sonin.mn
 
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөл, Хууль зүйнүндэсний хүрээлэн, МУИС ийн Хууль зүйн сургууль хамтран “Ардчиллын хөгжил Иргэний оролцоо” сэдэвт эрдэмшинжилгээний бага хурлыг өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулав.
 
Монгол Улс  ардчиллын замаар замнаад 27 жил болж байна. Энэ хооронд  төлөөллийн ардчилал, зөвлөлдөхардчилал, шууд ардчилал гэхчлэн ойлголтууд бий болж, бид ийнхүү  ярьж, бичиж ирэв. Гэвч энэ бүхэнтэй хослуулжявах салшгүй  хэсэг буюу зоосоор бол нэг тал нь болох иргэний оролцоонд төдийлөн анхаарч байсангүй.
 
Магадгүй социалист  хэмээгддэг нэг намын, үзэл суртлын тогтолцооноос гарч хязгааргүй эрх чөлөөтэй болчихсонмэт санагдаад тэр талыг орхигдуулсан байж мэдэх юм.  Үндсэн хууль дахь иргэд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэрхтэй гэх заалтыг хэлж, цээжээ дэлдэж явахдаа   хэрэгжүүлэх тал нь  дутмаг байдагт ч төдийлөн  анхаарчбайсангүй. Тэгвэл  сүүлийн үед  иргэний оролцоо ямар чухал болохыг анзаарч эхлэв. Энэ нь магадгүй төлөөллийнардчилалд маань үүсээд буй гажгаас эхтэй байх. 
 
Мөн  бидний төрд итгэж сонгосон төлөөлөл сонгогчдынхоо хүсэлбодлоос илүүтэй аль нэг намын сонирхлыг түлхүү  илэрхийлж, буруу үйлдэл гаргах нь цөөнгүй болж, хариуцлагаярих гэхээр хаалттай зэргээс үүссэн нийгмийн бухимдал зэрэг нь хүссэн хүсээгүй иргэдийн өөрсдийн оролцоогнэхэж эхэлсэн гэж болно. Энэхүү иргэд өөрсдөө гэдэг зарчимд тулгуурлан  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг  боловсруулан УИХд оруулсан ч харамсалтай нь  парламент дэмжээгүй. 
 
Гэтэл өнөөдөр ардчиллын гивлүүр дор иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрд үгээхүргэх, оролцох нь дутмаг, түүнийгээ олж харах тал нь бас бүрхэг байна. Жишээ нь, Үндсэн хууль дахь эрхээхэрэгжүүлж үзэл бодлоо илэрхийлж, жагсч цуглах гэхээр аль нэг дүүргийн Засаг даргаас заавал зөвшөөрөл авахёстой болдог. Зөвшөөрөл өгөхдөө ихэнхдээ  үзэмжээр хандах, машины зам хаана, олон нийтэд бухимдалтөрүүлнэ гэхчлэн хязгаарлах тал руугаа. 
 
Иргэд хамтран ТББ байгуулж, үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих, мэдэгдэл хийх эрх нээлттэй байдаг ч тэр нь бодитой ажил болох, шийдвэр гаргах түвшин дэх  нөлөөлөл тун багабайдаг. Тэгвэл энэ асуудлаар судлаач, хуульчдын байр суурь, судалгаа, шинжилгээний баримтуудыг дэлгэснээрэээрдэм шинжилгээний хурал онцлог боллоо. 
 
Хуралд Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, докторЧ.Энхбаатар “Төлөөллийн ардчилал, тулгамдсан асуудал”, Удирдлагын академийн дэд захирал, доктор Ш.Батсүх “Шууд ардчилал, иргэдийн оролцоо”, Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн дарга, Д.Ганбат “Монгол Улсын ардчиллын чанар, анхаарах асуудал”, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Орон нутгийнтүвшин дэх иргэдийн санаачлах эрх”, МУБИС-ийн багш, доктор Э.Гэрэлт - Од “Улс төрийн нам,  иргэний нийгмийноролцоо”, МУИС ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор  А.Бямбажаргал “Төрийн байгууллага, албантушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, шинжилгээ”, МУИС ийн Хууль зүйнсургуулийн багш, доктор О.Мөнхсайхан “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, түүний хэрэгжилт”, Хууль зүйн үндэснийхүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Бариаширсүрэн “Ардчиллын хөгжилд хүний эрхийнбайгууллагуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тэдний  байр, суурийг хүргэе. 
 
Доктор Ч.Энхбаатар: ТӨРИЙГ ТҮМНЭЭС НЬХӨНДИЙРҮҮЛСНЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ ШИНЖ НЬБУУРДАГ
 
-Төлөөллийн болон шууд ардчиллын эерэг, сөрөг талууд ньюу вэ?
 
-Төлөөллийн ардчиллын сөрөг талаас дурдвал, төрийн  бодлогын шийдвэр гаргах үйл явцад ард түмэн шууд оролцох боломжгүй, шийдвэр гаргаххүндийн жин нь ард түмэнд биш, төлөөлөгчдөд, бүр тодруулбал, төлөөлөгчдийн ард байгаанамуудад төвлөрдөг. Засаг төрийг ард түмнээс хөндийрүүлснээр түүний хүлээн зөвшөөрөгдөхшинж |легитим шинж| буурдаг. Нам төрийн толгой дээр гарч, парламентын шийдвэр нэрээрсуудлын олонхийг авсан намын шийдвэр гарч хэрэгждэг. Парламентын гишүүн харъяалахнамын бодлогыг заавал дагах үүрэг хүлээснээс түүний хараат бус байдал алдагддаг. Энэбайдал өнөөдөр УИХ-ын үйл ажиллагаан дээр ч, аймаг, дүүргийн ИТХ дээр ч  харагддаг.
 
Доктор Д.Ганбат:
 
 
-Иргэдийн оролцооны нэг тал болсон ардчиллын үнэт зүйл, чанар, ардчиллыг боловсронгуй болгох  гэдэг талаас таямар дүгнэлт хийж байна?
 
-Монголын ардчиллын чанарт ахиц гарсан гэж үзэж болохгүй. Либерал ардчиллын үнэт зүйлсийн нэлээд хэсэг Монголдхөгжлөө олоогүй байна.Процедурын хэмжүүр дотор авлигынхяналт, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон эрх зүйт ёс дутмаг. Иргэдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг төр засаг нь гүйцэлдүүлж байх явдал хамгийн ихүгүйлэгдэж байна. Сонгогдсон улс төрчдийн авлигад автахаас сэргийлэх хуулийн хамгаалалтдутуу. Сонгуулийн санхүүжилтийн хатуу чанд зохицуулалтыг боловсруулах, Шүүх, хуулийнбайгууллагын хараат бус дархлаа, чадамжийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөөллөөсангижруулах нь зүйтэй юм.
 
 
Доктор А.Бямбажаргал: ИРГЭД ҮНДСЭН ЭРХЭЭР БУСАДЭРХЭЭ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО НЬ  ХЯЗГААРЛАГДМАЛ
 
-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш  25  жилийн хугацаа өнгөрлөө.  Үндсэн хуульд тусгагдсан  иргэдээс төрийн байгуллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх асуудал бодит байдалд үндсэн эрхийн түвшинд хамгаалагдахаас гадна бусад эрхүүдээ хамгаалах үндэстэй гэж үздэг. Гэтэл энэ нь манай одоогийн тогтолцоонд бүрэн хангагдаагүй, хязгаарлагдмал хүрээнд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Юунаас болов гээд аваад үзвэл, үндсэн эрхээ хамгаалж болдог тогтолцоо буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэхээс эхтэй юм. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр зөвхөн үндсэн  эрхээр  хамгаалж болдог тогтолцоо Монгол Улсын хэмжээнд хязгаарлагдмал байна.
 
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин