sonin.mn
Ардын их хурал хөдөлгөөнийхөн ирэх долоо хоногоос ард иргэдтэй уулзах уулзалтаа эхлүүлнэ гэж өнөөдөр тэд мэдээллээ.
 
Тус хөдөлгөөнийхөн Үндсэн хууль баталсаны 25 жилийн ойгоор депутатуудтай үүлзаж, Ардын их хурлын тогтолцоог дахин сэргээж ард түмний засаглах эрхийн талаарх санал бодлыг нь сонсчээ. Тиймээс тэд иргэд улс орны өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байгааг тодорхойлохын зэрэгцээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх төслөө танилцуулах гэнэ. Үүний зэрэгцээ ард иргэдийн амьдрал ахуйтай танилцаж, удахгүй зохион байгуулах жагсаалд оролцохыг уриалах аж.
 
Ардын их хурал хөдөлгөөний гишүүн Д.Баясгалан, "Бид өнгөрсөн сараас хойш олон уулзалт хийсэн. Цаашид төрийн тогтолцоог өөрчилье гэдэг дээр хүн бүр санаа нийлж, дэмжиж байгаа" гэсэн бол хөдөлгөөний үүсгэн байгуулагч, нийслэлийн ерөнхий менежер асан Б.Бадрал, "Иргэдтэй уулзалт хийхэд байр савны асуудал хүндхэн байна. Хороодын Засаг дарга нарын ихэнх нь намын харьяалалтай учраас Иргэний танхимд уулзалт хийхэд мөнгө төгрөг нэхэх асуудал гарч байна" гэлээ.
 
Б.Гаваа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг