sonin.mn
“Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5.5 тэрбумын тохиролцоо хийлээ” гэдэг мэдээлэл хоёрдугаар сарын 19-ний ням гаригт албан ёсоор цацагдлаа.
 
Угаасаа улсын эдийн засаг муу байгааг дээр дооргүй мэдэж, мэдэрч байгаа болохоор ОУВС-тай хамтран ажилласнаар хямралаас гарна гэсэн найдлага хүлээлт одоо дараагийн түвшин рүүгээ буюу ажил хэрэг болж хэрэгжих алхам ойртож байна гэдэг ойлголтыг олон нийтэд өгч байгаа нь нууц биш. Товчхондоо бол, ОУВС-гийн шаардлагын дагуу хэрэгжүүлээд эцсийн үр дүнг үзэх гэдэг том зорилт монголчуудын өмнө байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нэг зүйл бол гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл. Одоогийн байдлаар олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын банкуудын зээлжих зэ­рэг­­лэлийг бууруулсан.
 
Тухайл­бал, олон улсын үнэл­гээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээл­жих зэрэглэлийг нэг шатаар бууруулж –B зэрэглэлд оруулсан. Тэд эдийн засгийн хүндрэл, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруу­лалтын бууралт зэрэг шалтгаан зээлжих зэрэглэлийг буу­руулахад хүргэсэн хэмээн мэдэгд­чихсэн байгаа. Түүнч­лэн “Moody’s” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг буу­руулж, CAA1, тогт­вортой хэмээн үнэлээд байна.
 
Товчхондоо бол, Монгол Улсын олон улсын зах зээл дэх нэр хүнд тун таагүй байгаа. Энэ таагүй байдал АН засаг барьж байх үеэс улбаатай. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс эхлэн хөрөнгө оруулагчдад халтай үйлдлүүд олонтаа гарч, олон улсын хэвлэлүүд Монголын талаар “Дэлхийн хамгийн том дээвэргүй шорон” хэмээн бичиж байсан билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл хоригдож, хилээр гарах эрхээ хасуулсан үйл явдлууд дараалан гарсан.
 
Түүнчлэн Монголын бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2012-2016 онд бариг­даж, хоригдож, бизнесийн үйл ажил­лагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, гадаадад зорчих эрхээ хасуулсан тохиолдол маш олон гарсан. Бизнесийн ор­чин гадаадын болоод до­тоодын хөрөнгө оруу­лагч­дад ийм таагүй байгаа учраас 2016 оны арав­дугаар сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруу­лагчид, аж ахуй эрх­лэгчдийн эрх ашгийг нь хо­хи­­роосон асуудлыг шал­­гаж судлах Ажлын хэ­сэг байгуулагдан ажил­лаж Засгийн газарт санал дүг­нэлтээ танилцуулсан билээ.
 
Уг ажлын хэсгийн та­нил­цуулсан мэдээллээр бол, 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191 иргэн бүртгэлтэй байгаа гэдэг тоо баримтыг гаргаж ирж байсан.
 
Тиймээс хуульд заа­сан үндэслэлээс Монгол Улсын 298 иргэн, гадаадын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахин цөөлөхийг Засгийн газар дэмжсэн шийдвэрийг Засгийн га­зар гаргаж байгаа гээд бизнесийн орчныг сайжруулах оролдлогууд хийж байгаа. Гэхдээ Засгийн газрын хийж байгаа энэ эерэг алхмуудыг УИХ-аас гаргасан тогтоол баллуурдаж байгааг олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна.
 
Энд манай хэсэг улстөрчийг “Эрдэнэтийг улс мэдэлдээ авчихлаа, ёстой гоё” хэмээн алгаа үрчиж байх зуур олон улсад тун таагүй мэдээлэл гарч байна. Олон улсад нэг л зүйлийг онцолж байна. Хууль тогтоох дээд байгууллага нь цагдаа, прокурор, шүүхийг орлоод шийдвэр гаргаад байгааг. Хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг шүүхээс шийддэг нь ардчилсан зарчим алга болоод байгаа нь аюултай гэдгийг сануулж байна. Хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал чухал.
 
Гэтэл хэн нэг популист нөхөр гарч ирээд бусдад таалагдах, хувь улстөрчийнхөө хувьд тодорч харагдах золиосонд таны Монголд оруулсан хөрөнгө золиос болоод алга болох вий гэдэг мессэжийг яаж залруулах вэ, Монголын нэр хүндийг олон улсад яаж сэргээх вэ гэдэг Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийг хэ­рэг­­жүүлэхтэй адил чу­хал гэдгийг мартаж болохгүй биз ээ. Дахин хэлье, Монгол Улс эдийн засгийн хямралаас гарах гарц нь гадаадын хөрөнгө оруулалт.
 
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин