sonin.mn
БЭЭЖИН. /Nikkei/. 2015 онд 6.9 хувиар өсч байсан БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 6.7 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн 26 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт аж.
 
Хятадын эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн гол зүтгүүр хүч бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг билээ.
Хятадын эрх баригчид өнгөрсөн онд эдийн засгаа 6.5-7 хувиар өсгөнө гэсэн зорилт дэвшүүлж, уг зорилтдоо хүрч чаджээ.
 
Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлтийн хувь нь албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаас бага байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
2016 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн хоёр дахь том эдийн засаг 6.8 хувиар өсчээ.
 
Хятадын эдийн засгийн өсөлтийн дөрөвдүгээр улирлын болон бүтэн жилийн үзүүлэлт нь гуравдугаар улирлын адил  6.7 хувьтай гарна гэж эдийн засагчид таамаглаж байсан юм.
 
БНХАУ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импортоор дэлхийд хоёрдугаарт ордог учир тус улсын эдийн засаг дэлхий бусад улс орноос ихээхэн хамааралтай байдаг.
Хятад бол нефть болон бусад ашигт малтмалын гол худалдан авагчдын нэг. Тус улсын эдийн засгийн өсөлт саарсан нь ашигт малтмалын үнэ буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг