sonin.mn
“Wild Digital agency” компанийн  гүйцэтгэх захирал Г.Болдбаатарыг энэ удаагийн  “Бизнес,  хөгжил” буландаа урилаа.  
 
-Танай компанийг  брэндинг  бий  болгодог  компани гэж сонссон? 
 
-Би мэдээлэл техноло­гийн ин­женер мэргэжилтэй уч­­раас сошиал  медиа мар­ке­­тинг эхлэхэд энэ талаар судалж,  туршлага хуримт­луулсан. Тэгээд дизай­нер creative чиглэлийн мэргэжил бүхий гурван найзын хамт 2013 ондкомпаниа байгуулж байсан.
 
Тухайн үед брэн­дингийн мэргэжлийн бай­гууллага гэх  ойл­голтыг л Монголд бий бол­гох зорилготой үйл  ажиллагаагаа эх­лүүлж байлаа. Манайх брэндингийг цогцоор нь хийдэг анхдагч компани гэж хэлж болно. Тухайнүед мэр­гэжлийн үйлчилгээ гэж бай­даггүй, хувь хүмүүсээр хал­туурны байдалтай вэб сайтаа хийлгэдэг байсан үе. Бид вэб сайтыг  мэргэжлийн  түвшинд хийдэг компани болохын тулд ямар зарчмаар, ямар технологиор ажиллахаатодорхойлон хөрөнгө  оруулалт хайж эхэлсэн. Технологи ч хийсэн, дизайн  ч хийсэн  агуулга болоод текст, төлөвлөгөөний асуудлууд заавал гарч ирдэг байсан. Энэ бүгдийг тус  тусдаа мэргэжлийн хүмүүс хийх ёстой л доо.
 
Ихэнх  компаниуд өөрсдийн IT-ийн мэргэжилтэндээ  вэбээ даатгаад орхидог байсан. Дөнгөж  сургууль  төгссөнзалуу болсон  болоогүй  юм хийнэ. Эсвэл гадны  компаниар хэдхэн төгрөгөөр олон  жил ашиглах вэб сайтаахийлгэдэг. Тэр нь хэзээ ч сэтгэлд  нь хүрдэггүй, байнгын  асуудал  дагуулдаг. Энэ асуудлыг л өөрчлөе гэж бидзорьсон. Мэргэжлийн түвшинд ажилладаг учраас бид өндөр  зардалтай байдаг. Тэр ч утгаараа яалт ч үгүйдундаас  дээш түвшиний  компаниудтай  хамтран ажилладаг. Ажил олдохгүй байлаа ч бид хямд хийхгүй гэсэнзарчмаар ажилладаг. Энэ нь өөрсдийн үнэ цэнийг хадгалах зорилготой маань холбоотой.
 
-Брэндинг гэж яг юу юм бэ? 
 
-Брэндинг гэдэг нь тухайн компанийн төлөвлөгөөнөөс эхлээд бүх агуулга, лого, технологи,  вэб хөгжүүлэлтийгхийхийг хэлээд байгаа  юм. Энэ нь цаашлаад тухайн компанийн алсын хараа үнэт  зүйлс эрхэм  зорилготой уялданхэрэглэгчдэд  хүрэх хүртэлх бүх ажлыг цогцоор нь хийх  явдал. Тухайн компани өөрсдийгөө эко гэж тодорхойлжбайгаа бол тэрийгээ хэрхэн илэрхийлэх вэ. Эко гэсэн утганд таарсан  ямар зорилготой байх вэ.
 
Ямар өнгөөрилэрхийлэгдэх гээд бүх зүйл багтдаг. Бидний хийсэн томоохон ажлуудаасаа дурьдвал “MCS” компанийн хоёр томбрэндийн вэб сайт, “Гэгээнтэн” энтертаймент, “Алтай кашимер”, “Цаст” зэрэг  компаниудын  вэб сайт, “Говь” ХК-ийнГерман дахь онлайн дэлгүүрийн үндсэн вэб сайт дээр ажил­лалаа. “Ард” санхүүгийн нэгдлийн брэндингийг бидцогцоор нь хийсэн. Мөн олон улсад салбартай АНУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын /www.аpcaac.org/ зэрэггадны за­рим компаниудын брэн­дингийг цогцоор нь хийж, урт хугацаанд хамтран ажиллаж байна. Томоохонкомпаниудтай  урт  хугацаанд  хамтран ажиллах  нь бидний гол зарчим. Бид вэбийг, брэндингийг, төлөвлөгөөг машсайн хийдэг.
 
Харагдах талаас нь, технологи болон дизайн дээр нь  консалтингийн үйлчилгээг  сайн хийж чадажбайна. Харин бид зураг авдаг, видео хийдэг хүмүүс биш болохоор байнгын хамтарч  ажилладаг  студиудтэйболсон. Брэндингийн тавилттай  зураг авалт  хийвэл би өөрөө заавал  оролцдог. Яагаад  гэхээр цогцоор нь нэгтөлөвлөгөөнд оруулаад нэг брэнд болгон харах нь чухал. Одоогоор вэб дизайн болон бусад үйлчилгээгээрээ бидМонголдоо номер нэг байна. Алсдаа зөвхөн сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, прожект  менежментхийдэг компани болох байх. Бидний хийж байгааг өөр  хүмүүс сайн хийж байвал бид хийгээд байх шаардлагагүй.
 
-Ихэнх компанийн захирлууд лого  болон маркетингийн үйл ажиллагааны дизайн зэрэг бүхий л ажлуудаадизайнертаа даатгаад  орхидог. Таны  ярьж байгаагаар бол энэ нь  буруу болж таарч байна уу? 
 
- Маш буруу. Яагаад гэхээр лого хийх гэж байгаа бол, логоны цаана ямар утга учир, үнэ  цэнэ агуулж байгаагаабоддоггүй. Тэр нь цаашлаад марке­­тингтайгаа, техноло­ги­тойгоо уялддаггүй зэ­рэг олон асуудал дагуулдаг. Энэбүхэнд бид шүүмжлэлтэй ханддаг учраас мэргэжлийн түвшин гэдэг зүйлийг  яриад байгаа юм. “Ард” санхүүгийннэгдэл манай анхны цогц ажил байсан гэж би түрүүн хэлсэн.
 
“Хүчтэй, хамтдаа” гэдэг гол урианаасаа эхлээд бүгдийгнь асар  их цаг хугацаа хөрөнгө зарж хийсэн. Тэгж байж урт хугацааны хүчтэй брэнд гарч ирсэн. Ч.Ганхуяг  захирлаас  эхлээд олон хүний санаа бодлыг сонсож, судалгаа хийнэ. Ийм  хэмжээний  брэндинг  жилийн  хугацаанд  босч  гардаг. Төлөвлөгөөнөөс нь эхлээд вэб хөгжүүлэлт агуулгыг нь цогцоор нь гаргаж ирэхийн тулд биджижиг хэсэг болгон дээр нь ажилладаг. Тухайн  компани юу хүсч байгааг гаргаж  ирэхийн  тулд заавал  уулзажсудалгаа хийж байж боловсруулалтаа хийдэг. Бодож төлөвлөхгүйгээр шууд хийвэл бид  фотошоп дээр суудагзалуусаас  ялгаагүй болно л доо.
 
-Зарим  компаниуд технологийн шинэчлэлд хойрго хандаад байх шиг харагддаг. Шинэчлэлд дургүй байнауу, аль эсвэл ойлгохгүй байна уу. Юунаас болж байна гэж та боддог вэ?
 
-Одоогийн том компаниуд 1990 оны  бужигнаан дундаас гарч ирсэн. Маш олон компани гарч ирсэн ч зах зээлийншалгарлаар зогсонги байдалд орсон. Бэлэн худалдаа хийдэг компаниуд  нь урсгалаараа явж л байна. Шинээрбизнесүүд  гарч ирж байгаа ч өнөөдөр тэдний замаар явах боломжгүй. Ялгарах зүйл хийж чадахгүй л бол Монгол  шиг  жижиг  зах  зээлд  гарч  ирж чадахгүй. Өрсөлдөх боломж ч байхгүй.
 
Сүүлийн жилүүдэд бид зөвлөх үйлчилгээ болон хамтын ажиллагаат төслийн менежмент хийж байна. Гарааныбизнес  эрхэлж байгаа жижиг  дунд бизнес эрхлэгчид хамтарч ажиллах хэрэгтэй байна. Юугаараа ялгарч, бизнесхийх гээд байгаагаа ч өөрөө ойлгохгүй байгаа бол бизнес хийгээд хэрэггүй. Одоо цагт мөнгөний төлөө бизнес  хийнэ гэдэг утгагүй болсон. Юу хийхээ  мэдэж  байгаа ч, яаж хийхээ бодон, хамгийн сүүлд яагаад хийх гээдбайгаагаа боддог. Угтаа бол энэ нь эсрэгээрээ байх ёстой. Яагаад хийх гэж байгаагаа бодож, яаж  хийхээ ойлгосонбайх ёстой. Тэр туршлагадаа тулгуурлаад  юу хийх нь гарч ирэх ёстой юм. Яагаад, яаж  хийхээ ойлгоогүй  хүн  азаар  л  биш  бол амжилтад хүрэхгүй. 
 
-Түрүүн та Америкийн  компанийн брэндингийг цогцоор  хийсэн гэлээ. Тэгэхээр танай компанийн үнэлэмжМонголоор хязгаарлагдахгүй болжээ?
 
-Тэгж  хэлж болно. Аpcaac нь Дэлхий  даяар салбартай Америкийн худалдаа  аж  үйлдвэрийн  танхим юм. Азиномхон далайн орнуудад гэхэд 26 салбартай том компани. Тус байгууллагын вэб сайт, боршур, хэвлэл зэрэгбрэндингийг шинэчлэх агуулгаас бусад бүх ажлыг бид хийсэн. Эднийхээс гадна, гадны хөрөнгө  оруулалттай хэдхэдэн компанитай бид урт  хугацаанд  хамтарч  ажиллаж байгаа. 
 
-Мэдээллийн технологийн салбарт шинэ санаа хэрэгжүүлж ажил хэрэг болгохоор Оюуны өмчийг хулгайлахасуудал гардаг  юм билээ. Энэ асуудал танай компанид хэр нөлөөлдөг  вэ?  
 
-IT-ийн салбарт оюуны  өмчийн асуудал хүнд л дээ. Бид цуглахаараа энэ талаар л их ярьдаг. Хууль нь байдаг ч  хэрэгжүүлдэг байгууллага  нь  унасан. Оюуны өмчийн газар гэж том байгууллага  байсан одоо бол жижиг хэлтэсболсон. Улсаас лобби хийж томоохон хөдлөхгүй л бол энэ асуудал байсаар байна. Японд шинэ санаа төрвөл тэрдор нь онлайнаар илгээгээд бүртгүүлдэг.  Америкт гэхэд оюуны өмчийг хуулиараа маш сайн хамгаалсан.
 
Байнгынл  шүүхдэлцэж байгаа харагддаг ч шийдэлд хүрээд байгаа юм. Харин Монголд оюуны өмчөө бүртгүүлэх гэж 1-2 жил  хүлээх нь наад захын асуудал. Хүлээсээр байтал нөгөө  бүтээгдэхүүн  нь хоёр жилийн дараа хэнд  ч хэрэггүй  болдог. Энэ  мэтчилэн манай улсад инновацийн асуудал үндсэндээ зогссон гэж хэлж  болно. Ганц  нэг залуугишүүд л энэ талаар ярьж байгаагаас бусад нь  ойлгохгүй байх шиг байгаа юм. Хөгшин гишүүд уламжлалтсэтгэхүйнээсээ салахгүй байгаа нь энэ  салбар  хөгжихөд тушаа болж байна. Саяхан  Стар­тап инновацийнхуулийг  зүтгүүлээд барсангүй.
 
-Яам тамгын  газар төрийн байгууллагуудаас вэбээ хийлгэх захиалга ирж байв уу? 
 
 -Төрийн байгууллагын вэб сайтыг хийгээч гэж найз  нөхөд маань зөвлөдөг л юм. Бид материалаа явуулж үздэг. Төрийн байгууллагын  харж байгаа үнэлэмж, энэ талаарх ойлголт асар  доогуур учраас биднийг үнэтэй  байна гэдэг. Эрүүл мэндийн систем бол бүр орхигдсон. Хэн, хэзээ   өвдөөд ямар оноштойгоор хаана эмчид үзүүлсэн гээд ямар ч  мэдээллийн сан  байдаггүй. Аль ч эмнэлэг дээр очсон яг адилхан. Томоохон хувийн  эмнэлгүүд л  хийж байгаа ч  нэгдсэн  систем гэж байхгүй. 
 
Угтаа бол  боловсрол, эрүүл мэнд хоёр нэг номерт явах ёстой. Гэтэл манайд татварын  системээ  онлайн болголоо гээд л сурталчлаад байсан. Татварын  систем  чухал учраас  илүү анхаарч хийсэн байх л даа. Гэхдээ тэр нь боловсронгуй биш болохоор байсхийгээд асуудал дагуулж  байгаа харагддаг. Эрх  баригчдын сэтгэхүйгээс болоод гол анхаарах  ёстой төрийн дата баз гэдэг юм ерөөсөө байхгүй байгаад байна. Цахим  үнэмлэх уншдаг дотоод дататай  сайн  юм хийсэн ч ямар ч хэрэглээ  алга. Цагаа  тулахаар ганцхан  банкин дээр л уншуулж  байна. 
 
Л.Жаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин