sonin.mn

Ардчилсан намын VII дугаар их хурал 2-р сарын 12-ны өдөр болж өнгөрсөн билээ. Тус хурлаар С.Эрдэнийг намын даргаар батламжилсан юм.  Шинээр сонгогдсон намын даргын үндсэн үүрэг нь "Ардчилсан намын шинэчлэлийг намын бүх шатанд эхлүүлэх, шинэчлэх" хэмээн тус намын VII их хурлын гишүүд батласан. Энэхүү шинэчлэлийг хийж чадах эсэх нь хэвлэмэл тунхаг, намын зорилтоос илүү "ХЭНИЙГ" намын удирдлагын багт сонгож авахаас шалтгаална гэдгийг намын жирийн гишүүд болон улстөрийн хүрээнийхэн анхааралтай ажиглаж байгаа нь лавтай. Тэгвэл АН-ын нарийн бичгийн даргаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг томилжээ. О.Магнай нь 1982 онд төрсөн, эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй.  2009 онд Ардчилсан намын гишүүнээр элсэн орсон юм.

Э.Сүрэн