sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Геологи, палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид "Ажлын байрыг минь буцааж өгөөч?" хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөнийг маргааш зохион байгуулна.
 
Тус хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос энэ сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийж, хариуг энэ сарын 21-ний дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна.
 
Гэвч шаардлагын хариу ирээгүй тул энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Улмаар асуудлыг шийдэж өгөхгүй бол ирэх сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулах аж.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг