sonin.mn

Хууль зүйн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн гишүүд Монголбанкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээлээр Эрдэнэтийг худалдан авсан гэж мэдэгдсэн. Харин энэ тухай байнгын хорооны хуралд ХХБ /Худалдаа Хөгжлийн Банк/-ны гүйцэтгэх захирал О.Орхон тайлбарлахдаа, “Өнөөдрийн байдлаар ХХБ нь Хөгжлийн банкинд ямар ч өглөг тооцоо байхгүй. Харин ХХБ-д Монгол Улсын Засгийн газар 1,1 триллион төгрөгийн, Монголбанк 613 сая ам.долларын өглөгтэй” гэсэн баримт дэлгэсэн юм. ХХБ төрөөс авлагатай байхад улстөрчид худал мэдээлэл тарааж, олон нийтийн тархийг угаах ямар шалтгаан байв. ОХУ-ын эзэмшилд байхад нь аливаа асуудалд толгой бөхийлгөн, харц доогуур хүлээн зөвшөөрч, царайчилж ирсэн улстөрчид Монголдоо аваад ирсэн залуусыг парламентын танхимдаа загнаж зандарч, занаж байгаад булаан авсны учир юу байв.

Улстөрийн карьер нь дуусч буй төрөө зайдлаад сурчихсан хуучин түшээд үлдсэн цөөхөн жилдээ саалийн үнээгээ ямар ч хяналтгүй ахиухан саахын тулд бүлэглэн гаргасан шийдвэр гэж хэлэхэд хатуудахгүй. Удахгүй тэдний шахааны баримтууд дэлгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Э.Бат