“Samsung Electronics” группын өв залгамжлагчийг баривчиллаа

Нийтэлсэн: 2017-02-17 10:12:00

СӨҮЛ./Nikkei/. Өмнөд Солонгосын хамгийн том корпораци болох “Samsung Electronics” группын өв залгамжлагчийг авлигын болон бусад хэрэгт холбогдуулан баривчиллаа.
 
“Samsung Electronics” группын өв залгамжлагч бөгөөд тус группын дэд ерөнхийлөгч И Жэ Ёныг өнөө өглөө баривчилсан байна.
Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив нэрийдлээр хээл хахууль өгсөн гэж түүнийг буруутгаж байгаа юм.
 
Ерөнхийлөгч Пак болон түүний найз Чой овогттой холбоотой улс төрийн дуулиан шуугианыг мөрдөн шалгаж буй тусгай прокурорын гаргасан хүсэлтийг шүүх авч хэлэлцээд И Жэ Ёныг баривчлах зөвшөөрөл өгчээ.
 
И Жэ Ёныг баривчлах зөвшөөрөл өгөх хүсэлтийг прокурорууд өнгөрсөн сард мөн гаргаж байсан боловч шүүх зөвшөөрөл өгөөгүй юм. Харин энэ удаад прокурорууд шүүхэд нэмэлт нотлох баримт өгсөнөөр шүүх хүсэлтийг хүлээн авсан байна.
Түүнийг баривчилснаар хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа түргэснэ гэж ажиглагчид үзэж байна. 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хэрэв манай Монголд авилгал өгсөн бол төрийн сайд болж дэвшинэ дээ.

    ард түмэн, 2017-02-19 11:39:41, 202.131.225.197Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: