
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Элчин сайд асан Д.Идэвхтэн, ахмад дипломатч Ч.Агваандамдин, ахмад дипломатч Т.Дүгэрээ нарыг тус тус шагналаа.
Сэтгэгдэл0
БАС ХАНШТАЙ Л БАЙХ ДАА
7 САРЫН 1-НД 5 МОНГОЛ ХҮН АМИА АЛДАХАД ГОЛЛОН ОРОЛЦСОН ХОЕР ХҮН ИНГЭЭД БИЕ БИЕНЭЭ ШАГНААД СУУЖ БАЙХ ГЭЖ.МИНИЙ ХӨЛИЙГ БИТГИЙ ГОЗГОНУУЛЖ БУУДЧИХААРАЙ ГЭЖ МАН-Д ДОЛДОЙЧИЛЖ БАЙГАА ЮМ БАЙХДАА.
ДИПЛОМАТ ХҮН ГЭЖ ХҮН БУУДАЖ АЛАХАД ОРОЛЦСОН ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО.
Heden zuunii tursh duhaa tsoortol morgood badar barisan tembyytei guilgachid bolson. orchin tsag ni 1000 asem hiij altsaganasan ch guilgaa guij horvoogoor hesyychilne. orondoo barigdaj otondoo idyylj baigaag ni busad uls oron asemtai asemgyi medeed sejiglej baina
Тэр Дэлгэрмаа бас юучив дээ. АСЕМ-д гаргасан зардлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй: Хэнд ч хэрэггүй юманд хичнээн тэрбумыг цацав. БАс тэгээд шагнаад байгаа шүү. Энэ чинь генералтай дүйцэхүйц том цол, бас бөөн мөнгө. Дүгэржав гээд нэг салбагнасан юм нэг оронд ганц удаа суугаад хүн насаараа ажиллалаад авдаггүй цол авах юм. Дампуурсан төр.
Асем гэж савсаганаж хайран 600 тэрбум төгрөг. 6000 цэцэрлэг барьсан бол . нөхөн төлүүлэх хэрэгтэй дээ.
АСЕМ монголчуудад аз жаргал, эд баялаг өгнө гээд ЭБ яриад сурталчлаад байсан одоо юу болов, дарга нарын таргалсан, жирийн иргэдийн турсан яг тэнцүү болжээ, хувь хишгийг ард бид биш дарга нар л хүртэж байх шивдээ, ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА?