sonin.mn
XXI зуунд АНУ хэдийгээр Афганистан, Ирак, Сири дэх ужгирсан дайнд хутгалдан оролцсон ч ялалт байгуулсангүй. Тэгвэл монголчууд XIII зуунд эдгээр улсыг хэдхэн сарын дотор эзэлж байв.
 
Гэтэл Америк эдгээр газар нутагт цэргийн хүч оруулсан ч хүүхэд алаагүй, эмнэлэг бөмбөгдөөгүй.энгийн иргэдийн эсрэг хорт хий хэрэглээгүй нэг өдөрч өнжсөнгүй. Европын тогтвортой байдлыг бусниулж, дүрвэгсдийн цувааг бий болголоо. Чингис хааны арми тухайн үед 100 мянган цэрэгтэй байсан бол Америкийн арми 20 дахин их цэргийн хүчээр хавьгүй их төсөв, технологийн боломжтой мөртлөө ялалт байгуулж чадахгүй байгаа юм.
 
АНУ дайн хийх болгондоо бүтэлгүйтэж, ялагдал хүлээх болсныг АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп олж хараад “Чингис хааны ухаан, монгол мэдрэмжээр дэлхийг энх амгалан байлгахгүй юм бол дэлхий өерөө гацаанд орчихжээ. Нэн хүчирхэгт тооцогддог АНУ олон улсын үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байна. Бидний хийсэн аян дайн дандаа бүтэлгүйтэж, өнөөгийн байдлын өмнө өвдөг сөхөрч, Чингисийн баатрууд эх дэлхийгээ нэг болгож чадсан шиг амжилт гаргах аргаа мэдэхгүй мунгинах болов.
 
Чингис ухааныг судлахгүйгээр дэлхий урагш явахгүй. Энэ бол Монголын цаг ирсний дохио. Үүнийг бүх дэлхий харж байна. Дэлхий эмээлээ гэдсэндээ авчээ. Туйлж сангирцаг болж бутрахад ойрхон болжээ” гэсэн утгатай үг хэллээ.
 
Америкийн монголч эрдэмтэн Жак Уэтерфорд “Чингис хааныг судлахуй” гэсэн гарчгийн дор “Өнөө үед монголчуудын байлдан дагууллын нууцыг судлах хэрэгтэй.Чингис хааны байлдан дагуулал их харгислал мөн гэж үү, Чингис хааны аугаа ялалт өш хонзон байсан уу, монголчууд зэрлэг бүдүүлгүүд байв уу” гэсэн асуулт тавиад түүндээ хариулж, “АНУ-ын зүгээс Ойрхи Дорнодод явуулж буй цэргийн ажиллагаандаа амжилт олохын тулд Чингис хааны бодлого болон монголчуудын байлдан дагууллын нууцыг судлах хэрэгтэй.
 
Өнөөдөр АНУ дэлхийг энх тайван байлгах гэж XIII зууны монголчуудтай ижил тэмцэл хийж, Хирошима, Нагасакаас эхэлж Багдадад хүрсэн америкчуудын зам Чингис хааныхаас ч хэрцгий байсан нь судалгаагаар тодорлоо” гэж эл эрдэмтэн дүгнээд, дэлхийг аврах цорын ганц гарц нь Монголын мал, малчин, монгол ухаан гурав юм (Дэлхийг монголчууд аварна гэсэн цадиг байдаг Ч.О.) гэсэн санаа дэвшүүлсэн ажээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч асан Томас Жефферсон Чингис хааны намтрыг цуглуулж, дундад зууны үеийн Английн яруу найргийн эцэг хэмээх нэрт яруу найрагч Жеффри Чосер Чингисийг "Эрхэмсэг хаан” хэмээн хүндэлж, "Дэлхийд хэзээ ч, хаана ч түүнээс өөр төгс сайн удирдагч байсангүй” гэж бичиж байжээ. Түүнийг бас Английн нэрт түүхч, эдийн засагч Эдвард Гиббон магтан дуулж байлаа. Монголын нууц товчоонд дурдаагүй мөртлөө Чингис хааны “Алтан аялгуун нууц” номд Чингис хааны хүрээ их сургууль байсныг, эл сургуульд суралцсан Тулуй хааны их хатан Сорхогтани бэх тайху бөө сэцэн хатан гэгч эрдмийн дээд зэрэг хүртсэнийг, уг сургуулийг Өгөөдэй хаан тараасан талаар тэмдэглэсэн бий.
 
Сорхагтани бэх тайху төр барих арга ухааныг тэмдэглэн бичиж хүү Мөнхийг хаан ширээнд суухад тэрхүү тэмдэглэлээ хаан хүүдээ гардуулсан нь үнэтэй ховор нууц судар болон хадгалагдаж, төрийн “Алтан хайрцаг’’-ны бодлого болж уламжлагдсаныг бодоход Чингис хааны хүрээ их сургууль нь хүмүүнийг гэгээрүүлдэг эрдэм номын уурхай байсныг илтгэн харуулж байна.
 
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийг жанжлан захирч ирсэн АНУ-ын “гурван талт гэрээ”-нээс татгалзана гэжээ. Жанжлалын бодлого нь уг чанартаа неолиберализм бөгөөд энэ нь хүйтэн дайны бэлгэдэл болж, цаад далд утгаараа дэлхийн баялгийг үндэстэн дамнасан корпорациудаар цөлмүүлж улс орныг төр засаггүй болгодог нууц далдлуур бөгөөд тэдэнд баялгаа дээрэмдүүлж, төр засаггүй болсон улс орнууд ч байдаг. Эдвард. Гиббон, Томас Жефферсон нар “Бид Чингис хааны ямар чанарыг олж харсан бэ гэвэл ялалтыг амжилтанд хүргэдэг таван чухал ойлголт байна” гэжээ. Энд тэрхүү таван ойлголтыг товч дурдья .
 
Үүнд:
 
1. Бүрэн дүүрэн итгэ. Цэргүүдийнхээ амь насыг хамгаалахын тулд боломжтой бүх арга хэрэглэнэ. Ард иргэддээ итгэдэг учир ард түмэн хаандаа хариу итгэл үзүүлдэг байна.
 
2. Тодорхой байдал. Зорилтоо маш тодорхой болгож тавина. Довтлохдоо дайсанд амьд үлдэх цорын ганц тодорхой болзол тавина. Өөрийнх нь эсрэг тэмцвэл сөрөг дайсныг устгаж, бууж өгвөл амлалт өгч, хамгаалалтдаа авна. Амласандаа заавал хүрнэ.
 
3. Сонголт. Чингис хаан элч нараараа дамжуулах буюу дайсны хот руу захиатай сум харван нисгэж, үр дүнд хүрч болохуйц тулган шаардлага тавьдаг.Тулган шаардлага нь Чингисийн талын байлдааны ялалтад ашигтай, сөрөг дайсныхкы хувьд амь аврагдаж болохыг сануулсан сонголтууд байна. Тулган шаардалтад бичигдсэн амлалт, шийтгэлээ ямагт биелүүлнэ.
 
4. Үр дагавар. Хорсол заналаа нэлээд бүрхэг илэрхийлэх бөгөөд бодит үр дагавар нь аймшигтай байна. Чингис хаан заналт дайснуудаа хэзээ ч ятгадаггүй, доромжилдоггүй, хамтардаггүй, өөрийн улсдаа нэгтэдэггүй байлаа.. Харин ховор мэргэжлийн бүтээгч, ур дүйтэй, мэдлэг эзэмшсэн хүмүүс (нэхмэлчин, дархан, шаазан ваарчин, бичиг үсгийн багш, орчуулагч мэт) -ийг ивээлдээ авдаг зуршилтай байв.
 
5. Хувиршгүй тууштай чанар. Чингис хааны дайтах үйл ажиллагаа нь нийтийн дайныг өдөөх, энх тайвныг тогтоох агуулгатай байлаа. Тэрбээр тулалдах, захирахдаа ч үргэлж хувиршгүй тууштай байжээ. Бүрэн дүүрэн итгэл, тодорхой байдал, сонголт, үр дагаврын мэдрэмж, хувиршгүй тууштай чанар зэрэг нь Чингис хааны хамгийн чухал зэвсэг байжээ.
 
Дэлхий даяар тероризмтэй хийж байгаа тэмцлийг АНУ удирддаг ч түүнийг сайтар чиглүүлж, төвлөрүүлж чадахгүйгээс эмх замбараагүй хүчин чармайлт нь утгаа алдаж, дээрх бүх чанар дутагдсан харагддаг. Манай улсад хөрөнгө оруулалт хийж байгаа нэрээр орж ирсэн гадаадын цагаачид нутаг оронд минь эзэн суух болжээ. Тэд монголын уул уурхайн баялгийг гадагш өдөр шөнөгүй зөөж, мал, малчдыг ус, бэлчээргүй болгож, монгол сэтгэлгээг үгүй хийхийн тулд олны тархийг элдэв янзын мэдээллээр угааж, манай авилгач төрийн томчууд лиценз зөвшөөрөл олгож, гоё гоё нэртэй корпорациудаар газар нутгаа ухуулж, баялагаа цөлмүүлсээр байна.
 
Манайхны Эрх мэдэлт дээдсүүд монголоо гэсэн сэтгэлээ гээж, авилгын тулам болж дэлхийг аврах нь бүү хэл мөнгө олохоос бусдыг бодохоо байж, хаанаас ямар мөнгө орж ирэх нь вэ?
 
Би яаж шүү тэрнээс хувь хүртэх вэ? гээд зүүдлэх шахдаг нь нууц биш ээ. Эрхэм удирдагч нар минь ухаанаа цэлмээхийн тулд авцалдаагүй, хий хоосон ярьж, олон түмний толгойг эргүүлэхийн оронд Чингис хааны бодлогоос суралцаж, мөнчгөрөө жаахан ч бол цэнэглэж баймаар санагдана.
 
Цаана чинь монголын цаг ирснийг дохиолоод байгаа юм биш үү.
 
Проф. Ч. Онгоодой,
Докторант Ч. Рэнцэнхорол