Хавтгайрсан халамжаас илүү нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэсэн гэв

Нийтэлсэн: 2017-02-17 15:00:00

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлынхаа талаар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан чуулганы хугацаанд тус байнгын хороо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэн батлууллаа. Тухайлбал, Ахмад настны тухай хуулийг шинэчилсэн найруулж баталсан. Мөн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65-69 настай ахмад настанд тавин мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн хишгийг олгохоор болсон.
 
Түүнчлэн зорилтод бүлгийн 660 мянган хүүхдэд 161.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор улсын төсөвт тусгаж, бусад 400 мянган хүүхдийн мөнгийг 2019 оноос эхлэн нөхөж олгохоор төлөвлөн ажиллаж байна. Оюутны хөгжлийн зээлийг шинээр бий болгож, Боловсролын зээлийн сан нийт 72 их, дээд сургууль, 6 арилжааны банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
 
Энэ онд нийт 4709 төрийн албан хаагч 36 сарын буцалтгүй нэг удаагийн тэтгэмжид хамрагдаж, 78.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэг хүнд дунджаар 16.7 сая төгрөг ногдохоор байгаа. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд С вирусын эсрэг эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх болсон. Эхчүүдийн хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил сарыг нэмэхээр хуульд тусгасан" хэмээн мэдээлэв.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  18 хувь байсан малчдын зээлийн хүүг 15 хувь болгон бууруулсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулахад эмэгтэй гишүүд анхаарал хандуулж ажилласныг онцолсон бол УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Биеийн тамир, спортын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг хүмүүс тэрхүү даатгалаараа бие бялдаржуулах фитнес төвөөр үйлчлүүлэх боломжтой болно гэлээ. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултдаа хариулт авав.
 
-Чуулганаар халамжийн чиглэлийн олон хууль баталлаа. Эдийн засаг хүндрэлтэй үед төсөвт хэр хүндрэл учруулж байна вэ?
 
-Намрын чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нийгмийн чанартай томоохон хуулийг баталсан. Хавтгайрсан халамжаас илүү нийгмийн хамгааллыг шийдвэрлэхэд зорьсон гэж хэлж болно.
 
-ОУВС, Засгийн газрын хоорондын хэлэлцээр энэ долоо хоногт дуусгавар болно гэж байсан. МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газартаа чиглэл өгсөн гэх яриа гарлаа. Энэ тал дээр тайлбар өгөх үү?
 
-МАН-ын бүлгийн хуралдаанаар ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн талаарх Засгийн газрийн мэдээллийг сонслоо. ОУВС-гийн хэлэлцээрт орохоос өөр гарц байхгүй. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт  тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй.
-ОУВС манай талд хатуу нөхцөл тавьж байгаа гэсэн. Ямар нөхцөл тавьсан юм бол?
 
-Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр дуусаагүй байна. Хэлэлцээр дуусаагүй байхадмэдээлэл өгөх боломжгүй. Монгол банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Хөгжлийн банкнаас санхүүжилт хийсэн төсөл, төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессийн төсөл хөтөлбөрүүд бодлогын алдаа болж, төсвийн алдагдлыг бий болгосон. Үүнийг засч залруулах шаардлага тавьж байгаа юм билээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Зүгээр байсан хамаг хуулиа сүйдэлж хаячихаад хишиг мишиг тараадаг яасан сайхан жүжигчид вэ. Ард түмэн юу ч ойлгохгүй яасан ч болно гэж өөрдөө итгээд л.

    Зочин, 2017-02-17 17:26:08, 66.181.160.52Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. монгол орныг дампууруулсан АН ын алкаш Батбаяр, чимидийн Сайханбалаг нар ясны хорт хавдар туч шаналгаасай билээ өсч өндийж байсан монгол орныг түүвээсэн энэ нөхдүүдийг үзэн ядах үзэл монголчуудад сүүх болно

    уурхайчид, 2017-02-17 19:08:43, 80.218.144.91Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг зогсооно

    Зочин, 2017-02-20 10:09:45, 202.55.191.76Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: