Борис Спасский 80 нас хүрчээ

Нийтэлсэн: 2017-02-17 11:30:00

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шатрын дэлхийн 10 удаагийн аварга Борис Спасскийг шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, 80 насных нь ойг тохиолдуулан хүндэт жуух бичгээр шагналаа.
 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх Игорь Левитин уншиж танилцуулжээ.
 
Ёслолын арга хэмжээ Москва дахь Шатарчдын төв ордонд болсон байна. “Та бол өөрийн авьяас, ур чадвар болон бүтээлчээр, стандарт бусаар сэтгэх чадварынхаа ачаар шатрын олимпыг байлдан дагуулж чадсан хүн мөн. Түүнчлэн шатрын спортыг хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэхийн төлөө таны хийсэн үйл ажлыг онцлон тэмдэглэх нь зүйтэй” гэж Ерөнхийлөгчийн мэндчилгээнд дурджээ.
 
Их мастерт “Шатрын спортыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, шатрын сургууль клуб байгуулахад ихээхэн зүтгэл гаргасныг” үнэлэн жуух бичиг гардуулав.
Их мастер Спасский 1 дүгээр сарын 30-нд 80 нас хүрчээ. Пүрэв гарагт түүнд баяр хүргэхээр их мастерууд, улс төрчид, бизнесменүүд, шатар сонирхогчид олноороо ирсэн байлаа.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: