sonin.mn
“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болж өнгөрсөн. Тус уулзалтын үеэр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа “Худалдан авах ажиллагааны ил тод байдал” сэдвээр илтгэл тавьлаа. Түүний тавьсан илтгэлийг хүргэе.
 
2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зохион байгуулагдаж буй худалдан авах ажиллагааны явцын мэдээ
Үнэлгээний хороо байгуулсан 29 тушаалаар 31 төсөл, арга хэмжээний 94 багц болж задарсан. Эдгээр ажлын явцыг доорх зургаас харна уу. 
 
 
 
Нэг. Цахим тендер шалгаруулалт
 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2015 нь нийт тендерийн 23 хувийг, 2016 онд 55 хувийг цахимаар зарлаж байсан бол 2017 онд 100 хувь цахимаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
 
 
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛСНААР:
 
 
 
ЦАХИМ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЧ ХОЛБОГДОЛ:
 
 
 
ХОЁР. ТӨВЛӨРСӨН ХУДАЛДАН АВАЛТ
 
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/870 дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд 2017 онд гадаадын зээл тусламж болон улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.
 
Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор худалдан авах ажиллагааны ил тод мэдээлдэг байдал  
 
 
 
Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа шударга, ил тод байдлыг хангах зорилгоор 2017 оноос үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг санамсаргүй сонголтын аргаар сонгон ажиллаж байна.
 
 
 
Үнэлгээний хорооны гишүүдийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилгоор үнэлгээний хорооны хуралдааныг дуу, дүрсний хяналт бүхий тоноглосон хурлын танхимд зохион байгуулж хэвшээд байна.
 
 
 
 
ГУРАВ. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
ТЕНДЕРТ ОРОЛЦОХ БОЛОМЖОО УРЬДЧИЛАН ТОДОРХОЙЛОХ
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөтэй танилцсанаар оролцох тендерээ төлөвлөх.
  • Тендерийн урилгаас чадавхийн шаардлага хангах эсэхээ урьдчилан тодорхойлох.
  • Урилгын мэдээлэл хангалтгүй гэж үзвэл цахим системээс тендерийн баримт бичиг болон холбогдох бүх материалыг үнэ төлбөргүй татан авч тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт зэрэгтэй танилцаж, боломжоо тодорхойлох.
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА, ДУТАГДАЛ
  • Тендерийн маягт, үнийн хуваарь болон үнэлэгдсэн үе шатны ажлын  хуваарь,
  • Тендерийн баталгаа,
  • Тендер хүчинтэй байх хугацаа,
  • Түншлэл,
  • Туслан гүйцэтгэгч,
  • Татвар, хураамж, төлбөр,
  • Санхүүгийн чадавхи,
  • Техникийн чадавхи,
  • Гэрээний хугацаа.
Тендер шалгаруулалтанд оролцохдоо хариуцлагатай хандацгаая. Ингэснээр таны шалгарах боломж нэмэгдэнэ.
 
ҮНЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТТЭЙ ТАНИЛЦАХ
 
Тендерт амжилтгүй оролцсон бол  шалтгааныг тодруул, дүгнэлтийг заавал авч нягталж үз. Өөрийн саналыг үнэлсэн үнэлгээтэй танилцах эрхтэй.
 
НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР