sonin.mn
ПХЕНЬЯН./Yonhap/. Умард Солонгосын тал тив алгасах хоёр шинэ баллистик пуужинг хөөргөх төхөөрөмжин дээр байрлуулсан бололтой байна гэж Өмнөд Солонгосын армийн албаны хүмүүс мэдэгдлээ. Эдгээр пуужинг өнөө маргаашгүй харваж магадгүй гэж тэд үзэж байна.
 
Хоёр дахь үеийн эдгээр пуужин нь 15 орчим м урттай ажээ. Энэ нь Умардад өмнө нь байсан KN-08 болон KN-14 зэрэг тив алгасах баллисктик пуужингуудаас богинохон гэсэн үг.
 
Эх сурвалж хэлэхдээ “хоёр шинэ пуужинг пуужинг хөдөлгөөнт төхөөрөмж дээр байрлуулсан бололтой харагдаж байна. Эдгээрийг хэзээ мөдгүй харваж болзошгүй” гэв.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ““цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужинг турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн юм.
 
Мөн өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч хэлэхдээ “удирдагч тушаал өгсөн тохиолдолд манай улс тив алгасах баллистик пуужин хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй” гэсэн билээ.
 
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны баасан гарагийн өдөр тангараг өргөх гэж байгаатай холбоотойгоор Умард Солонгос пуужин харваж болзошгүй байгаа тул Өмнөд Солонгосын арми сонор сэрэмжээ дээшлүүлж, байлдааны бэлэн байдлыг хангаж байна. 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг