sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт цагаачлалын хяналтыг чангатгах, АНУ-ыг “бүх талаар” хамгаалах тухай зарлигт гарын үсэг зурах гэж байна. Энэ тухай тэрбээр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
 
Ерөнхийлөгч хэлэхдээ “америкчуудыг бүх талаар хамгаалахад чиглэсэн зарлигт гарын би үсэг зурна” гээд “үүнийг би ирэх долоо хоногийн эхээр хийх болно” хэмээн тодруулав.
 
АНУ-д нэвтэрч буй гадаадын иргэдийг туйлын нарийн нягт шалгадаг болгох бодолтой байгаагаа тэрбээр батлан хэллээ. “Би сонгуулийн сурталчилгааны үеэр өгч байсан амлалтаа биелүүлэх болно” хэмээн Ерөнхийлөгч тайлбарлаад “цагаачлалын хуулийн талаар шүүхийн гаргасан “муу шийдвэрээс” болоод манай засаг захиргаа энэ чиглэлээр бодож төлөвлөж байсан шигээ хурдтай ажиллаж чадахгүй байна" гэжээ. “Бид энэ шийдвэрийг давж заалдах болно” гэж Ерөнхийлөгч дахин мэдэгдсэн байна.
 
Мөн тэрбээр “АНУ-д хар тамхины үнэ шоколаднаас ч хямдхан болоод байна. Бид хар тамхинд хордсон орон болжээ, бид үүнийг таслан зогсоох ёстой” гэж онцлон дурджээ.
 
Өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн явуулсан үйл ажиллагаа нь улс орны дотоодод болон хилийн чанадад эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж Трамп үзэж байгаа аж.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг